gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     6.10
  • Валютын ханш
    $ | 3443₮
Цаг агаар
 27
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3443₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 6.10
Валютын ханш
$ | 3443₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бүтэн хот сүйрүүлэх чадалтай астероид бямба гарагт сар, дэлхийн хооронд зөрж өнгөрчээ

А.Мишээл
Дэлхийд
2023-03-26
33

Дэлхийн бүхэл бүтэн хотыг сүйрүүлэх чадалтай асар том астероид бямба гарагт дэлхий сарны тойрог замын хооронд нисэн өнгөрчээ. Америкийн сансар судлалын НАСА агентлагийн мэдэгдэж байснаар азаар дэлхий болон сартай мөргөлдөөгүй байна.

2023 DZ2 хэмээх астероидын диаметр нь 40-90 метр юм. Гринвичийн цагаар 19:49 (Улаанбаатарын цагаар 12:49 цаг) цагийн орчимд дэлхийгээс 175 мянган километрийн зайд өнгөрчээ. Ийм том астероидууд манай гарагт ингэж ойрхон ирэх нь ховор үзэгдэл аж. Одон орон судлаачид астероидын нисэн өнгөрөхийг арван жилд нэг удаа тохиолддог үйл явдал гэж үздэг байна.

Астероид ойрхон өнгөрснөөр эрдэмтдэд үүнийг сайтар судлах, тэр дундаа ийм объект дэлхийтэй мөргөлдөх эрсдэл бий болоход бэлтгэлтэй байх боломжийг олгоно гэж НАСА-гаас мэдэгджээ.

Европын сансрын агентлагийн гараг хамгаалах хэлтсийн дарга Ричард Мойсл "Энэ "хот сүйрүүлэгч" дэлхийтэй мөргөлдөх эрсдэл тэгтэй тэнцүү ч бидэнтэй ойрхон зөрж өнгөрснөөр ажиглалт хийх гайхалтай боломжийг олгох болно" гэж  хэлж байв. "2023 DZ2 нь сонирхол татаж байгаа ч эрдэмтэд астероидын бүтцийг хараахан тогтоогоогүй байна, үүнд илүү их мэдээлэл хэрэгтэй" гэж тэрээр хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

  Tweet
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан