Хайлт хийх

ФОТО: 800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм шатлаа

  2019-04-16
 
800 гаруй жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүмд томоохон хэмжээний гал гарлаа. 

Орон нутгийн цагаар өчигдөр 18:50 цагт гал гарсан байна. /Одоо Парист шөнийн 02 цаг өнгөрч байгаа бөгөөд гал гарснаас хойш найман цаг өнгөрчээ/   

Сүмд сэргээн засах үйл ажиллагаа явуулж байжээ. Сүмээс хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн бөгөөд нэг гал сөнөөгч гал унтраах явцдаа гэмтсэн байна.

Парисын дарь эхийн сүмийн гол  орой болон дээвэр шатжээ. Гал сөнөөгчид дотор нь хадгалагдаж байсан түүхийн дурсгалт эд зүйл, урлагийн бүтээлүүдийг хамгаалахаар ажиллаж байна.

Түүхийн ховор нандин бүтээл болох Есүс Христийн титмийг галаас хамгаалж чаджээ

XII-XIV зуунд Парисын төвд барьж байгуулсан готик хэв маягийн энэ сүмийг жил бүр сая сая жуулчин ирж үздэг байна.

МАКРОН СҮМИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА ГЭДГЭЭ АМЛАЛАА

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон

Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. 

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах болно гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сэргээн засварлах үйл явцад зориулж хөрөнгө босгох олон улсын кампанит ажил эхлүүлэхээ амласан байна.

"Дарь эхийн сүм бол бидний түүх, бидний уран зохиол, бидний сэтгэл зүрхний нэг хэсэг, бидний гайхалтай түүхийн газар, бидний амьдрал байсан юм. Сүм шатсаар байна. Маш олон хүн харамсаж байгааг мэдэж байна.

Гэхдээ би өнөөдөр бас итгэл найдварын талаар яримаар байна. Бид 800 жилийн өмнө энэ сүмийг барьсан ч түүнээс хойш үргэлж сэргээн засварлаж, сайжруулж, өргөжүүлж ирсэн. Тиймээс өнөөдөр би сүмийг хамтдаа сэргээн босгох болно гэдгийг итгэл төгс хэлж байна" хэмээн Францын Ерөнхийлөгч хэлжээ. 

Тэрбээр сүмийн хоёр цамхаг болон фасад хэсгийг нь хамгаалж чадсан гал сөнөөгчдийг амь биеэ үл хайрлан байж ажиллаж буйд талархлаа илэрхийлжээ. Тэрбээр галын нөхцөл байдалтай танилцаад "аймшигтай гамшиг боллоо" хэмээж, үүнээс дор зүйл болох магадлалтай байсан тухай хэлсэн байна.

Парисын цагдаагийн газраас CNN  агентлагт галыг хяналтандаа авсан талаар мэдээлжээ. 

ФРАНЦЫН ТЭРБУМТАН 100 САЯ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Kering групп компанийн тэргүүн, Францын тэрбумтан Франсуа-Анри Пино /алдарт жүжигчин Сальма Хайекийн нөхөр/ Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад 100 сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Kering  компани Gucci болон Yves Saint Laurent брэндүүдийг эзэмшдэг байна.

Парисын дарь эхийн сүмийн талаарх товч мэдээлэл

Нотр-Дам де Пари буюу Парисын дарь эхийн сүм нь тус хотын төвд оршдог католик сүм билээ. Парисын бэлгэ тэмдэг болсон энэ сүм ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэлтэй.

Готик хэв маягийн энэ сүмийг Парисын хамба лам Морис де Сюллигийн санаачилгаар 1163—1345 онд барьсан байна.

Парисын дарь эхийн сүмд болсон түүхэн үйл явдлууд

  • 1431 он- Францын хаан VI Анрийг хаан ширээнд залах ёслол
  • 1804 он - Наполеон Бонапарт хаан ширээнд заларсан
  • 1945 он- Шарль де Голль Парисыг чөлөөлснийхөө дараа энэ сүмд иржээ
  • 2013 он-Сүмийн 850 жилийн ой тохиосон

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-04-16 08:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 731 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ