Энэ долоо хоногийн эхэнд өөртэйгөө илүү их ажиллах шаардлагатай тулгарна. Өөрийн ашиг сонирхлоо зөв илэрхийлэх юм бол та илүү өөртөө итгэлтэй болно. Бусад хүмүүсийг сайн ойлгож чадна. Олон нийтийн үйл ажиллагаанд оролц. Танд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө бол сэтгэлийн хөдөлгөөнөө хяна гэдэг үг байх болно. Буруу хандлагатай хүмүүсээс аль болох хол бай. Хэрүүл маргаан үүсэхээр байвал зүгээр л дуугүй өнгөрсөн нь дээр. Өөрийнхөө зорилго болон мэргэжлийн дэвшил дээр түлхүү анхаарах юм бол та амжилт гаргах болно. Харин долоо хоногийн сүүлчээр ажил хэргээ байнга анхаарлын төвд байлгаж чадвал таны нэр хүнд өсөж байгаа тул бизнесийн өрсөлдөөнд ялах магадлал өндөр байна. Худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс чухал шийдвэр гаргаж магадгүй. Түншүүд харилцан нэг нэгнээ сайн таньж мэдэх нь цаашдын үйл ажиллагаанд чухал нөлөөтэй байна. Ихэнх тохиолдолд таны бодсон төлөвлөгөө амжилт олно. Харин хэт өөрийнхөөрөө зүтгэх зангаа үргэлж хянаж байх нь зохистой.
Долоо хоногийн эхээр бусдад хатуу хандах эсвэл хувиа бодсон алхам хийх магадлалтай тул өөрийгөө сайн хянаарай. Ажил хэрэгт өмнөхөөс илүү сэтгэл зүтгэл шаардах учраас мэдэхгүй чадахгүй зүйлийнхээ талаар хамт олонтойгоо ний нуугүй зөвлөлдөж байж тодорхой үр дүнд хүрэх болно. Болгоомжгүй амлалт өгөхгүйг хичээ. Өөрийн хийж чадах зүйлээ л хийхээр төлөвлөөрэй. Долоо хоногийн дунд үеэс эхлэн санаандгүй үйл явдал таны төлөвлөгөөг нурааж болзошгүй. Ер бусын үйл явдалд бэлэн бай. Нийгмийн шинэ хүрээлэлд нэгдэн, чухал асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролц. Шинэ танилуудтай болох, шинэ орчинд орох зэргээс таашаал авна. Зарим таагүй хандлагыг эсэргүүцэх нь ашиггүй тул хэт их хүч зарцуулах хэрэггүй. Хувийн амьдралдаа хэрэгтэй өөрчлөлтийг хийж чадна. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарахгүйн тулд хэрүүл маргаанаас хол бай. Хайр дурлалын харилцаа таны хир их сэтгэл хөдлөлөө дарахаас шалтгаалан сайнаар өөрчлөгдөх боломжтой. Бусадтай харилцаа холбоо тогтоох болон гэртээ зочид хүлээн авахад таатай. Амьдралын эрч хүч болон гадаад төрхийн дур булаам байдал нэмэгдэх хандлагатай байна.
Амьдралд эерэг өөрчлөлт гарна. Харин тогтворгүй хайрын харилцаагаа сонирхолтой болгохыг хичээ. Ямар нэг бичиг цаасны ажил шалгаж цэгцлэхэд таатай үе. Хамт олныхоо дунд нэр хүнд тань өсөж байгааг мэдэрнэ. Гэхдээ таны ажил хэрэгт хамтран ажиллагсдаас саад болох бололтой. Өөрийн нарийн төлөвлөгөөг бусдад дэлгэх хэрэггүй. Толгой эргүүлсэн асуудалд орооцолдохоос өөрийгөө урьдчилан сэргийлээрэй. Тодорхойгүй мэдээлэлд их ач холбогдол өгөх хэрэггүй. Зорьсондоо хүрэхийн тулд хэрэгтэй зөвлөгөөг сонс. Санхүүгийн асуудлаар мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь сайн үр дүнд хүргэнэ. Мэдрэмж хүчтэй байх тул зүрх сэтгэлээ мэдэр. Сайн мэддэг ажлаасаа мөнгө олж чадна. Найз нөхөд хамт байх нь сайхан ярилцаж ойлголцох боломж байна. Гэр бүлдээ хэвийн нөхцөл байдал бий болгоход анхаар. Үг хэлээ хянаж, хувийн үзэл бодлоо тулгахгүй байхыг зөвлөе. Эрүүл мэндээ хамгаал. Өвчин эмгэгээ аль болох эмчийн заавраар эмчлэхийг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү ихэнх хандлага таатай байна. Хэдийгээр бүх зүйл таны бодож байсан шиг болохгүй ч хүсэл мөрөөдлөө идэвхтэй байлга. Ямар нэг шийдвэр гаргах болон төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой байх болно. Бүтээлч сэтгэлгээ төсөөлөн бодох чадвараа ашигла. Шинэ зүйл сурахад хамгийн тохиромжтой үе. Хайр дурлалын харилцаа таныг бодит ертөнцөөс таслах тул биеэ барихыг хичээгээрэй. Хэрвээ та хэн нэгэнд сэтгэлээ нээх гэж байгаа бол бодолтой ханд.
Энэ долоо хоногт бизнесийн үйл ажиллагаанд зарим хүчин зүйл сэтгэл зовоож магадгүй. Харилцан зөвшилцөл итгэлцэлд хүрч чадахгүй үед үзэл бодлын ялгааг арилгахын тулд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг ав. Ямар ч даалгаврыг биелүүлэх эрч хүчтэй байх нь чухал үе. Гэхдээ хэнд ч том амлалт өгөх хэрэггүй. Ялимгүй алдаа ч нэлээд том асуудал үүсгэх шинжтэй. Ямар ч хатуу ширүүн дайралт ирж мэдэх тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай. Шинэ ололт нээлтэд анхаарал хандуулж, өндөр мэргэжлийн хүмүүстэй холбогдох хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Долоо хоногийн сүүл рүү хэт ачаалалтай ажиллах буюу биеийн хүчний ажил их хийхээс татгалзаарай. Мөн томоохон арилжаа наймаа хийхээс зайлсхий. Ойр дотнын хүмүүсээс тусламж хүсэх магадлалтай. Ямар ч хүсэлтэд хуурамч байдал гаргаж, хувиа хичээж болохгүй. Цаг зав болон бусад боломжоо гаргах бүгдэд туслаарай.Сонирхолтой ажил хэрэг танд сайхан ирээдүйн эхлэлийг тавина. Гэнэтийн мэдээ авч болзошгүй.
Долоо хоногийн эхэн үед ачаалал ихтэй ч эрч хүчээр дүүрэн байх болно. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Таны дур булаам байдал нэмэгдэнэ. Хайр дурлалын харилцаа танд баяр баясгалан, өөрийн итгэх итгэл бэлэглэнэ. Гэр бүлийн харилцаанд эергээр нөлөөлөх үйл явдал болно. Хэрэгтэй үед тусалдаг найз нөхдөдөө талархал илэрхийл. Долоо хоногийн дунд үеэс хойш олон нийтийн хамарсан үйл ажиллагаанд оролцох нь таны урьд нь төсөөлж ч байгаагүй мэдрэмжийг өгнө. Зохион байгуулах авьяас чадвараа харуулна. Таны нэр хүнд илт бэхэжнэ. Ихэнх хүмүүсийн эргэн тойронд шинэ мэдээлэл дүүрэн байна. Ойр дотнын хүнээсээ сайхан мэдээ сонсох магадлалтай. Од эрхсийн нөлөөгөөр хуурмаг хиймэл зүйл ил гарч ирэх бололтой. Ямар нэг хууль эрх зүйн асуудалтай холбогдсон байгаа бол гаргасан шийдвэрээ дахин нэг бодож үзээрэй. Хэрвээ төлөвлөгөөнд тань бүтэлгүйтэл гарвал сэтгэлээр их унана. Ямар ч тохиолдолд бэлэн байхын тулд нөөц төлөвлөгөө боловсруул. Ойр дотнын хэн нэгэнтэйгээ муудалцах магадлалтай. Ямарваа зөрчлийг сунжруулахгүйн тулд ухаалаг бөгөөд уян хатан байхыг хичээ.
Энэ долоо хоногт хамтын зорилго дэмжигдэх магадлалтай. Өнөөдрийн ашгаас илүү маргаашийн ирэх боломжийг тооцож, анхааралтай байх хэрэгтэй. Таныг шүүмжилж байдаг таагүй хүмүүсээс зайлсхий. Зөв зарчимч амьдралын чиг шугамаасаа хазайхгүй байхыг хичээ. Итгэлтэй хүмүүстэйгээ өөрийн бодлоо хуваалцан, тэдний дэмжлэгийг авч чадвал үр дүн муугүй байх болно. Хэрэв өөрийгөө дэмий зүйлд сэтгэлээ зовоохгүй гэж бодож байгаа бол бодит байдалтай зохицох хэрэгтэй. Уран сэтгэмж, хоосон мөрөөдөлд хэт автах хэрэггүй. Хувийн амьдралын асуудлаа өөрийнхөөрөө зөв шийдэх нь хамгийн чухал хэрэгцээ байх бололтой. Долоо хоногийн сүүл рүү хэн нэгэнд дэмжиж туслах болон бусад энгийн боловч сайн зүйлийг хийх нь танд сэтгэлийн таашаалыг бэлэглэх болно. Гэр орноо өөрчлөх нь шинэлэг уур амьсгалыг авчирна. Амьдрах орчин нөхцөлөө сайжруулан, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх нь чухал үе. Харин цаашид сэтгэл гонсойх шалтгаан болох уулзалт хүлээж байх магадлалтай. Аль болох сэтгэл хөдлөлөө дарж амар амгалан бай. Таагүй хүмүүс болон сонирхолгүй газраас хол байсан нь дээр. Өөрийнхөө буруу зуршлыг ил гаргах хэрэггүй. Таны талаар муу яриа олны чихэнд хүрч, танд итгэх итгэлийг алдагдуулж болзошгүй.
Энэ долоо хоногт албан тушаал эрх мэдлийн төлөө ханцуй шамлан дайрах хэрэггүй. Зарим үед цагаан туг өргөхдөө бүү санаа зов. Гэхдээ гаднын дайралтаас өөрийгөө хамгаалж байхын тулд хариу арга хэмжээг цаг алдалгүй авах нь зөв байж болох юм. Хэт тайван байвал та дахиад л шийдвэр гаргахын өмнөх түвшин рүү эргэж шилжих болно. Амьдрал ахуйдаа тус дэм болох ямар нэгэн зүйлийг хайж байгаа бол удирдах албан тушаалтандаа хандаарай.Нэр нөлөөтэй хүнд өөрийн хүсэл сонирхлын талаар илэн далангүй яривал эерэг тус авах болно. Гадаад улс руу ажиллах сурах зэргээр явах магадлал өндөр байна. Бизнесийн уулзалт зөвлөгөө танд их мэдээлэл өгөх болно. Олон нийтийн уулзалт зөвлөгөөн, зар сурталчилгааны ажилд оролцох бол одоогийн ажилдаа дуртай байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү таны санааг зовоосон асуудал гаднын нөлөөнөөс болно. Хов жив, хэрүүл маргаанаас хол бай. Өөрөөсөө нэр нөлөө илүү хүний өмнөөс тэмцсэний хэрэггүй. Таны эргэн тойронд байгаа хүмүүс буруу хандлагатай байгаа мэт санагдана. Гэсэн ч та бусдын үгийг ухаалгаар хүлээн ав. Хэдийгээр таны эрч хүч их байх боловч аливааг хэтрүүлэх нь эрүүл мэндэд таагүй нөлөөлж мэднэ. Олон нийтийн үйл ажиллагаа танд таатай мэдрэмжийг төрүүлэх хэдий ч их мөнгө үрэгдэж магадгүй тул анхааралтай байгаарай. Сэтгэл хөдлөлөөр мөнгөө хэт үрэхээс болгоомжил.
Нийгмийн орчинд хуримтлагдаж байсан сөрөг хандлагууд ил гарах нь ихэнх үхрүүдийн амьдралд таагүй нөлөөлнө. Од эрхсийн таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно. Хоёрдмол хандлага харилцан ойлголцлыг алдагдуулна. Тодорхойгүй байдал амар тайван байдлыг тань алдагдуулна. Ажил хэргийн байдал анхаарлаа төвлөрүүлэхийг шаардана. Шийдвэр гаргахад бага зэрэг хэцүү байх болно. Боломжтой бол жижиг гэлтгүй бүхнийг төлөвлөж байсан нь дээр. Бизнес эрхлэгч нар сайн мэдэхгүй харилцаа холбоонд болгоомжтой бай. Танихгүй хүний амлалтад бүү итгэ. Хууч өвчнөө хөдлөхөөс сэргийл. Бие махбодод ашигтай хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулаарай. Хайртай хүнтэйгээ маргалдах нь харилцааг улам хөндийрүүлнэ. Харилцан буулт хийж байж маргаанаа шийдвэрлэх болно. Долоо хоногийн төгсгөлд хэрвээ шинэ зүйлд суралцах санаа өвөрлөж явсан бол эхлэхэд сайн үе байна. Харин хууль бус асуудалд орооцолдохоос болгоомжил. Хайр дурлалын харилцаанд романтик адал явдал тохиолдоно. Та хайрын харилцаанаас сэтгэлийн таашаал авах бололтой.
Сэтгэл санаагаа хэт их дарамттай байлгах хэрэггүй. Магадгүй нэг санаагаа хэт удаан бодсон хэвээр байвал энэ нь цагийн гарз болно. Эргэлзээтэй бодлоос салгаж чадах хэн нэгэн хажууд тань байх хэрэгтэй байна. Төвлөрөхөд хэцүү байсан ч өдөр тутмын ажил хэрэгтээ хатуу чанга бай. Олдсон боломжийг зөв ашиглаад байвал бодсон санаануудаа хэрэгжүүлж чадна. Өөрийн авьяас чадвараа зохих түвшинд харуулж чадна. Хамт олон болон найз нөхдийн харилцаа таатай байна. Шинэ ажил хэрэг танд нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө. Шинэ түнштэй болбол таны цаашдын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Их ажлын хажуугаар хувийн амьдралд асуудал бага багаар үүсэж мэднэ. Гэр бүлдээ тавих анхаарал халамж чухал байсаар байна. Од эрхсийн нөлөөгөөр ихэнх зүйлийг хэтрүүлэн хийх хандлагатай байх тул илүү тэвчээртэй байна. Нягт нямбай зан чанар таныг хамт олон болон хань ижилдээ эерэг хандахад тусална. Хайртай хүмүүстээ амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү зохион байгуулсан үйл ажиллагаа саад бэрхшээлтэй нүүр тулах бөгөөд, бодит нөхцөл байдал илүү хүнд байх болно. Гэнэтийн үйл явдлын сунжирсан байдал таны санааг зовоох болно. Од эрхэс тэвдэж сандралгүй уян хатан бөгөөд зөн мэдрэмжтэй байхыг зөвлөж байна. Бусдад туслах нь танд таатай үр дүнг авчрах болно. Ямар ч ажлыг бүгдийг нь өөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй.
Долоо хоногийн эхээр бүхий л төрлийн харилцаанд таатай. Од эрхэс эрүүл мэндээ анхаарахыг зөвлөж байна. Бусдын итгэлийг алдахаас болгоомжил. Хэрвээ хэн нэгэн танд нууцаа хэлсэн бол түүнийг сайн хадгалдаг гэдгээ нотлоорой. Ганц бие хүмүүс ойр дотнын харилцаанд орох хэн нэгэнтэй танилцах нь тааламжтай байх болно. Хувийн амьдралдаа өнгө нэмэх сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Ямар нэг хэрэгцээ шаардлага биелж байна гэдэгт итгэ. Бусдаас өөр байхаас бүү ай. Ямар ч шүүмжлэл ирсэн хүлээцтэй хандаарай. Харин долоо хоногийн сүүлчээр ойр дотнын хүнтэйгээ маргалдаж болзошгүй байна. Хэт албархуу байдлаас болж зөрчил үүсэж магадгүй. Бүхий л харилцаагаа хянаж, эелдэг бай. Санхүүгийн байдалдаа анхаарлаа хандуулахгүй бол ирээдүйд асуудал үүсэх болно. Хайртай хүнтэйгээ маргахын оронд юу хүсэж байгааг нь мэдэж ав. Гэр бүлээрээ уулзаж ярилцахад таатай үе.
Энэ долоо хоногт эрч хүч сул байна. Ямар ч тохиолдолд хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун бай. Ажлын нөхцөл байдал эерэг байх тул таны нэр хүнд өснө. Од эрхсийн таатай нөлөө сайн нөхөрлөлийг билэгдэнэ. Танд таалагдах олон нийгмийн үйл явдал өрнөнө. Өөрийн үзэл бодлоо бусдад тулгах оролдлого энэ үед бүтэлгүй байна. Харин ажлын туршлагаа бусадтай хуваалцах нь танд таалагдана. Бясалгал хийж, төвлөрөхийг хичээ. Хуучин ажлаа цэгцлэн, хэрэгцээгүй зүйлээ устгах нь танд нэгэн төрлийн тархи амраах арга байх болно. Саад тотгор тохиолдсон ч дотроо бодолтой байж, эрүүл ухаанаар даван гарахыг хичээгээрэй. Өмнөх гомдол, уур бухимдлаа март. Тусламж хэрэгцээтэй хэн нэгэнд туслах шаардлага үүснэ. Шинэ арга барил ашиглан гэнэтийн асуудлыг шийдэж болзошгүй. Хий дэмий зүйлд мөнгө үрэхээсээ өмнө хэрэгтэй зөвлөгөөг эрж хай. Санхүүгийн байдлаа дээшлэх чухал алхам хийх хэрэгтэй болно.
Энэ долоо хоногт од эрхсийн нөлөө энэ үед өөрийн нэр хүнд, ирээдүйн зорилгын талаар нухацтай бодоход хүргэнэ. Бусдын төлөө хийх ажил хэцүү байх боловч удахгүй танд шагнал урамшууллыг авч ирнэ. Харин таагүй хандлагатай хүмүүсээс хол бай. Эрч хүчийг нэмэх магтаал таныг хурдтай ажиллах боломжоор хангана. Оюуны чадвар өндөр байх тул мэргэн шийдвэр толгойд бууна. Мөн аливаа алдааг гярхай олж харах болно. Чухал бичиг баримт боловсруулахад тааламжтай үе. Таны нэр хүнд өснө. Залуу хүмүүс алс газар сурахаар явах шийдвэр гаргана. Мөн ахмад настай хүмүүс ч өөрийн хувийн туршлагаа бусдад нээлттэй хуваалцах юм бол нэр хүндээ өсгөнө. Зөвхөн зөн мэдрэмжээр шийдвэр гаргаж болохгүй гэдгийг бодолц. Хэрвээ та бодит баримтыг олж чадвал үл ойлголцол болон хэрүүл маргаанаас хол байна. Хийж дадсан үйл ажиллагаа үр дүнтэй байна. Харин хууль бус ажиллагаанд оролцохгүй байх нь зөвдөнө. Ажил хэргийн асуудлаар сайн мэдэхгүй хүмүүстэй ярилцахаас болгоомжил. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь зугаатай байх бололтой. Гэр бүлийн амьдралаа аз жаргалтай байлгахад анхаар.