Хайлт хийх

Мисс А.Баярцэцэг: Боломж хаалга тогшиход уйгагүй хөдөлмөрөөр угтвал амжилт олдог

“Мулан”-ны шалгаруулалтын хариу ирэх арваннэгдүгээр сард гарна

Дэлхий миссээс хойш сонин юутай вэ. Хамгийн сүүлд “Мулан”-ы шалгаруулалтад оролцох гэж байгааг сонссон?
Анзаарсан бол Дэлхийн мисс дууссаны дараа Америкт үргэлжлүүлээд хэдэн сар болсон. Лос Анжелост хэд хэдэн киноны шалгаруулалтад оролцсон. Үүний нэг “Мулан” байлаа. Хариу нь ирэх арав, арваннэгдүгээр сард гарна. “Дисней”-гийн хийх энэ кинонд Азийн чамгүй их жүжигчидтэй өрсөлдсөн. Бас “Уорнер Брос” студи болоод Стивен Сигалийн кинонд шалгуулж тэнцсэн.

“Мулан”-д шалгуулна гэхэд хүмүүс их сөргөөр хүлээн авсан. Зарим нь урлаг талаас нь ойлгосон бол өөр бусад хүн Монголын түүхийг гуйвуулсан мэтээр илт дургүйцсэн?
Миний бодлоор энэ дүрд Хятад жүжигчин шалгарах байх. Хэрэв би продюсер нь байсан бол зах зээлээ бодсон ч, түүхээ бодсон ч Хятад жүжигчнээ сонгоно. Гэхдээ “Дисней”-д шалгаруулалтад орно гэдэг уран бүтээлч хүний хувьд боломж, туршлага. Олдож байгаа боломжийг ашиглаж, зарим үед боломжийг бий болгож байж л өсч хөгжинө.

Стивен Сигалийн кинонд ямар дүрд тоглох вэ?
“Netflix”-ээр гарах Стивен Сигалийн өөрийнх нь найруулж, продюсерлаж, тоглох адал явдалт энэ кинонд би туслах дүрд тоглоно. Ирэх сард Тайланд руу зураг авалтад явна. Уг кинонд хүний наймаанд өртсөн охидыг тосгонд нь авчирч байгаа “баатарлаг” үйл явдал гардаг.

Дэлхийн миссийн үеэр Стивен Сигал таныг ихэд дэмжсэн байх аа?
Харин тийм. Манай найз намайг миссийн тэмцээнд орж байхад Стивен Сигал “Монголын миссийг дэмжээрэй” гээд шейрлэж байгааг дуулгасан. “Яагаад намайг дэмжээд байгаа юм бол” гээд гайхсан. Нүүр хуудас руу орохоор яах аргагүй дэмжээд байдаг. Дараа нь түүний цаана, нөхрөө намайг дэмжихийг түлхсэн хүн нь гэргий Эрдэнэтуяа эгч байхыг мэдсэн. Тэгээд түүнтэй анх танилцаад уулзаж байхад “Чи жүжигчин болж байгаа бол Стивен Сигалаас зөвлөгөө аваарай” хэмээн Аризона дахь гэрт урьсан. 

Кино зохиолч Жон Фуско “Чиний хоолой, хацрын шанааны яс” Марко поло”-д тохироод байна.Чамд дүр бичнэ ээ” гэж хэлсэн

Монголын түүхийг дэлхий нийтийн анхааралд аваачсан “Марко поло 2” кинонд бэлэвсэн эмэгтэйн дүрд тоглосон. Ямар завшаанаар тоглох болсон бэ?
Энэ их сонин түүхтэй. Америкаас Монголд дөнгөж ирээд байсан үе буюу 2014 он.
“Мисс Монголиа” тэмцээнд орлоо. Жүжигчин Оргил ах шүүгч хийсэн. Тэрбээр “Марко поло” киноны Монгол талын продюсераар ажиллаж байв. “Кинонд шалгаруулалт удахгүй болно. Чи шалгуулаад үзээрэй” гэв. Гэтэл залуу эмэгтэй хүний дүр алга учраас кастингийнх нь багт ажиллах санал тавив. Миний хувьд боломжийг ашиглан ажиллаж эхэлсэн. Надад тохирох дүр гарч ирэхгүй л байв. Гэтэл киноны багийн продюсер, найруулагч нар ирлээ. Кино зохиолч Жон Фуско намайг харчихаад “Чиний хоолой, хацрын шанааны яс” дүр төрх чинь кинонд тохироод байна. Ямар ч байсан чамд нэг дүр бодно оо” гэв. Тухайн үед итгээгүй. Тэгсэн хоёр сарын дараа хөдөө баримтат киноны зурагт авалттай байхад “Марко поло”-оос холбоо бариад “Жон Фуско чамд шинэ дүр бичсэн байна. Чи шалгуулах хэрэгтэй” хэмээн ярилаа. Бүх зүйл нүд ирмэх зуургүй л өнгөрч сарын дараа Будапештыг зорьсон.

Олон улсын кинонд тоглоно гэдэг жүжигчин хүний хувьд завшаантай тохиол байх тийм үү?
Нэг талаараа надад аз ч гэлээ энэ үгийг би өөрөөр хүлээн авдаг. Заримдаа амьдралд хэт азтай юм шиг тохиолдлууд бий. Тэрийг сайн бодохоор аз гэдэг эргээд хийж байгаа зүйлийнхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж байгаа хүнд илүү их тохиолддог юм шиг санагддаг. Нэг талаас гэнэт ирсэн юм шиг хэрнээ тэр бүхний төлөө шантралгүй уйгагүй явсны шагнал.

Гэтэл дийлэнх хүн азыг сохор мэтээр төсөөлдөг. Бас амжилтын талаар нийтлэг боддог ч санасандаа хүрсэн нь тун цөөн. Энэ талаар юу гэж боддог вэ?
Олон хүн яаж амжилтад хүрэх вэ гэж асуудаг. Боломж хаалгыг тогшиход уйгагүй хөдөлмөрөөр угтаж авахад бэлэн үед л амжилт тохиодог. Тэрийг хүмүүс аз гэж нэрлэдэг. Бидэнд хэзээ боломж гарахыг хэн ч мэдэхгүй. Нэг, хоёр, таван жилийн дараа ч тохиож болно. Тэр үед бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжилтэй хүн жүжигчний мэргэжил рүү “урвана” гэхээр сонирхолтой байна. Сэтгэлийн угт л өөр сэжүүр нуугдаж байжээ?
Би багаасаа хоёр мэргэжилтэй болно гэж боддог байлаа. Хоёулаа мөрөөдлийн мэргэжил л дээ. Эхнийх нь сансрын нисгэгч болчихоод НАСА-д ажиллана гэж мөрөөднө. Өнөөх нь кино найруулагч болчихоод хүссэн киногоо хийж байгаагаар төсөөлнө. Сургуулиа төгсөөд киноны хүн болохыг хүссэн ч гэр бүлийн хурлаар дэмжлэг авалгүй маркетингаар сурсан. Гэсэн ч би алдаагүй. Өнөөдөр хувь хүнийхээ хувьд ажил амьдралдаа байнга маркетингийг ашиглаж байна. Хэсэгтээ мэргэжлээрээ ажилласан ч чин сэтгэл юу хүсэж байгаа тэр дуудлагаа сонсож эхэлсэн. Тэгээд ажлаасаа гарч TOFEL-доо бэлтгээд жүжигчний сургуульд шалгалт өгөөд Америкийг зорьсон. Америкт ямар ч таних хүнгүй, ойлголтгүй газардаж байв. Зөвхөн хүсэл мөрөөдөлтэй л явж байсан. Өнөөдөр олон найз нөхөдтэй, туслах дэмжих хүмүүстэй болсон.

Мөрөөдлийн дүр юу вэ?
Би “Interstellar” шиг кинонд дүр бүтээхийг мөрөөддөг. Бага байхдаа сансрын нисгэгч болно гэж боддог байсан. Болж чадаагүй учраас ингээд ч болтугай хүссэнээ хийхийг хүсдэг.

Зорилгодоо хүрэхийн тулд ажлаа орхиод TOEFL-д бэлдсэн

Түрүүн зорилгодоо хүрэхийн тулд ажлаа хаяад TOEFL-д бэлтгэсэн гэсэн. Дэлхийн мисст орж байхад хэлний мэдлэг амжилтад нөлөөлсөн байх. Тийм үү?
Би “Сант” дунд сургуулийг төгссөн. Манайд хэлийг гүнзгийрүүлж үздэг ч би хэлэндээ тийм ч мундаг байгаагүй. Харин байж болох бүх боломжит хувилбараар сурсан. Испанид Засгийн газрын тэтгэлэг авч сурахдаа орчинд нь олон улсын хүүхдүүдтэй харилцахын тулд хэлээ л сайжруулахгүй бол болохгүй, гарцаагүй байдалд тулж очсон. Нохой хамартаа ус хүргэхээр усч гэдэг шиг зайлшгүй тохиолдолд хүн сурдаг л юм билээ. Ер нь анзаараад байхад хэлгүй бол яах аргагүй зорилго мөрөөдөлдөө хүрэхэд саад тулгарч байсан. Өнөөдөр хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад Америк, Австралийн тэтгэлгүүдэд хамрагдах боломж их бий. Гэтэл залуус яагаад тэр боломжийг алдаад байна гэхээр “Миний хэл муу юм чинь, эсвэл миний хэлний чадвар энэ жил хүрэхгүй байх” гэсэн шалтаг тоочдог. Чадахгүй байсан ч “Би гурван сарын дараа TOEFL өгнө” гээд тэтгэлэгт материалаа явуулаад үз л дээ. Тэгээд энэ хугацаанд өдөр шөнөгүй бэлд. Ядаж энэ жил тэнцдэггүй юм гэхэд ирэх жил гэхэд сайжирчихна.

Бямбын Ринчен гуайд хэл сурахад 45 хоног шаардагддаг гэсэн. Хүн тархины чадамжаа 100 хувь ашиглаж чаддаггүй. Дэндүү олон зүйлд сатаарснаасаа болж хугацаа алддаг. Юу гэсэн үг юм бэ? 45 хоногт шинэ хэл сурна гэхээр бид 100 хоногт зорилго тавиад яагаад зорилгодоо хүрч чадахгүй гэж… Би TOEFL-д бэлтгэж байхдаа бүр цахим орчин дахь бүхнээ устгаж байсан. Бүр эргэн тойрныхондоо хүртэл зарлаад саад болохгүйг хүссэн. Гэрийнхэндээ хүртэл элдэв ажлаас чөлөөлөхийг гуйсан. Хүн хүсвэл болдог л юм билээ. Өглөө 09.00 цагаас оройны 09.00 хүртэл хичээллэнэ. Түүнээс бус тайван байвал үр дүнд хүрэхгүй. Энэ мэт байдлаар сар болсон. Мэдээж би оргүй байгаагүй. Англи хэл сурах нь миний зорилго байгаагүй. Харин энэ хэлийг сурснаар хоёр гурван жилийн дараа амьдрал хэрхэн өөрчлөгдөх нь чухал байв. Мөрөөдөлдөө хүрэх түлхүүр нь англи хэл учраас хэлээ эрчимтэй үзсэн. Энийг л хийхгүй бол хүссэндээ хүрч чадахгүй гэж өөрийгөө ирлэсэн.

Испанид бизнесийн удирдлагаар сурсан гэсэн?
Тэнд нэг жил тэтгэлгээр сурсан. Оюутнуудын хувьд дөрвөн жилээ зөв зүйтэй ашиглаж чадвал их боломжийг өгдөг юм шиг санагдсан. Боломж нь олдвол аль болох дөрвөн жилийнхээ нэгийг нь солилцоогоор гадагшаа тэтгэлгээр сурах хэрэгтэй. Ингэвэл амьдралыг үзэх үзэл нь төлөвшдөг юм билээ. Би түрүүнээс хойш оюутан гэж тодотгож хэлээд байгаа нь ийм учиртай.

Дэлхийн мисст оролцож байхдаа өөртөө дэндүү их итгэлтэй харагдсан. Ер нь өөртөө итгэх итгэл таны дотор хэр орон зай эзэлдэг вэ?
Яг үнэндээ тэмцээний үеэр бараг ядаргаанд орчихсон байсан. Өглөө 08.00 цагт бэлэн байх ёстой. 06.00 цагт босно. Шөнө 02.00 цагт унтана. Бүтэн сар ийм байдалтай өдөржин өсгийтэй гуталтай явахаар ядаргаа ясандаа тулдаг юм билээ. Гэхдээ цаанаасаа би Монгол гэдгээрээ бахархаж ард түмнээс ирж байгаа тэр хүндлэл дэмжлэг зоригжуулж байсан.

Өөрийгөө ямар үгээр зоригжуулдаг вэ?
Заримдаа амьдрал утгагүй, ирээдүй бүрхэг юм шиг санагдах үе байдаг. Ялангуяа хүний сэтгэлзүй тогтворгүй, шалтгаангүйгээр хэлбэлздэг. Зарим үед үнэхээр баяр баясгалантай байдаг бол өөр нэг өдөр харсан болгондоо уур хүрдэг. Сэтгэл санаа тогтворгүй, гутраад ирвэл хийж байгаа зүйлээ түр зогсоодог.  Тэгээд өөртөө “Өнөөдөр хаана ирснээ хар. Олон жилийн өмнө хаана байгаад өнөөдөр ямар бартаа саадыг туулаад энд ирэв. Гэвч энэ нь оргил биш. Хийх юм их байна. Өнөөдөртөө итгэлтэй байх хэрэгтэй” гэж байнга хэлдэг. Бразилын зохиолч Пауло Коэльогийн “Алхимич” номыг арван жилдээ их уншдаг байв. Энэ ном амьдралд хэрхэн хандаж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хэрхэн тэмцэх ёстой философийг ойлгуулсан.  Уг номонд “Чи ямар нэгэн зүйлийг маш их хүсвэл дэлхий ертөнц чамд өөрөө үйлчлэх болно” гэдэг. Хамгийн гол нь чи өөртөө л итгэчихвэл болчих гээд байгаа юм.

Морь унахад омголон, баатарлаг, ер бусын эрч амтагдаад салхи татуулан давхимаар санагддаг

Огт танихгүй хүмүүс миний талаар юу гэж бодох нь үнэндээ хамаагүй

Ухаантай хүн мөнгийг бий болгож, ухаанаараа өөрийгөө чимдэг

Аашгүй эмэгтэй хүн гэж байдаггүй гэдэг. Баярцэцэг хэр ааштай вэ?
Ааштай шүү дээ. Заримдаа яагаад аашладгаа бүсгүйчүүд бид мэддэггүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодоггүйтэй адил бид ч өөрсдийгөө ойлгохгүй үе бий.

Хэр “түс тас” вэ?
Хэлье гэснээ шууд хэлж чаддаггүй юм аа. Өөрөөр хэлбэл “үгүй” гэж хэлж чаддаггүй. Гэхдээ хэлж сурч байгаа. Хүнийг тусалж, ойлгохыг хүсдэг итгэмтгий төрлийн хүн.

Нүүрний буян гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ?
Хариуцлага. Нүүрний буянтай хүнийг бусад хүн их хайрлаж, итгэл үзүүлдэг. Итгэх сэдэл төрүүлсэн болохоор л бусад хүн таатай хандана. Тэгэхээр эргээд хариуцлага гэдэг үгэн дээр ирж байгаа биз.

Тэгвэл та хэр нүүрний буянтай хүн бэ?
Нүүрний буянтай л гэж боддог. Ажил бүтээд байдаг шүү дээ. /Инээв/

Таныг хүмүүсийн дэргэд хэн нэгэн шүүмжилбэл?
Шүүмжийг бусдын дэргэд бус тухайн хүнд ганцаарчилж өгвөл илүү үр дүнтэй гэж боддог. Олон хүний өмнө шүүмжлэх шиг муухай зүйл үгүй. Тэгэхээр тухайн хүн тусгаж авах нь битгий хэл өөрийгөө хамгаалах байгалийн зөнгөөрөө сөргөөр хүлээн авна. Хэн ч хэзээ ч бусдын өмнө муугаа харуулах дургүй шүү дээ. Сайндвичийн арга гэж байдаг. Хүнийг шүүмжлэх гэж байгаа бол эхлээд магт. “Чи уг нь их сайн хүн...” гээд магтаад уур амьсгалыг зөөллөх хэрэгтэй. Тэгээд “Гэвч...” гэж шүүмжээ хэлээд гарах гарцтай нь зөвлөх илүү үр дүнтэй. Тэгэхгүйгээр “Чам шиг муу хүн байхгүй” гээд дайрвал хэзээ ч амжилт олохгүй.

Гоо үзэсгэлэн, ухаан, мөнгө гурваас сонголт хийх зайлшгүй шаардлага тулгарлаа. Таны сонголт?
Ухааныг нь сонгоно. Гэхдээ гурвуулаа хэрэгтэй. Ухаангүй хүн мөнгөтэй болбол ухаангүй л үйлдэл хийнэ. Мөнгөгүй, ухаангүй гоо үзэсгэлэн бол бас оновчгүй сонголт болно. Ухаантай хүн мөнгийг бий болгочихно. Бас ухаантай учраас дотоод гоо үзэсгэлэнгээрээ өөрийгөө чимчихнэ.

Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2017.04.24 - нд нийтлэгдсэн байна.

Мисс А.Баярцэцэг: Боломж хаалга тогшиход уйгагүй хөдөлмөрөөр угтвал амжилт олдог

Нийтэлсэн:

Г.Одгарав

Сэтгүүлч

2017-04-24 11:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

| фото

    Ухаантай хүн мөнгийг бий болгож, ухаанаараа өөрийгөө чимдэг

    Аашгүй эмэгтэй хүн гэж байдаггүй гэдэг. Баярцэцэг хэр ааштай вэ?
    Ааштай шүү дээ. Заримдаа яагаад аашладгаа бүсгүйчүүд бид мэддэггүй. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгодоггүйтэй адил бид ч өөрсдийгөө ойлгохгүй үе бий.

    Хэр “түс тас” вэ?
    Хэлье гэснээ шууд хэлж чаддаггүй юм аа. Өөрөөр хэлбэл “үгүй” гэж хэлж чаддаггүй. Гэхдээ хэлж сурч байгаа. Хүнийг тусалж, ойлгохыг хүсдэг итгэмтгий төрлийн хүн.

    Нүүрний буян гэдэг үгийг юу гэж ойлгодог вэ?
    Хариуцлага. Нүүрний буянтай хүнийг бусад хүн их хайрлаж, итгэл үзүүлдэг. Итгэх сэдэл төрүүлсэн болохоор л бусад хүн таатай хандана. Тэгэхээр эргээд хариуцлага гэдэг үгэн дээр ирж байгаа биз.

    Тэгвэл та хэр нүүрний буянтай хүн бэ?
    Нүүрний буянтай л гэж боддог. Ажил бүтээд байдаг шүү дээ. /Инээв/

    Таныг хүмүүсийн дэргэд хэн нэгэн шүүмжилбэл?
    Шүүмжийг бусдын дэргэд бус тухайн хүнд ганцаарчилж өгвөл илүү үр дүнтэй гэж боддог. Олон хүний өмнө шүүмжлэх шиг муухай зүйл үгүй. Тэгэхээр тухайн хүн тусгаж авах нь битгий хэл өөрийгөө хамгаалах байгалийн зөнгөөрөө сөргөөр хүлээн авна. Хэн ч хэзээ ч бусдын өмнө муугаа харуулах дургүй шүү дээ. Сайндвичийн арга гэж байдаг. Хүнийг шүүмжлэх гэж байгаа бол эхлээд магт. “Чи уг нь их сайн хүн...” гээд магтаад уур амьсгалыг зөөллөх хэрэгтэй. Тэгээд “Гэвч...” гэж шүүмжээ хэлээд гарах гарцтай нь зөвлөх илүү үр дүнтэй. Тэгэхгүйгээр “Чам шиг муу хүн байхгүй” гээд дайрвал хэзээ ч амжилт олохгүй.

    Гоо үзэсгэлэн, ухаан, мөнгө гурваас сонголт хийх зайлшгүй шаардлага тулгарлаа. Таны сонголт?
    Ухааныг нь сонгоно. Гэхдээ гурвуулаа хэрэгтэй. Ухаангүй хүн мөнгөтэй болбол ухаангүй л үйлдэл хийнэ. Мөнгөгүй, ухаангүй гоо үзэсгэлэн бол бас оновчгүй сонголт болно. Ухаантай хүн мөнгийг бий болгочихно. Бас ухаантай учраас дотоод гоо үзэсгэлэнгээрээ өөрийгөө чимчихнэ.

    Ярилцсанд баярлалаа.

    Гэрэл зургийг Д.Жавхлантөгс, видеог О.Сүхбат

    Холбоотой мэдээллүүд
    • Шинэ мэдээ

    • Их уншсан

    • Их сэтгэгдэлтэй

    Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

    Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

    Санал хүсэлт илгээх

    Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
    Танд баярлалаа.

    0%
      Товч унших

    Дараагийн мэдээ