Хайлт хийх

Шинэ цэвэрлэх байгууламжийн дахин боловсруулсан усыг ДЦС-уудад ашиглана

  2019-06-19
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав.

Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой

Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядруулыг бууруулах зорилгын хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан. Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-уудад эргүүлэн ашиглах, Компакт гэрээний төсөл хөрөнгө оруулалтын үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна.

Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үйл ажиллагааны талаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх танилцуулсан. Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэгт мэргэжлийн санал зөвөлгөө өгөх бүхий шинжээчдийн баг, БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд оролцож мэргэжлийн санал зөвөлгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилготой ажилласан. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр АНУ-ын АЕСОМ Technical Service компани ажилласан байгаа. Харин туслан гүйцэтгэгчээр үндэсний Престиж Инженеринг компани ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өглөө.

Уг төсөлтэй холбогдуулан Мянганы Сорилтын сангийн зүгээс хотын удирдлагуудад  цахилгаан хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, барилга байгууламжийн байршлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УСУГ-ын гол шугам сүлжээний өртөтгөл хийх зэрэг зөвшөөрлийг авах шаардлагатай байгаагаа дуулгасан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрийг бүх талаас нь дэмжиж ажиллана. Эхний ээлжинд холбогдох  яамдтай хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, тооцоо судалгааг үндэслээд хуралдаан зохион байгуулаад ажлуудаа шат дараатай үргэжлүүлэх нь зүйтэй. Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой” гэлээ.

Эх сурвалж: НЗДТГ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-06-19 12:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ