Өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын өдөр. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, дэлхий дахинаа Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглан зарласан 99 жилийн ойн өдрийн баярын мэнд хүргэе!
Олон мянган жилийн төрт ёсны их түүх, өргөн уудам газар нутаг, ухаант буурлууд, гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд, барагдашгүй их өв соёл, төрөл бүрийн эрдэс баялаг гээд тоочвол Монголчууд бидэнд бахархах зүйл олон. Иймд бид иргэдээс энэ талаарх бодлыг нь сонсов.

С.Энхзүрх, сурагч

-Би эх орноороо бахархдаг. Чингис хаан, дэлхийн талыг эзэлж явсан улс гэдгээр нь дэлхий мэддэг учраас энэ түүх, уламжлалаа хүндэлж, улс, эх орноороо бахархаж явах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор бидний түүхийг, амьдарч байгаа улс орныг минь байгуулсан Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж байгаасай гэж хүсэж байна.
Б.Дагиймаа, оюутан

-Би түүх, соёлоороо бахархдаг. Өөр улсад очиход манай улсын түүх, соёл маш гоё өвөрмөц, дахин давтагдашгүй санагддаг. Манай дүү нар гадаадад сурдаг учраас монгол хэлэндээ тийм ч сайн биш. Үүнд би их эмзэглэж явдаг. Монголчууд үр хүүхдүүддээ монгол соёл, уламжлалаа өвлүүлж, түгээн дэлгэрүүлдэг байгаасай гэж хүсдэг.
Манай аав, ээж ч ёс төрөө ихэд хүндэлдэг хүмүүс. Тэднийг харж өссөн болохоор уламжлал, зан заншил гэхээр төвөгшөөхөөс илүү үнэ цэнийг нь мэдэрч чаддаг.
Б.Маралгоо, тамирчин

-Би үндэсний сур харваагаар хичээллээд таван жил болж байна. 16 настайдаа үндэсний сурын улсын аварга болсон нь миний бахархал. Харин Монгол Улсын иргэн бүрийн бахархал нь эх хэл, газар нутаг гэж боддог. Эх нутгаа хайрлаж, эзэн болж амьдарвал бид, биднээс хойших үр хүүхдүүд минь жаргалтай байна.
Эцэг, эх минь тийм ч их ач холбогдол өгдөггүй ч эмээ намайг ахлах сургуульд байхад “Монгол бахархлын өдрөөр үндэсний дээл, хувцсаараа гоёж байгаарай” гэж их захидаг байлаа. Тэр болгонд нь эмээгийнхээ оёсон дээлийг өмсөөд, хичээлдээ явах, сургуулийнхаа үйл ажиллагаанд оролцох үнэхээр гоё байсан. Одоо ч би эмээгийнхээ үг, сургаалийг санаж явдаг болохоор “Монгол бахархлын өдөр”-т их ач холбогдол өгдөг.
П.Энхмандах, оюутан

-Би монгол үндэсний язгуур урлагт үнэхээр дуртай. Ийм гайхалтай урлагт дурлаж байгаа өөрөөрөө бахархаж явдаг. Язгуур урлагийн бүтээлүүдийг сонсохоор сандрал багасаж, тайвширдаг. Ер нь Монгол хүн бүр соёл, заншилдаа анхаарч, хамгаалж явах хэрэгтэй. Сүүлийн үед гадаадын соёл, урлаг хүч түрэн орж ирж буйгаас үндэсний өв соёл, зан заншлаа тоолгүй, орхигдуулаад байна уу даа гэж хардаг. Зарим нь хэт хоцрогдсон, хуучинсаг гэдэг ч үнэндээ манай үндэсний хувцас, урлаг, соёл харин ч цаг үеэсээ хоцроогүй, хөгжсөн.
“Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээрээ амардаг учраас гэр бүлээрээ цуглаад, сайхан монгол хоолоо хийж, түүхэн кино үзэж өнгөрүүлдэг.
Э.Энх-Ану, жүдо бөхөөр хичээллэдэг

-Би гэр бүл, ах дүү нараараа бахархдаг. Бид бүгд Монгол гэдэг оронд төрж, өсөөд, ажиллаж, хөдөлмөрлөөд амьдардаг учраас бид эх орноороо, ямар ч үед хамт байдаг хайртай хүмүүсээрээ бахархаж явах хэрэгтэй. Чингис хааны мэндэлсэн өдрийг ээж, аавтайгаа тэмдэглэж, хүндэтгэж өнгөрүүлэх дуртай.
Л.Цэрэнпуу, өндөр настан

-Тусгаар тогтнолоороо бахархахгүй байх аргагүй. Монгол Улсын иргэн бүрийг тусгаар тогтнол, эрх чөлөөгөөрөө бахархаж, талархаж яваасай гэж хүсдэг. Бусад олон баяраас илүү “Монгол бахархлын өдөр”-ийг хүндэтгэн, тэмдэглэж явбал сайхан сан.
С.Тогтохжаргал, оюутан

-Монгол хүн болж төрнө гэдэг их бахархмаар санагддаг. Бид бүгд угсаа гарал, түүх соёлоороо бахархаж, илүү судалж, хүний биш өөрийнхөө түүх гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн, өнгөрүүлэх нь чухал ч цаашдаа Монгол өв соёл, уламжлалаа сурталчилсан гоё үйл ажиллагаанууд явуулбал илүү үр дүнтэй байна даа гэж бодож явдаг.
Д.Зинамидэр, оюутан

-Багаасаа л цагдаа болох мөрөөдөлтэй байсан. Одоо мөрөөдлөө биелүүлэх гээд Дотоод хэргийн их сургуульд сурч байна. Цагдаагийн мэргэжлээр бахархдаг. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэж, хамгаалдаг учраас бахархахгүй байх аргагүй шүү дээ. Гэсэн ч бид бүгд ямар ч мэргэжилтэй байсан нэгтгэх зүйл нь эх нутаг, уламжлан ирсэн өв соёлоороо бахархах сэтгэл юм.