Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог.
“Миний санал болгох ном” шинэ контентийн эхний дугаартаа Б.Баясгаланг оролцууллаа.
Эрхэлж буй ажил: Тагтаа Паблишинг ХХК-ийн захирал
Сошиал хуудсууд: BBayasgalan , BayasgalanTagtaa
-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?
-Олны хэлдгээр Цагаан толгой байх. Гэхдээ Цагаан толгой маань ном биш, сурах бичиг гэж тооцвол арай өөр түүх болно. “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” гэдэг нэртэй томоо зурагт номууд уншдаг байснаа саналаа. Анхны ном маань тэр байсан байж мэднэ. Гэхдээ тэрийгээ бас голж байсан ч шиг санагдаад байна. Тэгэхээр анхны гүн сэтгэгдэл төрүүлж, ёстой л нэг ном уншсан мэт санагдаж байсан ном нь Ж.Гэндэндарам гуайн хинди хэлнээс орчуулсан “Раамын үлгэрийн цоморлиг” мөн. Тэрийг анх уншихдаа долоо, наймтай байсан санагдана.
-Номын тэмдэглэл хөтөлдөг үү. Хэрэв тийм бол хэрхэн хөтөлдөг вэ?
-Тусгайлан номын тэмдэглэл хөтөлдөггүй. Хааяа нэг төрсөн сэтгэгдэлээ мартахгүйн тулд Goodreads дээрээ тэмдэглэл хийдэг. Ихэнхидээ уншиж байх зуураа номон дээрээ цоохорлож, эрээчээд, хэрэгтэй санаануудаа хуудсан дээр нь тэмдэглээд явчихдаг. Бас уншиж буй номынхоо алдаа мадгийг ч тэмдэглэж, редакторлаж уншдаг муу зуршилтай. Цахим ном kindle дээр уншихад таалагдсан хэсгүүдээ тодруулах, лавлаж харах хэсгүүдээ тэр дор нь харах гэх мэт давуу тал бас их олон байдаг.
-Ном унших арга барилаасаа хуваалцахгүй юу. Номыг цахимаар эсвэл цаасаар уншиж байна уу?
-Арга барилын тухайд олон ном зэрэг эхлүүлээд уншдаг. Хаа ч явсан цүнхэндээ номтой явдаг. Тэгээд түгжрэлд, хүлээлгийн өрөөнд, дараалалд зогсож байхдаа, хүн хүлээж байхдаа уншдаг. Амьдралын ийм сул хоосон зайнуудад номоо уншхад болно. Бусдаар ном унших гэж өдөр бүр тухайлан цаг гаргах шаардлагагүй мэт. Номыг цаасаар ч, цахимаар ч уншина. Аль аль нь ном. Цахим ном цаасан номыг халах гэж байна, цаасан ном л гоё гэх мэтээр хооронд нь зодолдуулаад байх хэрэггүй. Монголоос олдохгүй номоо онлайнаар худалдаж аваад, электрон төхөөрөмж дээр уншчих нь уншигчид технологийн давуу тал олгож буй болохоос цаасан номоос холдуулж, ховхлох гээд байгаа юм биш шүү дээ. Орчин үеийн залуус хослуулаад хэрэглээд явчихад ямар ч асуудалггүй.
Ном хүнийг заавал өөрчлөх ёстой ч юм уу, бүү мэд.
-Таны амьдралыг, хувь хүнийг тань өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн ном?
-Олон ном нийлж бага багаар надад нөлөөлсөөр өнөөдрийн миний тодорхой хэсгийг бүтээсэн байх. Бусад хэсгүүдийг нь бодит амьдрал, үзэж туулсан зүйлс, дурсамж, хувь мэдрэмж, амьдарч буй улс орон, ахуй соёл, цаг хугацаа, хүмүүс гээд олон зүйл бүтээнэ шүү дээ. Ном хүнийг заавал өөрчлөх ёстой ч юм уу, бүү мэд. Зарим ном хүнийг яг ямар хүн байсан түүгээр нь хадгалан авч үлдэх чадалтай байж ч болно шүү дээ. Ном хүнийг өөрчлөх гэхээсээ ямар нэг байдлаар нөлөөлдөг гэж ярих нь зүйтэй болов уу. Бас ганцхан ном уншаад л хувь хүн болоод амьдрал маань орвонгоороо эргэнэ гэж бодохгүй байх тул тухайлан нэг ном нэрлэж дөнгөхгүй нь.
-Яг одоо ямар ном уншиж байна вэ?
-Яг одоо редакторлаж буй хоёр номоо өдөр бүр үг үсгээр нь тулган уншиж байна. Орчуулж буй нэг номоо энд тэндээс нь жаахан харж байна. Ойрд өгүүллэг их унших бодолтой, хэдэн түүвэр дэлгэчхээд байж байна. Яг өнөөдөр бол Роберто Калассо гэж зохиолчийн “Marriege of Cadmus and Harmony” гэдэг ном жаахан харсан.
-Өөрийгөө ном гэж дүрсэлбэл та ямар ном байх вэ?
-Өө, би саяхан хүнд ярьж байсан юм байна. Нэг тийм хөнгөн ёжтой, хоржоонтой мөртлөө, аймаар секси, гэлээ гээд бохир задгай биш, харин ч нууцлаг нандин уур амьсгалтай ном бичмээр байна гэж. Санаанд байгаа тэр номондоо л өөрөө хувилмаар байна. Эсвэл санаанд байгаа тэр хүнээ л номонд хувиргамаар байна гэмээр юм уу.
-Унших дуртай зохиолч?
-Олон доо. Амос Оз санаанд орж байна. Шерман Алекси гээд америкийн индиан зохиолчид дуртай. Июнь Ли гэж хятад бүсгүй бий. Зингер байна. Уолсерт хайртай.
-Хамгийн хайртай зохиолын баатар?
-Шүлгийнхээ цаанаас нэвт гэрэлтээд байдаг бүх яруу найрагч.
-Манай уншигчдад ямар ном санал болгох вэ?
-Монгол хэлээр унших ном гэвэл Хан Бон Чёль гэж философичийн "Тамирдсан нийгэм" номыг санал болгоно. Орчин цагийн хүнд тохиолдож буй сэтгэл санааны ачаалал, дарамтуудын нийгэм, цаг үеийн учир шалтгааныг нарийн тайлж, тайлбарласан, олон залуусыг өөрийгөө эрт танихад хэрэг болох ном болов уу гэж санана.
Уншигч Та ч мөн энэ контентод оролцох боломжтой бөгөөд дээрх асуултуудад хариулан news@mongolcontent.mn хаягаар мэдээллээ илгээгээрэй :)