Милан хотноо болсон Gucci-ийн загварын шоунд урд өмнө нь байгаагүй нэгэн сонирхолтой үзүүлбэр толилуулж олныг алмайруулжээ. Тус брэндийн шинэ загварын хувцаснуудыг 68 ихэр загвар өмсөгч өмсөн хос, хосоороо тайзан дээр алхжээ.
Ялгахын аргагүй ихэр загвар өмсөгчид гар гараасаа атган, ижилхэн хувцастай тайзан дээр алхсан бөгөөд энэ нь яг л нэг загвар өмсөгч толины тусгалтайгаа зэрэгцэн явж байгаа мэт харагдаж байв.
Сонирхолтой загвараар алдартай зохион бүтээгч Алессандро Мишель Gucci-д зориулж гайхалтай шоу үзүүлэхэд хангалттай сайн туршлагатай нэгэн юм. Түүний Миланы загварын долоо хоногт зориулан бэлтгэсэн тус колекц нь салбартаа өөрийн гэсэн өндөр стандартыг давж чадлаа хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна.