Шатар тоглодог, удахгүй дэлхийн аваргын тэмцээнд явахаар зэхэж буй. Теннис тоглодог, аавынхаа биелүүлж амжаагүй мөрөөдлийг гүйцээж, амжилттай тамирчин болох зорилготой.
Төгөлдөр хуур тоглодог, шатар, теннис зэрэг оюун, ухаан, бие бялдрын спортоор хичээллэсний ард хэсэгхэн зуур толгойгоо амрааг гэж аав нь энэ хөгжимд хүүгээ дурлуулсан. Ийм нэгэн олон төрлийн авьяастай, адтай сэргэлэн, найман настай хүү Г.Энхбилэгийг уншигч, үзэгч та бүхэнтэй уулзуулж байна.

Цахим хуудсаар "бяцхан теннисчин" түүний богино бичлэг цацагдаж, олны хайрыг эрхгүй татсан. Тэрбээр нийслэлийн 33 дугаар сургуулийн 2Б ангид суралцдаг. Г.Энхбилэгт таван настайгаас нь аав нь теннис тоглохыг зааж өгчээ. Ингээд хүү нэг л мэдэхэд ээж, аавыгаа хождог техниктэй, эвсэлтэй тоглогч болсон байна.
Иймд аав нь Улаанбаатар хотын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд хүүгээ оролцуулжээ. Гэхдээ энэ тэмцээнд оролцох боломжтой насны доод хязгаар 10 байж. Иймд долоон настай Г.Энхбилэг хүү 10 настай хүүхдүүдтэй ач тач өрсөлдсөн ч ялагдсан. Гэсэн ч бууж өгөлгүй өдөр бүр хичээллэж, улам бүр сайжирсаар л байгаа аж.
Ингээд авьяаслаг, адтай бяцхан тамирчин Г.Энхбилгүүний дэлгэрэнгүй ярилцлагыг видеоноос хүлээн авч үзнэ үү.