Хайлт хийх

С.Амарсайхан: Шар хайснаас иргэдэд, хотод учирсан хохирлыг хариуцсан албан тушаалтнууд төлнө

  2019-06-24
 
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг даалгалаа.

Зургаадугаар сарын 15-ны шөнө хүчтэй салхины улмаас эгнээ тусгаарлагчаар тавьсан шар хайснууд унаж иргэдийн өмч хөрөнгөд хохирол учруулаад байсан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Шар хайсны асуудал улс орон даяар асуудал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Чанаргүй, шаардлага хангахгүй асар үнэтэй хайс, хашлага худалдан авсан. Гүйцэтгэл байхгүй ийм ажил хийсэн. Үүнээс болж хохирсон автомашины эвдрэл гэмтэл, иргэдэд, хотод учирсан хохирлыг хариуцсан албан тушаалтнууд өөрсдөө хариуцана. Төлбөр тооцоог нь төлнө. Олон автомашин эвдэрч хэмхэрсэн мэдээлэл байна. Хохирсон иргэдийн мэдээллийн дагуу хохирлыг тендерийн үйл ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан, гүйцэтгэсэн нөхөд хариуцаж төлбөрийг барагдуул.

7-8 иргэний автомашин эвдэрч, нэг иргэн гараа даруулсан мэдээлэл байна. Энэ бол бидний нийслэлийн ажил ямар явж ирсэн, ямар байгаагийн илэрхийлэл. Ажлын байран дээр, өрөөнд бидний ажил ихэнх тохиолдол ийм байна. Худалдан авсан, гүйцэтгэлд хяналт тавиагүй хэлтсийнхэнд хариуцлага тооц, Н.Гантөмөр дарга аа. Та ажил хийгээд гүйгээд байдаг наадуулд чинь ажил хийж байгаа юм алга. Арга хэмжээ авч, дараагийн ажилд хариуцах эзэнтэй болгоход анхаарч ажиллах хэрэгтэй” гэлээ.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-06-24 14:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ