Хайлт хийх

Улсын 276 сургууль газар хөдлөлтөд тэсвэргүй болжээ

  2019-06-28
 
БСШУСЯ-аас зохион байгуулж буй “Сургуулийн цогц аюулгүй байдал” салбар дундын зөвлөлдөх уулзалтаар сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийн судалгааг танилцуулж, эрсдэлтэй хүчин зүйлсийг бууруулах арга замуудын талаар хэлэлцлээ.

Урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь буюу 276 нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болжээ.

Эрсдэлт хүчин зүйлсийг барилга, байгууламжийн аюултай байдал тэргүүлж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар ерөнхий боловсролын 803 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд төрийн өмчийн 656 ерөнхий боловсролын сургуулийн 1026 барилга байгууламжийн 60 хувь буюу 616 нь 30 жилээс дээш насжилттай, үүнээс 22 хувь  буюу 226 нь 45-аас дээш жилийн насжилттай барилгатай байна.

Төрийн өмчийн сургуулиудад хийсэн эрсдэлийн үнэлгээгээр нийт сургуулийн 12-13 хувь нь их эрсдэлтэй, 71-75 хувь нь дунд эрсдэлтэй, 12-18 хувь нь бага эрсдэлтэй гарчээ.

Урьдчилсан байдлаар нийт барилгын 27 хувь буюу 276 нь 7-9 баллын газар хөдлөлтөд тэсвэргүй болжээ. Тиймээс салбарын яамны зүгээс шинэ барилга барихаас илүүтэй хуучин барилгуудаа засах, хүчитгэх, эрсдлийг нь бууруулахад хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлж байна.

Мөн үер, ой хээрийн болон объектийн түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, усны осол, цасан болон шороон шуурга, аянга цахилгаан, аадар борооны үед хүүхдүүд хэрхэн өөрийгөө хамгаалах, бусдад анхан шатны тусламж үзүүлэх, хаана, хэнд хандах, хэрхэн урьдчилан сэргийлэх бэлтгэл, дадалтай болгох зэрэг асуудлыг оролцогчид хөндөж байна.

Уулзалтыг “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт” (2019), “Аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр” (2018)-ийг хэрэгжүүлэх чиглэлээр нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох, бусад салбарын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БСШУСЯ, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийг ивээх сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сард “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” Үндэсний бодлогын анхдугаар чуулганыг зохион байгуулснаас хойш чуулганы зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажлаа дүгнэх цаашид хамтран хийх ажлаа тодорхойлох салбар дундын хоёр дахь томоохон арга хэмжээ юм.

Эх сурвалж: БСШУСЯ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-06-28 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 939 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ