Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Колорадод болсон АНУ-ын Нисэх хүчний академийн төгсөлтийн үйл ажиллагааны үеэр диплом гардуулж байхдаа унасан байна.
Өдгөө 80 настай тэрээр тус улсын түүхэн дэх хамгийн ахмад Ерөнхийлөгч юм. Түүнд босоход нь тусалсан ч бага зэрэг гэмтсэн мэт харагдсан байна. Тус үйл ажиллагааны үеэр Ерөнхийлөгч 921 төгсөгчтэй гар барьж, цаг гаруй зогсжээ.
Цагаан ордны Харилцаа холбооны захирал Бен Лаболт "түүний биеийн байдал сайн байгаа" гэж мэдээлсэн байна. Байденыг гар барьж байх үед газар элстэй цүнх хэвтэж байсан гэж тэрээр Твиттертээ бичжээ.
Ёслолын ажиллагаа дууссаны дараа Байден бусдын тусламжгүйгээр автомашин руугаа гүйж яваа харагдсан гэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер "ноён Байден өөрийгөө маш сайн байна гээд инээмсэглээд онгоцондоо суусан" гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Байден сонгуульд дахин өрсөлдөнө гэж байгаа ч түүнийг зарим хүн хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болоход хэтэрхий хөгшдөнө гэжээ.
Эх сурвалж: ВВС, WBNS 10TV