Өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг эргэн сануулъя.
ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Оюутолгойн компанийн бүлэг ордын нийт нөөцийн дийлэнх хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр олборлох гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслол даваа гарагт болов.
Гүний уурхайн олборлолтыг аюулгүй, дэвшилтэт “блокчлон олборлох” аргачлалаар эхлүүлж байна. Ингэснээр Оюутолгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлд ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэх юм.
ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ТОЙРСОН ХЭРЭГ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Хөгжлийн Банкны гурав дахь шатны сонсгол энэ долоо хоногт эхэлсэн. Сонсголын үеэр олон улс төрч зээлээ төлсөн, төлөөгүй талаар маргалдаж олны дургүйцлийг хүргэлээ.
Сонсголд ирсэн, ирээгүйн асуудлуудаас гадна авсан зээлээ өөр зорилгоор ашигласан хэргүүд анхаарал татав. Үүний дараа Капитал банк зарим баримтыг санаатайгаар устгасан уу? Хөгжлийн банк ЖДҮ-д зээл олгосон нь алдаа юу? зэрэг асуулт гарч ирэв.
Сонсголын төгсгөлд "Буян" компани Хөгжлийн банкнаас авсан ₮14 тэрбумын хүүгүй зээлдээ нэг ч төгрөг төлөөгүй хэмээсэн Б.Энхбаярын мэдэгдэл Хөгжлийн банк тойрсон асуудал дуусах болоогүй илтгэлээ.
УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын хаврын чуулган лхагва гарагт эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар "Авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган байх болно" хэмээв.
Чуулган эхлэхтэй зэрэгцэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзсэн байна.
Мөн чуулганаар "Сошиалын хууль"-д тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Органик бүтээгдэхүүний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлсэн.
МОНГОЛЧУУД ХОККЕЙ, БОКС, САГСАН БӨМБӨГӨӨР ЯЛСААР
Ази, Номхон далайн өсвөрийн хоккейн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсад боллоо. Зургаан улс өрсөлдсөн тэмцээнд Монголын шигшээ баг сайн оролцож хүрэл медаль хүртлээ. Мөсөн өргөөд олон залуусын мөрөөдөл биелж монголын хоккейн ирээдүй гэрэлтэй байгаа нь харагдав.
Энэ үеэр Энэтхэг Улсын Шинэ Дели хотод эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн. Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар Монголын 5 боксчин тулалдаж гурав нь ялаад байна.
Харин Улаанбаатар хотын UG Arena-д Үндэсний Дээд лигийн Плей-Оффын тоглолтууд үргэлжилсээр. Эрэгтэй хагас шигшээ болон эмэгтэй финалын учраа тодорсон.