Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш бизнесийн цар хүрээгээ ухаалгаар тэлж ирсэн “Инвескор ББСБ” ХК нь 2022 онд нэмэлт хувьцаагаа амжилттай гаргаж, 50 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрийн эхний 2 транчийг хэрэгжүүлээд байна. Мөн ISO9001, ISO27001 олон улсын стандартын аудит хийлгэж, “MicroFinanza Rating” SRL байгууллагаас авсан үнэлгээгээ “A” болгож ахиулснаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, найдвартай санхүүгийн байгууллага гэдгээ дахин батлан харууллаа.
2022 оны эцсийн байдлаар өмнөх онтой харьцуулахад харилцагчдын тоо 70%-иар, зээлийн багц 63%-иар, хүү, шимтгэлийн орлого 88%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр хувьцааны хаалтын ханш 5005 төгрөг буюу IPO-с хойш 3 дахин өссөн, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24%-иар өссөн байна.