-Манай сэтгүүлч АНУ-ын Нью-Йорк хотоос мэдээлж байна-
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган есдүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Монгол Улс 2000 оноос хойш төлөөлөгчөө тус чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлүүлж буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь удаагаа улсаа төлөөлөн үг хэлж байгаа юм.
Өнгөрсөн жил тус индрээс байгаль орчны асуудал тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулахаа илэрхийлж тэрбумаар тоологдох мод тарих амлалтыг өгсөн. Тэгвэл энэ жил дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох геополитикийн асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. Тодруулбал, дэлхий нийтийг энх тайванд уриалж, зэвсэглэлд зарцуулж буй төсвөө ядуу буурай орнууд, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахыг уриалсан юм.
Монгол, Индонезыг боловсролын салбарт хийж буй цахим өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудаар жишээ татжээ.
Энэ удаагийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл дэлхий нийтэд үүсээд буй геополитикийн хурцадмал байдалтай холбогдож буй бөгөөд ихэнх улс орнууд ОХУ-ын эсрэг байр суурь илэрхийлж байв. Мөн Иран улсын ерөнхийлөгч НҮБ-ыг шударга бус байдлыг дэвэргэж буйг хатуухан шүүмжилсэн бол Украины ерөнхийлөгч онлайнаар үг хэлэх эрхтэй болж, энэ үеэрээ түрэмгийлэгч улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгааг эсэргүүцсэн юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий нийтийг энх тайванд уриалж, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлэх санаачилгыг гаргалаа.
Монгол Улс Тэрбум мод хөтөлбөрийг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлснийг олон улс орон сайшааж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад айлчилсныхаа дараа хөтөлбөрийг жишиг болгох боломжтойг онцолсон нь энэ жилийн чуулганы үеэр хоёр талт уулзалт хийх хүсэлтэй орны тоо нэмэгдэхэд нөлөөлсөн гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлээд байна. Мөн энэ удаагийн чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад хувь нэмрээ оруулах ажилд дэмжлэг үзүүлэх хоёр төсөлд хамрагдах эхлэлийг тавьсан.
Тодруулбал, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт хамрагдах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хөтөлбөрт Азиас хамрагдаж буй анхны улс нь манай улс болж байгаа нь онцлог. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийг хэрэгжүүлэх дөрвөн орны нэгээр сонгогдож, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах боломжтой болоод байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ удаагийн чуулганы бас нэг онцлог нь цар тахалтай холбоотой хувьсан өөрчлөгдөж буй дэлхий нийтэд тулгамдаж буй гол асуудал нь боловсрол болохыг онцолсон. Тэр ч утгаараа боловсролын салбарт хийж буй сайн туршлагуудыг солилцсон юм. Монгол Улс болон Индонез улсыг боловсролын салбарт хийж буй цахим өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн орнуудаар жишээлсэн бөгөөд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлыг үед нэвтрүүлсэн и-контент болон боловсролын салбарын цахим шилжилтийг танилцууллаа.