Хайлт хийх

Дээд монгол, Халимаг оюутнуудад тэтгэлэг олгоно

  2019-07-11
 
“Цахим өртөө сүлжээ"-ний хорин жилийн ойг тохиолдуулан “Цахим өртөө холбоо" ТББ-ын зүгээс Монгол угсаа гаралтай нэг дээд монгол, нэг халимаг сурагчийг МУИС-д суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр эхлүүлснээ энэ сарын 11-нд зарлалаа.

2019-2024 хичээлийн жилд МУИС-тай хамтран Цахим Өртөө-МУИС-ийн нэрэмжит монгол туургатан оюутны тэтгэлэг хөтөлбөрийг зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтот бүлэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын харьяалалтай халимаг түмэн, БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн харьяат дээд монголчууд байх ажээ.

Тус бүр нэг ахлах сургууль төгсөгч Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах бүтэн тэтгэлэг олгох бөгөөд Монгол хэлний бэлтгэл ангийг оролцуулаад нийт 5 жил үргэлжлэх болно.

ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:

Цэвэр өрсөлдөөнөөр шалгаруулж олгох уг тэтгэлгийн сан нь тус бүр 100 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнгээс бүрдэнэ. Үүнд 5 жилийн сургалтын төлбөр (5 жилд ойролцоогоор нийт 14,000 ам.доллар), оюутны дотуур байр (жил бүр 1,700 ам.доллар), стипенд (сар бүр 500,000 төгрөг), номын төлбөр, оюутны амьдарч буй орноос Монгол улсад ирэх болон буцах нэг удаагийн замын зардал багтжээ.

ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:

  • Ирээдүйд өөрийн улс орны удирдагчид, манлайлагчид болох хичээл сурлагадаа өндөр амжилт гаргасан ахлах сургууль төгсөгч монгол туургатан залуусыг Монгол улсад суралцуулах;
  • Тэтгэлэгт шалгарсан залуусыг орчин үеийн Монгол улсын нийгэм, соёл, үнэт зүйлстэй танилцах боломжийг олгох
  • Халимаг, Дээд монгол, Монгол түмний эв нэгдлийг бэхжүүлэх зорилго дор тэтгэлэгт оюутнууд нь насан туршид тус тусын улс орны Монгол угсаат ард зоныг Монголын ард түмэнтэй харилцан холбох элч төлөөлөгч болох үйлст дэмжлэг үзүүлэх;
  • Тэтгэлэгт оюутнуудын эрдмийн амжилт, хувь хүний хөгжлийг дэмжих;

Монголын өв соёл, түүх, нийгмийн тухай гүн гүнзгий мэдлэгийг олсон, ирээдүйн удирдагчдын хувьд Цахим Өртөө – Монгол Улсын Их Сургуулийн нэрэмжит тэтгэлэгт оюутнууд нь Монгол, Дээд монгол, Халимагийн ард түмэн, засгийн газар, институтын харилцаа холбоог бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-07-11 18:58 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Улаанбаатарын автозамыг гурван бүсэд хувааж, тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажил явагдаж байна. Ингэхдээ бүсчлэлээс хамааран зогсоолын төлбөр нь харилцан адилгүй байх юм.
Нийт 1844 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ