"Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022" хөрөг найруулгын мультмедиа уралдаанд GoGo.mn сайтын сэтгүүлч О.Хандмаа, Г.Тэгшсүрэн, зураглаач Г.Өнөболд нарын хамтран бэлтгэсэн "Чимээгүй зоригтон" бүтээл тэргүүн байрт шалгарлаа.
Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Монголын эрэн сурвалжлагчдын төлөө төв, Оюу Толгойн Хяналт ТББ-ууд хамтран "Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022" хөрөг найруулгын мультмедиа уралдааныг есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны хооронд зохион байгуулсан юм.
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд тэргүүн шугамд ажиллаж буй эмэгтэй хүний эрх хамгаалагчдад өдөр тутамд тулгардаг асуудлыг хөндөж, арга зам, шийдлийг илэрхийлсэн, хүний эрхийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн тус уралдаанд орон нутаг, нийслэлээс нийт 19 баг бүтээл ирүүлснээс өнөөдөр шилдгүүдийг шалгарууллаа.
ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД
- Тэргүүн байр - "Чимээгүй зоригтон" бүтээлээр GoGo.mn
- Дэд байр - "Маргаашийн нарыг харах эсэхээ мэдэхгүй гэрээслэл бичээд суусан үе бий" бүтээлээр сэтгүүлч Г.Нямсүрэн, С.Уянга
- Гутгаар байр - "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалагч зогсошгүй хүч" бүтээлээр NTV телевизийн баг хамт олон тус бүр эзэлсэн байна.
Мөн уралдаанд ирж буй бүтээлүүд жил ирэх тусам чансаатай, өрсөлдөөнтэй болж байгаатай холбогдуулан энэ жил Тусгай байрын хоёр шагналыг нэмж олгох шийдвэрийг зохион байгуулагчдын зүгээс гаргажээ. Тусгай байрын шагналыг "Амиар дэнсэлгэх тэгш эрх" бүтээлээр З.Энхбаяр, Б.Батчимэг, "Гэрээсээ гараад ир гэрэл байна" бүтээлээр Ийгл телевизийн сэтгүүлч О.Эрдэнэчимэг, М.Наранзаяа нар тус тус хүртжээ.
УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд хүний эрх хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бий болгосон.
Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэдний дунд оюутан, орон нутгийн удирдагч, сэтгүүлч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогчид, гэр бүлийнхэн нь, эмнэлгийн ажилтан, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүн, шүгэл үлээгч, байгаль хамгаалагч гээд олон төрлийн мэргэжлийн хүмүүс бий.
Өдөр тутамдаа айлган сүрдүүлэлт, заналхийлэлтэй тулгардаг хүний эрх хамгаалагчдыг олон нийтэд таниулах хэрэгцээ шаардлага гарсаар байна.