Хайлт хийх

ЭНЭ ӨДӨР: Клоны аргаар бүтээсэн анхны хөхтөн амьтан "мэндэлжээ"

  2019-07-05
 
Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.

1865 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 05. АНУ-ЫН НУУЦ АЛБЫГ БАЙГУУЛЖЭЭ

Одоогоос 153 жилийн өмнө буюу 1865 оны энэ өдөр “АНУ-ын Нууц Алба” буюу USSS (United States Secret Service) байгуулагджээ. Тус байгууллага нь Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамны /DHS/ дор үйл ажиллагаа явуулдаг хууль сахиулах үүрэгтэй юм. Өдгөө 7000 гаруй ажилтантай тус байгууллага АНУ-ын Сангийн яамны нэг хэсэг аж.

1994 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 05. AMAZON.COM-ЫГ БАЙГУУЛАВ

Америкийн технологич, хөрөнгө оруулагч, хүмүүнлэгийн ажилтан Жефф Безос 1994 оны энэ өдөр Amazon.com компанийг үүсгэн байгуулжээ. Amazon.com бол Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод байрлах цахим худалдаа, хийсвэр тооцоолол, тоон технологи болон хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Их дөрвөл”-ийн нэг юм. “Их дөрвөл” гэдэг нь Facebook, Apple, Google, Amazon нарыг оруулсан, дэлхийд нийгмийн сүлжээ, технологийн хөгжлөөрөө тэргүүлдэг компаниуд юм.

1996 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 05. ДОЛЛИ ХОНЬ ТӨРЖЭЭ

Клоны аргаар бүтээсэн анхны хөхтөн амьтан болох Долли хонь 1996 оны энэ өдөр төржээ. Клоны арга нь эсийг хуулбарлаж өмнөхтэй нь ижил амьд биет гаргаж авахыг хэлдэг бөгөөд шилэн хоргонд эсвэл амьд биед бойжуулдаг байна. 6LLS /Доллигийн код нэр/ буюу Долли нь эмэгчин байсан ба Шотландад төрсөн юм. 2003 онд уушгины өвчнөөр үхсэн түүнийг Шотландын үндэсний музейд оршуулжээ.

Эх сурвалж: onthisday.com

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-07-05 09:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 938 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ