Бид “Юнител”-ийн оффисоор зочиллоо. “Централ таур”-т байрлах оффис болон Яармаг дахь “Дата центр”-ээр ч орж үзлээ. Оффисын орчин болоод ажилтнууддаа хэрхэн анхаарч ажилладаг талаар сонирхов.
Бичвэрээ нэгэн эерэг мэдээгээр эхэлье. Юнителийн ажилтнууд ирэх есдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотод баруун, зүүн, өмнөд, хойд гэсэн дөрвөн бүсийн байршилд шинээр ашиглалтад орсон дундын оффисоос өөрт хамгийн ойрыг нь сонгон очиж ажиллаж болох нь. "Юнител" групп нийслэлийн дүүрэг тус бүрд шинэ оффисуудыг тохижуулах алсын хараатай ажиллаж буй юм. Ажилтнууд зөвхөн ганцхан оффист тогтсон ширээндээ суух биш, эдгээр оффиссын аль нэгийг, өөрт ойрыг сонгон нөтбүүкээ барьж очоод л ажлаа хийчихнэ. Түгжрэлд саатаж стресстэхгүйгээр алхаад ч ажилдаа оччихож болох аж.
Жишээлбэл, Юнителийн ажилтан Батаа амралтын өдрөөр зусландаа өнжвөл даваа гарагт ажилдаа очихдоо заавал хотын төвийн оффисыг зүглэхгүйгээр зуслантайгаа ойр оффиссоос ажиллах боломжтой гэсэн үг.
Үүгээр зогсохгүй тус хамт олон ажлын уян хатан цагийн хуваарийг эрхэмлэдэг. Тухайлбал ажил үүргээсээ хамаараад зарим ажилтан өглөө 08:00-10:00 цагт ажлаа эхэлж, эхэлсэн цагаасаа тооцон 17:00-19:00 цагийн хооронд тарж болно. Ажлын найман цагаа гүйцээх нь чухал, харин хэдэн цагт ирж, тарахаа зарим ажилтан өөрсдөө шийддэг байна.
ШИНЭ АЖИЛТНАА ХАМТ ОЛОНТОЙГОО ТАНИЛЦАХ, СУРАЛЦАХАД НЬ ТУСЛАХ “ХАЛАМЖЛАГЧ”-ИЙГ ТОМИЛДОГ

Юнителийнхэн шинэ ажилтнаа угтахдаа халуун дотноор хүлээн авч, заавар, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх “халамжлагч”-ийг томилдог. Шинээр ажилд ороод “Юу, юугаа ч мэдэхгүй би яана даа” гэж санаа зоволтгүй. “Халамжлагч” тань бүгдийг А-Я хүртэл танилцуулна. Чадахгүй, мэдэхгүй зүйлсийг нь зааварчилна. Гэхдээ эхний гурван сарын хугацаанд танд түлхүү анхаарч туслах юм шүү. Туршлагатай мэргэжилтнүүд, ахлахууд “халамжлагч” болдог юм байна.
"Юнител" групп 250 шинэ ажлын байрыг зарласныг үүгээр дуулгая. Тэдэнтэй нэгдэж халуун дулаан хамт олны нэг хэсэг болохыг хүсвэл ЭНД дарж илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Юнителийнхэн бүх ажилтнуудаа хольж, 16 багт хуваан хоорондоо жилийн турш олон төрлийн тэмцээн уралдаанаар өрсөлддөг. Тэд сард дунджаар хоёр тэмцээн зохионо. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ширээний хөл бөмбөг, дартс, 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн болжээ. Цахим спорт, Ludo-гийн аварга хүртэл шалгаруулж, "Open mic" арга хэмжээг зохион байгуулдаг. Хэрвээ үүнийг уншиж буй та урлаг, спортод сонирхолтой бол Юнителийнхний нэг хэсэг болж, ур чадвараараа манлайлах боломжтой аж.
Ажилтнууд жил бүрийн эхэнд хөгжлийн төлөвлөгөө гаргадаг. Үүнд ямар ур чадвараа илүү их хөгжүүлж, шинэ зүйл сурах хүсэлтэй байгаагаа бичнэ. Уг төлөвлөгөөг үндэслэн Юнител групп ажилтнуудынхаа хувь хүний хөгжилд анхаарах үүднээс гадаад, дотоодын олон сургалтыг хуваарийн дагуу хөтөлбөр гаргаж хүргэдэг байна.

Юнителийнхэн "Ногоон байгаасай" уриатайгаар эко хэрэглээг эрхэмлэдэг нь хогоо ялгаж хаядаг дадлаас нь харагдана. Чөлөөт цагаа оффистоо өнгөрөөхдөө тэд яг л СУИС-ийн оюутнууд шиг болж “хувирна”. Дуутай шуутай, хөгжөөн наргиантай, тал нь тэнд дасгал хийж, хэсэгхэн нь хөгжмийн хэмнэлд чилээгээ гаргана. Ийм чөлөөт уур амьсгалд тэд бүтээлч сэтгэлгээгээ хурцлан ажилладаг байна.