Өнгөрсөн баасан гарагт технологийн салбарынхныг гайхшируулсан нэгэн хэрэг гарсан нь хиймэл оюун ухаант “OpenAI” компанийн удирдах зөвлөлүүд гүйцэтгэх захирал Сэм Олтмэнийг ажлаас нь халсан явдал юм.
Сэм Олтмэн нь "ChatGPT" хиймэл оюун ухаант чатботыг зохион бүтээсэн нэгэн. Тэгвэл тэрбээр тус компаниас халагдсаны дараа “Microsoft” компанид ажиллахаар болсон байна.
Харин “OpenAI”-ын ажилчид захирлыг нь ажилд нь эргэн томилохгүй бол тэд ажлаасаа огцорно хэмээн мэдэгдэв. Одоогоор тус компанийн 770 ажилчнаас 743 нь өргөдөлд гарын үсгээ зурж, нэгджээ.
Гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Сэм Олтмэнийг халахад саналаа өгсөн удирдах зөвлөлийн гишүүн Илья Суцкевер мөн байгаа аж. Тэрбээр "Би хийсэн үйлдэлдээ үнэхээр харамсаж байна. Би компаниа хохироохыг хүсээгүй" хэмээн мэдэгдсэн байна.
“Microsoft” нь “OpenAI”-д их хэмжээний хөрөнгө оруулсан компани юм. Тодруулбал “OpenAI”-ийн 49 хувийн хувьцааг эзэмших эрхтэйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн аж.
Хэрэв “OpenAI”-ийн ажилчид ажлаасаа гарахаар болбол “Microsoft”-д хангалттай ажлын байр байгаа гэв.
Өдгөө 38 настай Сэм Олтмэн "ChatGPT"-ыг зохион бүтээснээрээ хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны салбарт нөлөө бүхий хүн болсон юм.
Удирдах зөвлөлийн гишүүд түүний компани удирдан авч явах чадварт цаашид итгэх боломжгүй болсон тул халсан хэмээн мэдэгдсэн. Тодруулбал ажилчидтайгаа нээлттэй харилцдаггүй гэх үндэслэлээр халжээ.
Эх сурвалж: ВВС