Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Лхагвабаяртай хоол боловсруулах эрхтний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.
-Монголд хавдрын ямар өвчин зонхилж байна вэ?
-Юуны өмнө УБ Сонгдо эмнэлэг хоол боловсруулах замын өвчнөөр илүү нарийн мэргэшсэн эмнэлэг гэдгийг хэлье. Анх байгуулагдахдаа ч тийм зорилготой байсан. Хавдрын тухайд Монголд элэгний хавдар тэргүүлж байна. Нийт хүн амд ноогдох элэгний хавдар болон нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлдэг.
Хоёрдугаарт ходоодны хавдар ордог. Ходоодны хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс мөн дэлхийд тэргүүлж байна. Мөн хоол боловсруулах замдаа бүдүүн гэдэсний хавдар дээгүүрт ордог. Сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн хурдацтай нэмэгдэж байгаа хавдрын тоонд бүдүүн гэдэсний хавдар орж байна.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Барууны орнуудад ерөнхийдөө бүдүүн гэдэсний хавдар тэргүүлдэг. Америк, Европын орнууд, Япон, Солонгост тогтмол эхний гуравт ордог өвчин. Бүдүүн гэдэсний хавдар удамшил, амьдралын хэв маяг, нийгмийн орчин, хоол хүнсний хэрэглээнээс хамаарал ихтэй байх магадлалтай. 50-60 онд хөгжингүй орнуудад ходоодны хавдар тэргүүлж байгаад сүүлийн 30 гаруй жил бүдүүн гэдэсний хавдар тэргүүлэх болсон. Харин хөгжиж байгаа орнуудад эсрэгээрээ.
Монголд 10-20 жилийн өмнө бүдүүн гэдэсний хавдар цөөн байсан. Учир нь бүдүүн гэдэсний хавдрыг оношлоход дурангийн оношилгоо гол үүрэгтэй. Мөн мэргэжлийн ур чадвар шаардагддаг. Сонгдо эмнэлэг байгуулагдахаас өмнө манай улс жилд 100 орчим хүн дуранддаг байсан бол эмнэлэг байгуулагдсанаас хойш жилдээ зөвхөн манай эмнэлэг 10-аад мянган хүн дуранддаг болсон. Манай эмнэлгийн нэг сарын тоо Монголын бусад бүх эмнэлгийн жилийн тоотой тэнцдэг байсан. Тэр утгаараа хавдрын илрүүлэлт сайжирч байна. Бусад эмнэлгүүд ч манай эмнэлгээс жишээ авч өргөжиж байна.
-Хоол боловсруулах замын хавдрын үед ямар зовууриуд илэрдэг вэ?
-Хоол боловсруулах замын олон өвчлөлүүд хавдартай ижил зовууриар илэрдэг. Нөгөө талаас зовуурь бол өвчинг оношлох шаардлагатай мэдээллүүдийн нэг л хэсэг нь. Ялангуяа хавдар өвчин зовуурь өгсөн үедээ аль эрт хожуу үедээ орсон байдаг. Иймд нийгэмд зовуурийн тухай мэдээлэл өгөхөөс илүү урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хэрхэн хамрагдах вэ гэдэг мэдээлэл илүү ашигтай байх гэж бодож байна.
- Хоол боловсруулах замын хавдар юунаас үүдэлтэй вэ?
-Одоогоор дийлэнх хавдар өвчний шууд шалтгааныг шинжлэх ухаан бүрэн тайлж амжаагүй байна. Харин хавдар өвчинд хүргэж болох нөхцөлүүдийг тодорхойлсон. Үүнд удамшил, вирусийн халдварууд, архи тамхины хэрэглээ гэх мэт олон нөхцөлүүд байдаг.
Манай улсад оношлогдож буй хоол боловсруулах замын хавдрын 70 гаруй хувь нь хожуу шатандаа эмнэлэгт хандаж байна. Хавдар хожуу үедээ эмчилгээний үр дүн муутай. Тиймээс нийгэмд хавдраар өвчилсөн хүн эмчлэгддэггүй юм байна, хавдарт мэс хүргэвэл тарчихдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг.
Орчин үед хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр бүрэн эмчлэх боломжтой гэж үздэг.
УБ Сонгдо эмнэлэг дэлхийн жишигт хүрсэн урьдчилан сэргийлэх багц шинжилгээг Монгол Улсад анх нэвтрүүлээд 15 жил болж байна. Хавдрын эрсдэлийн зэргээс хамаарч тодорхой наслалт, өвчлөл, тодорхой цаг хугацаанд мэргэжлийн эмчийн хяналт дор багц шинжилгээг заавал өгч байх ёстой. Өөрсдөдөө цаг зав гаргаж, эрүүл мэнддээ заавал зарцуулж байх тухай мессеж нийгэмд очвол бидэнд хавдрыг эрт үед нь оношлох, урьдчилан сэргийлэх, бүрэн төгс, зовлон шаналгаагүйгээр эмчлэх боломж бүрэн бий.
-Орчин үед хоол боловсруулах замын хавдрын эмчилгээний чиг хандлага ямар байна вэ?
-Орчин үеийн хавдрын эмчилгээний үндсэн арга бол яах аргагүй мэс заслын эмчилгээ. Мэс заслаар хавдрыг авч чадвал хавдрыг бүрэн эмчлэх боломж илүү сайн байна.
Бидний хувьд дурангаар бүдүүн гэдэс тайрах, ходоод бүтэн авах хагалгааг Монгол Улсад анх хийгээд даруй 16-17 жил болж байна.
Сүүлийн 30 жилд том мэс засал том зүслэгтэй байна гэдэг үзлээс татгалзаж байгаа. Хагалгааны шарх, гэмтлийг багасгах шинэ технологи, төхөөрөмжүүд мэс засалд өргөн нэвтэрснээр өвчтөнд үүсэх шарх, зовуурь шаналгаа багасаж, богино хугацаанд хэвийн амьдралын хэлбэрт шилждэг. Үүнийг анагаах ухаанд minimally invasive surgery буюу бага гэмтэлтэй мэс засал гэж хэлдэг. Олон нийт дурангийн мэс засал гэдгээр нь мэднэ. Хоол боловсруулах замын хавдрын мэс засалд энэ хэлбэрийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч өргөн ашигладаг. Бидний хувьд дурангаар бүдүүн гэдэс тайрах, ходоод бүтэн авах хагалгааг Монгол Улсад анх хийгээд даруй 16-17 жил болж байна. Энэ хугацаанд нийт хагалгааныхаа 99 хувийг зөвхөн дурангаар хийсэн байдаг. Энэ утгаараа манай эмнэлэгт хавдрын дурангийн мэс засал бүрэн нутагшсан гэж ойлгож болно.
Энэ бол монголчууд хоол боловсруулах замын хавдрын мэс засал эмчилгээг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил хэмжээний түвшинд эх орондоо авах боломжтой гэсэн үг.
Орчин үед хавдрын мэс засал хавдартай эрхтнийг бүхлээр нь тайрч авахаас гадна эрхтэн хадгалж үлдэх чиглэлд хөгжиж байна. Ялангуяа хавдар эрт үедээ оношлогдвол тухайн эрхтний тодорхой хэсгийг хадгалах, эсвэл эрхтнийг бүхлээр нь хадгалах боломж ч байгаа. Манай эмнэлгийн дурангийн тасагт хавдрыг хуулж эрхтэнг хадгалах хагалгааг тогтмол хийж байна. Бид дурангийн эмч нартайгаа хамтарч эрт үеийн хавдрын эрхтэн хадгалах хамтарсан мэс заслыг Laparocopic-Endoscopic Combined Surgery (LECS) хийж байна. Энэ мэс засал нь хагалгааны явцад хавдрын тархалт, цар хүрээг тодорхойлох (fluorescence guided) шинэ технологийг ашиглан зөвхөн хавдартай хэсгүүдийг тайрч бусад хэсгийг хадгалж үлддэгээрээ өвчтөнд давуу талыг авчирдаг. Энэ төрлийн мэс заслыг бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай зэрэгцэн эхэлж байлаа. Энэ бол монголчууд хоол боловсруулах замын хавдрын мэс засал эмчилгээг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай ижил хэмжээний түвшинд эх орондоо авах боломжтой гэсэн үг.
-Хавдрын эмчилгээний онцлог юу вэ?
-Хавдрыг зөвхөн мэс заслын аргаар эмчилдэггүй. Ихэвчлэн туяа, хими гэх мэт эмчилгээний бусад аргуудтай хавсарч байж үр дүн сайтай байдаг. Хавдар эрт, хожуу ямар үе шатандаа оношлогдсоноос эмчилгээний үр дүн шууд хамааралтай. Хавдрын хэт хожуу үед мэс засал эмчилгээ хийгдэх боломжгүй, туяа хими эмчилгээ үр дүн муутай болдог. Энэ үед өвчтөний зовуурь шаналгааг багасгах, амь насны хүндрэлээс сэргийлэх эмчилгээ хийх нөхцөл үүсдэг. Үүнд олон төрлийн мэргэжлийн эмч нар хамтран ажиллах шаардлагатай.
Нэг үгээр хэлбэл хавдрыг эмчилнэ гэдэг нь багийн тоглолт юм.
Анагаах ухаан хавдрыг бүрэн эмчлэх маш олон аргуудыг судалж байна. Эдгээрээс хамгийн үр дүнтэй, хүлээлт ихтэй эмчилгээ нь дархлаа эмчилгээ болж байна. Энгийнээр хэлбэл хавдрын эсийг устгадаг дархлааны эсүүдийг бий болгох арга юм. Хавдрын эмчилгээний ирээдүй мэс засал гэхээсээ илүү дархлаа эмчилгээ рүү чиглэж байна.
-Хүмүүс хавдрын маркерийн шинжилгээ өгчихвөл хавдартай эсэхээ мэдэж болно гэж ойлгодог. Хавдрын маркерын шинжилгээ гэж юу вэ?
-Монголд ийм буруу ойлголт байдаг. Хавдрын маркерын шинжилгээний хариу хэвийн байгаа нь хавдаргүй гэсэн үг биш. Хавдрын маркер бол тодорхой хавдрын өвчлөлийн үе шат, тодорхой хэлбэрт нь ихэсч болдог, бас хэвийн байж болдог. Энэ нь хавдрыг оношлох, хавдрын үе шат, хурдац, бусад эрхтний нөлөөллийг илэрхийлж болох маш олон шинжилгээний нэг хэсэг нь.
Хавдрын маркерын үзүүлэлтээр хүн хавдартай эсвэл хавдаргүй гэдгийг хэлэх үндэслэл байхгүй.
Гэхдээ тогтвортой өөрчлөгддөг үзүүлэлт бас биш. Заримдаа хүнд үе шатны хавдартай хүнд эрүүл хүн шиг байж байдаг. Өөр бусад өвчний үед хавдрын маркер өсөж болдог. Ялангуяа хоол боловсруулах замын хавдрын маркерууд бол бусад өөр олон шалтгаантай өсөж болдог шинжилгээ юм. Иймд хавдрын маркерын үзүүлэлтээр хүн хавдартай эсвэл хавдаргүй гэдгийг хэлэх үндэслэл байхгүй.
Энэ тухай биднээс маш их асуудаг. Ялангуяа хүмүүс сайн дураараа хавдрын маркерийн шинжилгээ өгөөд, хариуг нь хараад би эрүүл байна гэж яваад байдаг ч үнэн хэрэгтээ хүнд хэлбэрийн хавдартай болчихсон байх нь бий.
-Бид жил болгон урьдчилан сэргийлэх багцын шинжилгээнд ордог. Тэр шинжилгээгээр өөрийгөө хавдартай гэж мэдэх боломжтой гэсэн үг үү. Ямар шинжилгээгээр яаж хавдартай гэдгээ мэдэх вэ?
-Орчин үеийн анагаах ухааны онцлог нь нотолгоонд тулгуурласан шинжлэх ухаан. Аливаа өвчин шинжлэх ухааны тодорхой үндэслэлүүдээр нотлогдсон тохиолдолд эцсийн онош тогтоогддог. Хавдрын оношийг нэг, хоёр шинжилгээгээр нотлох, тогтоох боломжгүй. Нөгөө талаас хүний биеийн эд, эрхтэн болгонд хавдар үүсэх боломжтой. Энэ утгаараа бүх эрхтнийг зэрэг шинжилж хавдрыг 100 хувь илрүүлэх урьдчилан сэргийлэх шинжилгээ хараахан зохиогдоогүй байна.
Монголын нөхцөлд 40-өөс дээш насныхан амьдралдаа заавал нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэсэн байвал зөв гэж үздэг.
Харин нийгэмд зонхилон тохиолддог хавдар болон бусад өвчлөлийг ерөнхийд нь тодорхойлж болох бүлэг шинжилгээнүүдийг мэргэжлийн баг, зөвлөл урьдчилан сэргийлэх багц шинжилгээ болгон зохиож иргэдэд зөвлөдөг. Багц шинжилгээ нь тодорхой хавдар болон бусад өвчлөлийг сэжиглэх нотолгоог олох зорилготой. Үүний дараа мэргэжлийн эмч нар нэмэлт үзлэг, оношилгоо хийж байж онош тогтоодог. Ингэснээр иргэдийнхээ дийлэнхийг хавдар болон тодорхой өвчлөлөөс сэргийлж болно гэдэг нь судалгаагаар нотлогдсон тул дэлхий даяар энэ аргыг өргөн ашигладаг.
Манай улсад урьдчилан сэргийлэх шинжилгээг хувь хүн өөрсдөө зохиож, эсвэл тодорхой шинжилгээг дур мэдэн сонгож хэрэглэх нь оношилгооны үр дүнг бууруулж, зарим тохиолдолд өвчинг хүндрүүлэх шалтгаан болдог. Иймд аль болох мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд орох нь илүү үр дүнтэй байдаг.
-Мэдээж эмчийн зааврын дагуу үзүүлэх байх. Гэхдээ хүн өөрийгөө дуранд харуулах болчихсон юм байна гэдгээ мэдэх боломжтой юу?
-Дурангийн шинжилгээ нь ходоод, бүдүүн гэдэсний өвчлөл, хавдрыг эрт оношлох хамгийн үр дүнтэй шинжилгээ. Дурангийн шинжилгээг хийх давтамж нь тухайн хүний хавдраар өвдөх эрсдэлийн зэрэг нас, удамшил, орчин, боломж зэргээс хамаарч өөр өөр байдаг. Нас өндөрсөх тусам хоол боловсруулах замын хавдраар өвчлөх магадлал ихэсдэг. Бидний хувьд Монголын нөхцөлд 40-өөс дээш насныхан амьдралдаа заавал нэг удаа дурангийн шинжилгээ хийлгэсэн байвал зөв гэж үздэг. Хэрэв эрүүл бол 3-5 жил тутамд, 50-60 насныхан 2-3 жил тутамд, 60- аас дээш насныхан болон эрсдэлт бүлгийн хүмүүс бол жил тутам дурангийн шинжилгээ хийлгэх нь ашигтай гэж зөвлөдөг.
Өтгөн хаталт нь олон төрлийн өвчлөлийн үед илэрч болох нэг л зовуурь.
-Хавдар үүсэх шалтгаан юутай холбоотой вэ? Амьдралын буруу хэвшил хавдар үүсэх шалтгаануудын нэг гэж үздэг шүү дээ.
-Хавдрууд янз бүрийн шалтгаантай. Ходоодны хавдар бол хеликобактертэй уялддаг бол элэгний хавдар нь дийлэнхдээ вирустэй холбоотой. Умайн хүзүүний хавдар мөн хүний хөхөнцөр вирустэй холбоотой. Хавдрын өвчин болгон тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлогтой.
Амьдралын буруу хэвшил нь хавдар үүсгэх нөхцөлүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эрүүл амьдарна гээд цагаан хоолтон болох, эсвэл бүгдээс айж, болгоомжилж амьдрах тухай биш юм. Хүн амьтнаас ялгаатай нь оюун ухаантай гэдэг. Сэтгэл санааны хувьд тогтвортой, аз жаргалтай байна гэдэг эрүүл амьдралын бас нэг чухал хэсэг. Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь хоол хүнс, хөдөлгөөн, ажил амьдрал, сэтгэл санааг тэнцвэртэй, тогтвортой байлгах тухай ойлголт. Буруу хэрэглэвэл сайн зүйл ч хортой байдаг.
-Өтгөн их удаан хатлаа гэж хүмүүс хэлдэг. Хавдар үүсэх шалтгаан болдог уу?
-Өтгөн хаталт нь олон төрлийн өвчлөлийн үед илэрч болох нэг л зовуурь. Эрүүл хүн ч тодорхой нөхцөл, орчны улмаас удаан хугацаанд өтгөн хатаж болно. Дийлэнх тохиолдолд өвчний биш шалтгаантай байдаг. Хүмүүс заримдаа өтгөнөө гаргаж чадахгүй түгжрэхийг өтгөн хаталт гэж ойлгож өвчингөө хүндрүүлэх, буруу эмчилгээ хийх тохиолдол гардаг. Өтгөн хаталтыг хавдар үүсгэх шалтгаан гэж үздэггүй.
-Хүмүүс маш их хуванцар савны хэрэглээ, агаарын бохирдлоос болж байна гэж хавдрын шалтгаануудыг янз бүрээр тайлбарладаг. Мэдээж олон судалгаа байдаг байх. Таны хувьд юу гэж хэлэх вэ?
- Дээр хэлсэнчлэн агаарын бохирдол, хуванцар сав зэрэг нь хавдар үүсгэхэд нөлөөлөх орчин нөхцөл мөн. Үүн дээр нэмээд архи тамхи, халдвар гээд олон нөхцөлүүдийг нэрлэж болно.
-Ярилцсанд баярлалаа.