ХӨЛ БӨМБӨГ
2022.11.20-12.18. FIFA World Cup 2022 Qatar. Дөрвөн жилд нэг удаа болдог хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 18-н хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байгаа бөгөөд арванхоёрдугаар сард хамгийн чухал хасагдах шатны тоглолтууд болж аварга тодорно.
Катар 2022 ДАШТ нь анх удаа эмэгтэй шүүгч ажиллаж буй, Азийн нэг оронд болж буй анхны, Арабын оронд болж буй анхны, дэлхийн хойд хагасын өвөл болж буй анхны, 32 багтай сүүлчийн зэргээрээ онцлог юм.
PUBG MOBILE
2022.11.10-2023.01.08. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. 4 сая ам.долларын шагналын сантай дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд дууссан. Монголын Godlike Stalwart баг хэсгийн шатнаас гранд финалд шууд шалгарсан бол IHC Esports баг "Survival Stage" шатанд өрсөлдөнө.
"Survival Stage"-ын тоглолтууд энэ сарын 30-аас арванхоёрдугаар сарын 2-ны хооронд болно. Тус шатнаас шилдэг 16 нь "Last Chance" шатанд шалгарна. "Last Chance"-ын тоглолт арванхоёрдугаар сарын 3-4-д болно. "Last Chance" шатнаас 4 баг гранд финалд шалгарах юм.
ЖҮДО
2022.12.03-04. Токиогийн их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал Токиогийн их дуулга тэмцээн Япон улсад болно. Тус тэмцээнд манай улсын шигшээ багаас одоогоор 13 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
2022.12.20-22. Иерусалимын их дуулга. Жүдо бөхийн дэлхийн цуврал, 2022 оны сүүлчийн их дуулга Иерусалимын их дуулга тэмцээн Израил улсад болно. Тус тэмцээнд манай улсын шигшээ багаас одоогоор 18 тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
CSGO
2022.12.06-12.18. ESL Challenger League Season 43: Asia-Pacific. ESL-ын Challenger лигийн Азм-Номхон далайн бүсийн хэсгийн шатны сүүлийн тоглолтууд 12-р сарын 6-нд болно. Улмаар хасагдах шатны тоглолтууд болох ба хамгийн шилдэг нэг баг 8000 ам.доллар болон ирэх жил "EPL Conference S17"-д оролцох эрх авна. Тус тэмцээнд Монгол Улсын төлөөлөл IHC Esports, Aravt, Team Renewal, Mazaalai, Team Kheegui, Clutch Gaming, Flaggers болон монгол тоглогчтой Team NKT баг оролцож байна.
2022.12.14-18. BLAST Premier: World Final 2022. Blast Premier-ын оны финалын тоглолтууд АНЭУ-ын Абу Даби хотод болно. 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээнд OG, NaVi, Team Liquid, FaZe Clan, G2 Esports, Heroic, Outsiders гэсэн найман баг орно.
3Х3 САГСАН БӨМБӨГ
2022.12.10-11. Абу Даби финал. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний финал "Эр-Рияд Мастерс" АНЭУ-д болно. Дэлхийн шилдэг 12 баг оролцох тэмцээнд Монгол Улсын төлөөлөл "Ulaanbaatar MMC Energy" баг оролцоно.
DOTA 2
2022.11.21-12.10. BTS Pro Series Season 13: Southeast Asia. "Beyond The Summit" байгууллагаас зохиодог 40 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний хэсгийн шатны тоглолтууд үргэлжилж байна. Хэсгийн шат 12-р сарын 4-д дуусах бол хасагдах шат 6-10-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсын төлөөлөл "Team Lilgun", "Purple Paradox" болон монгол тоглогчтой "Geek Fam" багууд оролцож байна.
ХҮНДИЙН ӨРГӨЛТ
2022.12.05-16. 2022 IWF World Championships. Хүндийн өргөлтийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумби улсын Богота хотод болно. Тус тэмцээнд Монголын шигшээ баг оролцоно.
САГСАН БӨМБӨГ
2022.12.01-. Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лиг 2022-2023 улирал энэ пүрэв гараг буюу 12-р сарын 1-ний өдөр UG ARENA-д нээлтээ хийнэ.
Үндэсний дээд лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эрэгтэй дараах 10 баг:
- Хүлэгүүд
- Erdenet Miners
- Алтан Дорнодын Дайчид
- Тэнүүн Өлзий Металл
- М Гарьд
- Миг даатгалын Завхан Бродерс
- IHC APES
- Налайх Бизон
- ШУТИС Шаркс
- Баянгол Харцага
Түүнчлэн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч дараах эмэгтэй 6 баг:
- Erdenet Miners
- М Гарьд
- Улаанбаатар Амазонс
- Ховд Чандмань
- ОТИС Шилүүснүүд
- Хил Хамгаалахын Аравт
Энэ улирлын онцлог нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 1.2 тэрбум төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулагдах болжээ.
ШАТАР
2022.12.25-30. FIDE Шатрын Blitz болон Rapid өргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болно.
ҮНДЭСНИЙ БӨХ
Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Mongolia АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р шат 12-р сарын 1-д эхэлнэ.