Сан Францискогийн нэгэн эр орон гэргүй эмэгтэй рүү ус шүршиж буй бичлэг олны дургүйцлийг төрүүлэв.
Галерейн эзэн Коллиер Гвин урлангийнх нь гадаа сууж буй нэгэн эмэгтэй рүү цэцэрлэгжүүлэлтийн усны хоолойгоор ус шүршиж буй бичлэг цахим орчинд таржээ. Бичлэгт явган хүний зам дээр сууж буй эмэгтэй усаар шүршүүлэхдээ яаж ч чадахгүй, гараа сарвалзуулан “Би явлаа. Та ус шүршихээ больчих л доо. Хүмүүс ээ надад туслаач” хэмээн гуйх аж.
Бичлэгийг хуваалцсан нэгэн хэрэглэгч тайлбартаа "Энэ бол аймшиг. Хэн нэгэн түүнийг таньж байна уу? Энэ бол хүнлэг бус бөгөөд уучлах аргагүй үйлдэл юм” гэжээ. Бичлэгийг 4 сая орчим удаа үзэж, хүмүүс түгээсэн байна.
ABC-ийн харьяа KGO-TV-д өгсөн ярилцлагадаа, ус шүршигч эр Гвин “Тэр сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэндэхийн орц гарц, явган хүний замыг хааж байсан тул би бусад хүмүүсийн хамтаар туслахыг оролдсон. Гэвч тэр холдохгүй байсан тул бид цагдаад 25 удаа дуудлага өгсөн утасны түүх ч бий. Тэр хоёр хоног орон гэргүй хүмүүсийн асрамжийн газар, хоёр хоног түр саатуулах байранд байж байгаад буцаж ирсэн. Тэр эмэгтэй маш хүнд нөхцөл байдалд байгаа. Тэр мөн сэтгэцийн өвчтэй” гэжээ.
Эх сурвалж: People