gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   ХэнэгТЭЙ байя
    •   Нүүрсний хулгай
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
  • Цаг агаар
     5
  • Зурхай
     3.26
  • Валютын ханш
    $ | 3526₮
Цаг агаар
 5
Зурхай
 3.26
Валютын ханш
$ | 3526₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • ХэнэгТЭЙ байя
    • Нүүрсний хулгай
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 5
Зурхай
 3.26
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ

Б.Ирээдүй
Эдийн засаг
2023-02-01
84
Б.Ирээдүй
84
2023-02-01
Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 23 минут
2023.02.01

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг танилцуулж байна.

  11 цаг 11 минут
2023.02.01

УЗ-ийн дарга, доктор П.Цагаан: Энэ тайланг бол өнгөрсөн хугацаанд төр засаг, аймгийн удирдлагаас явуулсан бодлогын үр дүн гэж үздэг. Цаашид бодлого төлөвлөхдөө судалгаанд суурилж, түүндээ хяналт тавьдаг байхыг монголд нутагшуулахыг зүтгэж ирсэн.

Аймгуудын өрсөлдөх чадварыг дөрвөн багц асуудлаар хэмждэг

  • Засаглал
  • Бизнес
  • Дэд бүтэц
  • Эдийн засаг

Эдгээрийг мөн дотор нь 174 шалгуураар хэмждэг. Бизнес эрхлэгчдийн санал асуулт, ҮСХ-ны тайланд үндэслэн энэ судалгааг хийдэг. 21 аймгийн дундаж оноо 11 жилийн дараа 3 оноогоор нэмэгдсэн байна. Гэвч бизнес эрхлэгчдийн үр ашиг 9 оноогоор буурсан байна. Энэ бол маш буруу хандлага. Засаглалаас бусад нь буурсан. Жишээ нь Дархан Уул аймаг гуравдугаар байрт хэвээрээ боловч шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг ихтэй. Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурчээ.

Учир нь авлига нэмэгдэж орон нутгаас аймгийн төв рүү чиглэсэн шилжилт нэмэгдсэн байна. Завхан аймаг хоёрдугаарт хэвээрээ боловч удирдлагын бодлого, илт тод байдал суларсан байна.

Энэ тайланг ашиглаж чадвал сайныгаа улам сайжруулж, дутуугаа засах боломжтой. Орчин цагт хэмжиж болохгүй зүйл байхгүй. Аливаа удирдлагын ажлыг хийхдээ эхлээд хэмжиж сурах хэрэгтэй. Хэмжиж чадвал хянаж чадна. Хянаж чадвал удирдаж чадна. Удирдаж чадвал хөгжиж чадна.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул аймаг удаалсан нь өнгөрсөн жилтэй ижил юм.

Ард иргэдийн амьжиргаа нь хамгийн их сайжирсан нь Дорноговь аймаг бол Ховд аймагт хамгийн их мууджээ. Хэрэглээний үнэ Говь-Алтай аймагт хамгийн бага өссөн. Дундаж цалингаар Орхон аймаг (1 700 000₮) тэргүүлдэг бол Баян-Өлгий (852 000₮) аймаг сүүл мушгидаг.

  11 цаг 46 минут
2023.02.01

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор буурлаа. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Энэ жилийн онцлох үр дүнгээс дурдвал:

  • Дорноговь аймгийн бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлсэн;
  • Орхон аймгийн ерөнхий үнэлгээ эрэмбийн хувьд өөрчлөлтгүй буюу 2-рт эрэмбэлэгдсэн хэвээр байгаа ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 2.6-аар буурсан. Үүнд институцийн тогтолцооны үзүүлэлтүүд суларсан нь ихээхэн нөлөөлжээ;
  • Дархан-Уул аймаг ерөнхий үнэлгээгээр 3-рт эрэмбэлэгдэж өмнөх оны эрэмбэд өөрчлөлт гараагүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 10-аар буурсан. Үүнд нийгмийн тогтолцоо, боловсрол, соёлын үзүүлэлтүүд суларсан нь нөлөөлжээ;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ;
  • Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдэж байна;
  • Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлжээ;
  • 21 аймгаас Дундговь [21], Завхан [20], Булган [19], Говь-Алтай [18], Баянхонгор [17] аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.

  Tweet
gogo logo
gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2023 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан