Бүтэн сар үргэлжилсэн тодорхойгүй байдлын эцэст АНУ болон Германы эрх баригчид Украинд танк нийлүүлэх болсон гэв. Киевийн удирдагчид барууны танкуудаар дайны хувь заяаг өөрчилнө гэж найдаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тамгын газраас 30 ширхэг "M1 Abrams" танкийг илгээх төлөвлөгөөгөө танилцуулав. Харин Германы канцлер Олаф Шольц багадаа 14 ширхэг "Leopard 2" танкийг нийлүүлэхээр шийдсэн байна.
АНУ дахь Оросын элчин сайд энэ явдлыг "Илэрхий өдөөн хатгалга" хэмээсэн бол Кремлиэс Германы үйлдэл "ямар ч сайн зүйл авчрахгүй" бөгөөд хоёр улсын харилцаанд "арилашгүй ул мөр" үлдээнэ гэв.
Украинд хүнд оврын зэвсгүүд яаралтай хэрэгтэй бөгөөд Оросоос газар нутгаа эргүүлэн авахад танк чухал үүрэгтэйг Киевийн төлөөлөгч хэлсэн.
АНУ болон Герман улсууд гадаадын шахалт шаардлага болон дотоодын эсэргүүцэл дунд ийнхүү шийдвэр гаргасан нь NATO-г Оростой шууд дайтахад хүргэж мөргөлдөөнийг даамжруулах эрсдэлтэй гэж зарим судлаачид үзэж байна.
Танкуудыг хэзээ илгээх нь тодорхойгүй байгаа ч тулааны талбарт очих хүртэл хэдэн сарын хугацаа шаардлагатай.
Нөгөө талд Их Британичууд "Challenger Two" танкаар Украинд туслахаа мэдэгдсэн бол NATO-ын гишүүн Польш Германд үйлдвэрлэсэн "Leopard 2" танкийг Берлиний зөвшөөрөлтэйгөөр илгээхээ хэлсэн билээ.
Украин дайнд ялахын тулд орчин үеийн технологитой 300 орчим танк хэрэгтэй гэсэн. Барууны орнуудын хагас нь л тус бүр 14 танк нийлүүлэхэд 100 танктай болж өөрчлөлт авчирна гэж үзэж буй.
Эх сурвалж: BBC