Хайлт хийх

2019.06.19: Өнөөдөр болсон ОНЦЛОХ таван үйл явдал

  2019-06-19
 
Өнөөдөр болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна. 

-Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стандарт банкинд төлсөн 40 сая америк долларын хэрхэн төлүүлэх тал дээр анхаарал тавьж буй бөгөөд ЗГХЭГ-аас өчигдөр АТГ-ын даргад хандан бичиг хүргүүлжээ. 

"Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьсан Ш.Батхүүтэй холбоотой 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байгаа талаар мэдээллийг АТГ-аас албан бичгээр ирүүлсэн байна. Уг хөрөнгийг худалдаж, улсад учруулсан хохирлыг төлөхөд зориулна" хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.  

-Эрхзүйч, судлаач Х.Номингэрэлтэй эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг сонгуулийн тогтолцооны талаар хийсэн ярилцлагаыг унших, сонсох бол ЭНД дарна уу.

Тэрбээр, "Улс төрийн лидерүүдийг бэлтгэн гаргадаг, тэднээр дамжуулан бодлогоо хэрэгжүүлдэг ардчиллын гол институц бол улстөрийн нам. Тэгэхээр улстөрийн нам бол нэг талаар том хаалга, нөгөө талаар том саад. Судалгаагаар эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо өндөр байгаа газар эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд нөлөөтэй байгаа нь харагддаг. Иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй байх тусам эмэгтэйчүүд хүчтэй байж чаддаг" гэж хэлжээ. 

-
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулахаар иргэдийн санаа бодлыг сонсож, улсын хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Монголын гэр бүлд тулгамдсан асуудлыг сонсох гэж 21 аймаг, 9 дүүрэгт хэлэлцүүлэг явуулсан бөгөөд уг төсөлд оруулах иргэдийн саналыг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа нарт албан бичгээр өгөх юм байна. 

Монголд жилд 4000-5000 хос шүүхээр гэрлэлтээ цуцлуулж байна. Гэр бүл салсан тохиолдолд "Төрөөс эргэн төлөгдөх тэтгэлгийн сан" бий болгож тэр сангаас тухайн хүүхдүүдэд ногдох тэтгэлгийг олгож, хуулийн дагуу шийдвэр гарсны дараа эцгээс нь нөхөн төлүүлэх санал гарсан. Гэр бүл салсны дараа хүүхдэд тэтгэлэг өгөх хүртэл олон жил өнгөрдөг, хүүхдүүд хохирдог. Хүүхдийг эдийн засгийн эрсдэлээс хамгаалах энэ зохицуулалтыг иргэд их дэмжиж байна гэсэн юм. 

-Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 130.85 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулах хугацааг 2021 он, төслийн эргэн төлөлтийн хуваарийг 2022-2025 он байхаар концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.

-Хяналт шалгалт хийсний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гаргасан санал, дүгнэлтийг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэж байхыг сайд Н.Цэрэнбат, Д.Сумъяабазар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов. Өнгөрсөн онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар яам, агентлаг, Засаг дарга нарт улсын байцаагчийн дүгнэлт хүргүүлсэн байна. Эдгээрээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 95 зөвшөөрлийг цуцалжээ.

Засгийн газрын хуралдаанаар хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин механизм, техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгох зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд тусгах төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Ц.Нямдорж, Д.Сумъяабазар нарт даалгав. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-06-19 18:19 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ