Ирээдүйн технологийн шинэ дэвшил, чиг хандлагыг бодитоор мэдрүүлдэг “ICT EXPO 2023” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо.
Амралтын өдрүүдийг дуустал /06.09-06.11/ үргэлжлэх “ICT EXPO 2023”-д Монголын болон дэлхийн технологийн олон брэндийн төлөөлөл өөрсдийн түүх, туршлага, ололт амжилт, дэвшилтэт бөгөөд инновацлаг бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулж нэг дор чуулах юм.
“ICT EXPO 2023”-д Юнител группийн үзэсгэлэнгийн талбай олны анхаарлыг татаж байлаа. Учир нь энд хүмүүс өндөр хурдны 5G сүлжээг өөрсдийн гар утсан дээрээ туршихаас гадна интерактив, роботик, VR үйлчилгээг санал болгож буй нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн олны анхаарлыг татаж, урт дараалал үүсгэсэн байлаа.
Юнителийн интерактив үзэсгэлэнгийн талбайгаас та дараах сонирхолтой зүйлсийг мэдрэх боломжтой.
ТА ЭНД 5G ӨНДӨР ХУРДЫГ МЭДРЭХ БОЛОМЖТОЙ
Юнител групп Монголдоо хамгийн анх 4G LTE сүлжээг нэвтрүүлж байсан бол 5G сүлжээний туршилтын станцыг Монголд анх удаа, нийслэл Улаанбаатар хотын төв талбайд 2022 оны 9-р сарын 15-ний өдөр асааж, олон нийтэд хүргэсэн билээ. Тиймдээ ч Монгол дахь 5G сүлжээний анхдагч үүрэн холбооны оператор гэдэг утгаараа тэд "ICT EXPO"-д зориулсан бүүт орчимдоо 5G сүлжээг ашиглах боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгч 5G-ийн өндөр хурдыг энд мэдрэх боломжтой юм.
СОНИРХОЛТОЙ БАЙДЛААР ТҮҮХЭН АЯЛАЛ ХИЙХ БОЛОМЖ
Юнител групп компани байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэлх түүхийг зүгээр нэг сонирхох биш, хүссэн хүн бүр тэрхүү түүхийн нэг хэсэг мэт мэдрэх боломжтой интерактив гэрэлт хана бүхий танилцуулгыг байршуулжээ. Нэг үгээр сонирхохыг хүссэн хүн бүр Юнител группийн түүх, ололт амжилт, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг өөрийн оролцоотой, сонирхолтой байдлаар танилцах боломжтой юм.
ТАНТАЙ ХАРИЛЦАХ РОБОТ, ВИРТУАЛ ТУСЛАХ ЭНД БИЙ
Дэлхийн чиг хандлага виртуал, AI буюу хиймэл оюун ухаант туслах үйлчилгээг боломжит бүхий л салбарт туршиж, нэвтрүүлж байгаа билээ. Энэ жишгээр үзэсгэлэнгийн талбай дээр үйлчилгээний ажилтан, бодит хүн мэдээлэл өгөхийн оронд Virtual anchor буюу Виртуал туслах мэдээлэл өгч байгаа нь сонирхол татаж байлаа. Тэр таны хүссэн ямар ч асуултад хариулна. Сонирхолтой байгаа биз. Түүнчлэн Юнител группийн бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэнгийн талбайн танилцуулгыг та дараах роботоос авах юм. Мөн л сонирхолтой байгаа биз.
АНДРОЙД IPTV-ТЭЙ VR-ААР ТАНИЛЦААРАЙ
Дэлхий нийтээрээ Андройд IPTV-рүү шилжиж буй олон улсын жишгээр Юнивишн компани Монголд энэхүү үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн. Юнител групп “ICT EXPO 2023”-д Орчин цагийн Юнивишн 4.0 үйлчилгээг VR төхөөрөмжийн тусламжтайгаар танилцуулж байсан ба үүнийг сонирхохыг хүссэн олон хүн энд дугаарлаж байсан юм.
ТА ЭНД DJ ХИЙГЭЭРЭЙ
Дэлхийн технологийн хөгжлийг Монголдоо анхлан нэвтрүүлж, амьдралын дэвшилтэт инновацлаг хэв маягийг тодорхойлохыг зорьдог Юнител групп танилцуулгаа уламжлалт маягаар биш projection mapping тусламжтайгаар интерактив байдлаар үзүүлж байна. Энд 13 төрлийн хөгжмийн зэмсэг ашиглан бүтсэн интерактив хөгжмийн ханыг байршуулсан байлаа. Юнител группийн онцлох брэнд бүтээгдэхүүнүүдийн логог Монгол орны газрын зурагт байршуулсан ба тус бүр өөр өөрийн гэсэн аятай тул алсаас удирдах гарын хөдөлгөөний тусламжтайгаар та энд хөгжим тоглож DJ хийх боломжтой.
ӨНӨӨДӨР ТОЛИЛУУЛАХ МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ AI ВИДЕО КЛИПИЙГ СОНИРХООРОЙ
Залуу уран бүтээлч Давайдаша, Ноуболдын дуунууд дээр шинэлэг технологи бүхий хиймэл оюун ухаан AI ашиглан бүтээсэн видео клипийг өнөөдөр гол тайзнаа хүргэх бөгөөд та хамгийн анхны үзэгчдийн нэг болох боломжтой.
Энэ мэт Юнител группийн бэлдсэн үзэсгэлэнгийн талбайн бүх хэсэгт интерактив, ирээдүйн технологийг мэдрүүлсэн виртуал орчинд та олон сонирхолтой зүйлс харж, мэдэрч болохоор байна. Өнөөдөр амжаад сонирхох, эс бөгөөд амралтын өдрүүдэд /06.10-06.11/ заавал үзэж танилцах зүйлсийн нэг "ICT EXPO-2023" дахь Юнител группийн үзэсгэлэнгийн хэсэг байна.
Юнител группийн интерактив үзэсгэлэнгийн талбайд тавтай морилно уу!