Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын III Чарльз хааныг сэнтийд залах төрийн ёслол өнөөдөр Лондон хот дахь Вестминстер сүмд болж байна.
Төрийн ёслолд гадаадын улс орны төр, засгийн 2000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн оролцож, III Чарльз хаантай уулзан, Монголын ард түмний нэрийн өмнөөс хааны гэр бүл болон Британийн ард түмэнд баяр хүргэж буй аж.
Титэм зүүх ёслолыг үзэхээр мянга мянган хүн Лондон хотноо цугласан бөгөөд өчигдөр оройноос эхлэн Букинхэмийн ордны гадна суудлаа эзэлцгээжээ. Хаан сэнтийд залрах ёслолыг үзэхээр АНУ, Канад, Испани, Хорват, Франц болон бусад олон орны хүмүүс ч мөн очсон байна.
Зочдын дунд АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон болон Борис Жонсон, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Бутаны хаан, хатан зэрэг улс төрийн зүтгэлтнүүд оролцож байгаа юм. Мөн Чарльз хааны дүү нар, ууган хүү, ханхүү Уиллиам гэргий, үр хүүхдүүдийн хамт, мөн отгон хүү ханхүү Харри нар очжээ.
III Чарльз хаан, хатан Камилла нар зургаан морь хөллөсөн сүйх тэргээр Букинхэмийн ордноос Вестминстерийн сүмийг зорьсон байна.
Хаанд титэм залах ёсыг Кентерберигийн хамба лам үйлдсэн бөгөөд Чарльз хаанд хаанчлах хугацаандаа хууль ёсыг чандлан сахих тангараг өргөхийг хүссэн байна. Ханхүү Уиллиам өвдөг сөгдөн аавдаа үнэнч байх тангараг өргөв.