"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Уул уурхайн долоо хоног”-ийн үеэр төслийн явцаа танилцуулан илтгэл тавив. Түүний илтгэлээс онцлох мэдээллүүдийг хүргэе.
...Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2017 оноос хойш хэрэгжиж байна. Уг төслийг Энэтхэг улсын Экспорт, импорт банкны зээлээр санхүүжүүлж буй. 2016 онд Монгол Улсын засгийн газар Энэтхэгийн Экспорт, импорт банктай зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, тус улсын хөнгөлөлттэй зээл болох 1 тэрбум ам.доллараар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэсэн.
Хүн төрөлхтний өнөө үеийн хэрэглээний 90 хувийг газрын тосноос гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. Бид Монгол Улсдаа эдийн засгийн засгийн цоо шинэ салбараар зогсохгүй, нефть химийн анхдагч салбарыг үүсгэхээр хамаг хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь дизель түлш байх болно. Мөн А95 бензин, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ.
Миний мэдэхээр сүүлийн 30-40 жил түлш, шатахуунаас болж манай эдийн засаг боомилуулж байна. Үүнийг дагаж гадаад худалдааны тэнцэл алдагддаг. Инфляц хөөрөгдөх шалтгаан болж бараа материалын үнэ өсдөг. Ард иргэдийн худалдан авах чадвар буурах зэрэг макро эдийн засгийн хамгийн сөрөг асуудлууд үүсдэг.

Үйлдвэр жилд 1.5 сая тонн тос боловсруулж, нийтдээ 1.7 тэрбум литр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Бид ирээдүйд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэж үзэж ажиллаж байгаа. Аж үйлдвэрүүд бие биедээ тулгуурлан хөгжих нь чухал. Дэлхийн том гүрнүүд ардчилсан зах зээлтэй боловч эдийн засгийг нь төр засаг нь зохицуулж, нэг замаар залж явдаг.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжид есөн иргэний барилга байгуулна. Үүнд оффис, сургалтын төв, эмнэлгийн анхан шатны тусламж, агуулах, гал унтраах, лаборатори гэх мэт багтана.
Монгол Улсад анх удаа 30.000 м3 багтаамжтай газар доорх цэвэр усны байгууламж барилаа. Үеийн ус зайлуулах систем, шугам хоолойн сувагчлал 432 хийж байна.
Дагалдах байгууламжууд хэмээх нүсэр ажил бий. Түүхий тосыг 19 хоног хадгалах гурван агуулах бий. Манай Бөхийн өргөөтэй адил 35000 м2 талбайтай байх юм.
Сайншандад хэдхэн буудал байдаг. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд оролцох мянга мянган гэрээлэгчид хаана амьдрах вэ гэх асуудал гарч ирнэ. Нийгэм, эдийн засгийн үр ашгийн үүднээс бид хотхон барья гэж шийдсэн. Яг л анхны Хөтөл шиг, Эрдэнэтийн хэдэн байшин шиг жижигхэн хотхоныг 50 орчим тэрбум төгрөгөөр барих юм. Энэ нь ирээдүйд манай үйлдвэрт ажиллах боловсон хүчнүүдийн амьдрах орчин болох юм.
Газрын тос дамжуулах хоолой бол дараагийн том ажил юм. Бид газрын тосны хайгуулыг бие дааж явуулах чадамжгүй байна. Тиймээс үүнийг хөгжүүлэхээр шийдсэн. Бид 2025 он гэхэд үйлдвэрийг түүхий тосоор хангахад дутагдаж магадгүй гэж зарим хүний бодож буй тосыг гаргаж ирнэ.
БИЧЛЭГ:
/Бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарна уу/