Хайлт хийх

Дуу хөгжмийн багш бэлтгэх, суралцах таатай нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

  2019-05-02
 
-“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хугацааг сунгана-

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Дэлхийн банкны Хүний хөгжлийн төвийн тэргүүн Руслан Емцовыг хүлээн авч уулзлаа.

БСШУСЯ 2015 оноос Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүлж, бага боловсролын чанарыг дээшлүүлэх хүрээнд бага ангийн сурагчдын математик, байгалийн ухааны сургалтын хэрэглэгдэхүүн, эх хэлний сургалтыг дэмжих номоор хангах, сургалтын шинэлэг арга нэвтрүүлэх, багш нарыг сургах, бага боловсролын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор сургууль бүрийг сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах ажлыг хэрэгжүүлсэн.

Уулзалтаар төслийн үр дүнгийн талаар санал солилцож хугацааг 2022 он хүртэл сунгахаар тогтлоо. 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Монгол улсын өмнө тулгамдсан олон асуудалд дэмжлэг үзүүлэн ажилладагт талархал илэрхийлээд, БСШУСЯ-ны тэргүүлэх зорилт, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл өглөө. 

Юун түрүүнд хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах, тусгай хэрэгцээт боловсрол олгох багш болон нэн дутагдалтай байгаа дуу хөгжмийн багш бэлтгэх, сурагчдыг сурах таатай нөхцөл боломжоор хангахын тулд модон жорлонгийн асуудлыг шийдвэрлэх ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсье гэлээ.

Ноён Руслан Емцов, Хүний хөгжлийн асуудалд онцгой чиг үүрэгтэйгээр урд өмнөхөөс илүү анхаарч ажиллах үүрэг даалгавар авч томилогдон ирснээ тэмдэглээд, тасралтгүй хөгжиж байгаа энэ цаг үед хөрвөх чадвартай хүн бий болгох нь чухал. 

Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгах,  сурах аюулгүй орчин бүрдүүлэх нь хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж байна.  Тиймээс яамны бодлого зорилтын хүрээнд дэвшүүлж байгаа хэрэгцээг үндэслэн Дэлхийн банк бүхий л талаар дэмжин ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: БСШУСЯ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-05-02 17:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ