Хайлт хийх

“Осол гарснаас хойш 52 хоног өнгөрчихөөд байхад эрүүгийн хэрэг үүсгэхгүй байна”

  2019-06-12
 
Налайх дүүрэгт байрлах “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайд энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нуранги үүсч нэг хүн хүнд бэртэл авч гурван хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Тухайн үед хамт ажиллаж байсан гэрч, хэргийг хүлээж авсан өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэрэг ямар шатандаа явж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.  

Осол болсноос хойш уг хэргийн шалтгаан, буруутай этгээд зэргийг тогтоох эрүүгийн хавтаст хэргийг өнөөг хүртэл үүсгээгүй байна гэлээ. 

Уурхайн удирдлагууд ажилчдын аюулгүй байдлыг хангах талаас анхаарч үздэггүй, аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлтээ хэлэхэд хүлээж авдаггүй байсан гэв. 

Халзан гэх Хятад иргэний хөрөнгө оруулалттай уурхайд хэрэг гарахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шалгалт хийхэд цаашид үйл ажиллагааг явуулах боломжгүй гэх үндэслэлээр лацдан хаасан ч уурхайн удирдлагууд шалгалт дууссан хэмээн гурван өдрийн дараа лацыг хууль бусаар аван үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлжээ. 

Тус бригадын дарга Оргил I салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байхыг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр удирлагууддаа хэлсэн ч тэд үл тоон ажлаа яаралтай хийхийг шаардсан гэнэ.

Хохирогчдын ажил явдлын дараагаар уурхайн ажилчид хандивын мөнгө хэмээн гурван сая төгрөгийг ар гэрийнхэнд нь цуглуулан өгчээ. Харин  уурхайн удирдлагууд, дарга нараас нэг нь ч холбогдоогүй аж.

Мөн амиа алдсан уурхайчид нэг сарын цалин болох 1,2 сая төгрөгийг 10 хувийн татвараа төлөөд гар дээр  авдаг байсан ч цалингаас нийгмийн даатгал нь төлөгддөггүй, эрх бүхий этгээд завшдаг байсан нь тогтоогджээ. 

Тус уурхайд малтагч хийдэг М.Ганбат “Уурхайн удирдлагууд ажилчдын аюулгүй байдлыг хангах талаас анхаарч үздэггүй, аюулгүй ажиллагааны талаар санал хүсэлтээ хэлэхэд хүлээж авдаггүй байсан” гэв. 

Уг хэрэг дээр ажиллаж байгаа өмгөөлөгч Ц.Монгол хэлэхдээ “Осол гарснаас хойш 52 хоног өнгөрчихөөд байхад одоог хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй нь цаагуураа мөнгөний ашиг сонирхол байна гэсэн үг. Прокурорын журамд зааснаар аливаа хэргийн харьяаллыг 24 цагийн дотор тогтоох ёстой байдаг ч уг хэрэг Улсын ерөнхий прокурор дээр хэд хоносон байсан. Ингэж олон хоносны дараа тавдугаар сарын 10-нд мөрдөн байцаах албанд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй байгааг хууль хяналтын байгууллагын хариуцлагагүй, хэрэгт огт ач холбогдол өгөхгүй, үүгээрээ хэрэгтнүүдийг хаацайлж байгаа ноцтой үйлдэл гэж үзэж байна” гэсэн юм. 

Амиа алдсан гурван хүн бүгд гэр бүл, үр хүүхэдтэй байжээ. Бэлэвсэн эхнэр Г.Болормаа "Миний хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ дөрвөн хүүхдээ хардаг. Одоо  өрх толгойлсон ээж болж байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг энэ сараас эхлэн авах байх гэж найдаж байна" гэлээ.  

Б.Энхжаргал

2019-06-12 16:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ