Хайлт хийх

Нийслэлд ахуйн үйлчилгээний автомат угаалгын газар байгуулна

  2019-06-26
 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн ээлжит хурлаар таван асуудал хэлэлцлээ.

Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн 2019 онд хэрэгжүүлэх концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, энэ онд хэрэгжүүлэх концессын зүйлийн жагсаалтад хог хаягдал дахин боловсруулах, шатаах үйлдвэр барих төсөл болон нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний автомат угаалгын газар барих төслүүдийг  нэмж тусгах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм.

Улаанбаатар хотод хог хаягдлыг шатаах, дахин боловсруулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглах тухай төслийг уг жагсаалтад оруулахыг хэлэлцэж дэмжсэн. Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний автомат угаалгын газар барьж ашиглалтад оруулснаар саарал усыг ашиглах, усан хангамжийг сайжруулах, усыг арвилан хэмнэх, гэр хорооллын ариун цэврийг сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтойг “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн захирал Ж.Билигсайхан танилцуулгын үеэр дурдсан.

Эхний ээлжид нийслэлийн 50 хороонд автомат угаалгын газар байгуулах саналыг тус байгууллагад хувийн хэвшлийнхний зүгээс ирүүлээд байгаа аж.

Уг асуудалтай холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын айл өрхүүдийн усны хэрэглээний 80 орчим хувийг хувцас угаах, сав суулга цэвэрлэгээ зэрэгт ашигладаг. Ингэхдээ угаалгын нунтаг, сав угаагч шингэн зэрэг химийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад, шууд хөрсөнд асгадаг гэсэн судалгаа байгаа юм. Тиймээс автомат угаалгын газар ашиглалтад оруулснаар иргэдийн усны хэрэглээ буурч, зөвхөн хоол хүнсэндээ ус хэрэглэдэг болох эхлэл тавигдана гэж үзэж байгаа” гэсэн юм.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай байв. Нийт 54 байгууллагаас хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 28 байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгахаар шийдвэрлэлээ. Үлдсэн 22 байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулах байр нь шаардлага хангаагүйн дээр  зөрчил, дутагдал ихтэй байгаа учраас хойшлуулахаар ажлын хэсгийн танилцуулгад дурджээ.  

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-26 10:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ