“GoGo-ийн асуултууд” булангийн энэ удаагийн дугаарын зочид бол “The Voice” шоуны сүүлийн шатанд шалгараад буй шилдэг оролцогч Г.Даваадалай, “Дайчид” багийн дасгалжуулагч Д.Отгонбаяр нар.
Бид тэднийг сүүлийн шатныхаа үзүүлбэрт бэлдэн тун завгүй байхад нь зорьж очсон юм.
Г.Даваадалай шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярыг эрч хүч, сайхан сэтгэл, шударга ёс хэмээх үгсээр тодорхойлов. Мөн тэрбээр уг шоунд оролцсоноор “Аливаад чин сэтгэлээсээ хандвал хариу нь үргэлж сайнаар буцаж ирдэг” гэдгийг маш сайн ойлгосон гэсэн юм.
Тэр хэцүү санагдсан үедээ өөртөө “Бүх юм сайхан болно” хэмээн хэлж зоригжуулах дуртай. Г.Даваадалай цусаа тогтмол хандивладаг донор аж. Тэрбээр гэрийнхэндээ “Санаа сэтгэлийг нь зовоохгүй, сайхан амьдрах болно” хэмээн “GoGo-ийн асуултууд”-ын бичлэгээр дамжуулан амлав.
БАГИЙНХНЫГАА “ХАЙРТАЙ ШҮҮ” ГЭЖ УРАМШУУЛДАГ
Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр “Би Б.Наранзуныг блоклож Г.Даваадалайг багтаа авсан. Бидний үед урлаг ийм байх ёстой гэсэн түгээмэл ойлголттой байсан. Харин энэ цаг үед урлаг маш чөлөөтэй болсон. Багийнхныхаа зүрх сэтгэлтэй нь ойртож ярилцах, өөр өөрсдийнх нь онцлогийг мэдэрч ажиллах дуртай. Манай багт маш хүчтэй оролцогчид багтсан. Хоорондоо цагаанаар өрсөлдөж ирсэн.
Г.Даваадалайгийн тайван чанар нь маш зөв. Аливаад түүртэхгүй суурьтай ханддаг. Мөн юунаас ч айхгүй зоригтой байдал нь түүнийг амжилтад хүрэхэд тусална. Би багийнхныгаа “Хайртай шүү” гэж урамшуулдаг. Сүүлийн шатанд маш сайхан уран бүтээлээр үзэгч олонтойгоо уулзана” хэмээсэн юм.
Ингээд тэд “GoGo-ийн асуултууд”-ад хэрхэн хариулсныг хүлээн авч үзэцгээе.
БИЧЛЭГ:
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/
Гэрэл зураг, бичлэгийг: Д.Алтангэрэл, Б.Батбилэг
Эвлүүлэгч: Б.Даваа