Хайлт хийх

BBC-гийн хөтлөгч хунтайж Харригийн хүүгийн тухай жиргээнээсээ болж халагджээ

  2019-05-10
 
Хувцастай шимпанзег хөтөлсөн хос хоёрын зурагт BBC-гийн хөтлөгч Дэнни Бейкер "Язгууртны хүүхэд эмнэлгээс гарлаа" гэсэн тайлбартай жиргээ оруулсныхаа төлөө ажлаасаа халагджээ. Тэрбээр өөрийнхөө энэ жиргээг тэнэг үйлдэл гэж үзэж байна.

Ажлаасаа халагдах шалтгаан болсон тэрхүү жиргээгээ 61 настай Бейкер устгасан ч томоохон асуудал үүсгэжээ. 

Учир нь түүнийг Сассекскийн гүнгийн хатан Меганыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Хар болон цагаан арьстай эцэг эхээс төрсөн хунтайж Харригийн гэргий өнгөрсөн онд Их Британийн хааны гэр бүлийн анхны хар, цагаан холимог арьстай гишүүн болсон юм. 

Бейкерийн жиргээ "ноцтой алдаа" байсан хэмээн BBC-ийн төлөөлөгч мэдэгдсэн байна. 

"Дэнни гайхамшигтай хөтлөгч боловч долоо хоног тутмын шоуг хөтлөх боломжгүй болсон" гэжээ. 

Лхагва гарагт Сассекскийн гүн Харри, гүнгийн хатан Меган нар шинэхэн мэндэлсэн хүүхдээ олон нийтэд харуулж, Арчи Харрисон Маунтбеттен-Виндзор хэмээх нэр өгснөө зарласан юм. 

"Твиттер"-ийн хэрэглэгчид Бейкерийн жиргээг хааны гэр бүлийг доромжилсон хэмээн үзэж ихээхэн шүүмжилсэн байна. Хариуд нь Бейкер "Миний тавьсан зураг ийм сэтгэгдэл төрүүлсэнд уучлаарай. Энэ нь арьс өнгөний үзэл гаргана гэж төсөөлж ч байсангүй. Учир нь би энэ талаар боддог ч үгүй" гэжээ. 

"Надад хүмүүс өөр утга санаа агуулж байгааг хэлснээр би ойлгосон. Гэвч одоо яалтай билээ. Бүх юм өнгөрсөн" гээд бяцхан ханхүү Арчигаас уучлалт гуйсан байна.

Дэнни Бейкер долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Radio 5 Live шоу хөтөлдөг байжээ. 

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-10 10:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ