Хайлт хийх

Мартин Ван: Бид өндөр зэрэглэлийн дарснуудтай адил зарчим, философи баримтлан “Clarandelle”-г үйлдвэрлэсэн

  2019-05-11
 
“Clarence Dillion Wines” компанийн Макао, Хятад, Монголыг хариуцсан экспорт менежер Мартин Вантай дарсны талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Таван үеэрээ дарсны бизнес эрхэлж буй нэгэн гэр бүлийн түүх болоод “Clarendelle” дарсны үнэ цэнэ, давтагдашгүй чанарын талаар сонсоод өөрийн эрхгүй амтлах хүсэл төрөв. “Domaine Clarence Dillion” компанийн үйлдвэрлэсэн дарснууд чанараараа Францад төдийгүй дэлхийд танигдаж, жишиг тогтоосон гэдэг.

-Яагаад бид нар бусад уух зүйлээс илүүтэйгээр дарс сонгож хэрэглэх хэрэгтэй юм бэ? Энэ тухай таны бодол?

-Дарс бол энгийн нэг согтууруулах ундааны төрөл биш. Эрт дээр үеэс үүнийг бурхны ундаа гэж нэрийдэж ирсэн. Дарс яг л устай адил хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн. Грекийн философич, математикч Платон нэгэн цагт “Бурхнаас хүн төрөлхтөнд заяасан хамгийн үнэ цэнэтэй бэлгүүдийн нэг нь дарс” гэж хэлж байв. Бид Платоныг үгүйсгэх аргагүй.

Бүх брэндийн ард өөрийн гэсэн түүх оршиж байдаг. 

Дарс хэрэглэхийн сайн талуудыг дурдаад дуусахгүй. Тухайлбал цусны эргэлтийг дэмжих, жингээ хасахад туслах, бухимдлыг арилгах, холестериний хэмжээг хянах, зүрхний өвчин, ханиад, хоолой өвдөх зэргээс сэргийлэх гээд л хүний эрүүл мэндэд өгөх ашиг тус их бий.

Дарсны тухай дэлгэрэнгүй яривал дэлхий дээрх олон төрлийн улс, газар нутаг, усан үзмийн талбай, өөр өөр гэр бүлүүдийн баримталдаг зарчмын талаар судлах хэрэгтэй болно. Бүх брэндийн ард өөрийн гэсэн түүх оршиж байдаг. Дарсны гоо үзэмж, давуу чанар үргэлж л өөрчлөгддөг.

-Өндөр зэрэглэлийн дарсаараа Франц төдийгүй дэлхийд алдартай “Domaine Clarence Dillion” компанийн түүх сонирхол татаж байна. Энэ талаар хуваалцахгүй юу?

-Америкийн нэр хүндтэй санхүүч Кларенс Диллион 1935 онд Францын Бордо хотод зочилсон юм. Тухайн үед дэлхийн 1-р зэрэглэлд багтдаг дөрөвхөн орд шилтгээний нэг “Haut-Brion” гэх түүхэн эзэмшил газрыг худалдан авах гайхалтай боломж тохиосон. Ингээд энэ гэр бүлийн үе дамжсан бизнес эхэлж, Бордогийн дарсны үнэ цэнэ дэлхийд улам танигдсан. Энэ цагаас хойш гаргасан бүх шинэ санаачилга төгс рүү тэмүүлэх гэсэн уриан дор явж байсан түүхтэй. Үүний нэг илрэл нь эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн “Château Haut-Brion” гэх өндөр зэрэглэлийн дарс юм.

Диллион өөрөө гоё хоол, дарсанд дурламтгай хүн байсан. Энэ гэр бүлийн фирм 1983 онд “Château La Mission Haut-Brion”, 2011 онд “Saint-Emilion grand cru”, “Château Quintus” нэртэй дарсны эзэмшил газар худалдан авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Манай компани өнөөдөр сайн чанарын, ховор дарс үйлдвэрлэдэг таван эзэмшилтэй гэдэг утгаараа онцгой нэр хүндтэй.   

-Яагаад “Clarendelle” дарсны брэндийг үүсгэх болов

-2005 онд гэр бүлийн бизнесийн гурав дахь үе болох Люксембургийн хунтайж Роберт “Clarence Dillion Wines” компанийг үүсгэн байгуулснаар түүхийн шинэ үе эхэлсэн. Хунтайж Кларенс Диллион-ийн зээ охинтой хурим хийсэн болохоор энэ бизнестэй салшгүй холбоотой болсон юм.

Бид алдартай, өндөр зэрэглэлийн дарснуудаа цөөн тоогоор үйлдвэрлэдэг. Хэдий чинээ үнэтэй байна төдий чинээ чанартай. Европ даяар алдартай “Chateau Haut-Brion” дарс гэхэд л 500 еврогоос эхэлдэг. Энэ төрлийн дарснуудыг өдөр бүр уухад зориулж хийгээгүй.  

Бордогийн дарснууд дэлхий дахинд чанартай гэх жишиг тогтоож чадсан.  

Харин “Clarence Dillion Wines” компанийн хувьд бид боломжийн үнэтэй, чанартай, өдөр болгон уухад тохиромжтой дарс үйлдвэрлэхийг зорьсон. Хамгийн гол нь хэрэглэгчдэд хүрэлцээтэй байх хэрэгтэй. Хүсэл зоригоор дүүрэн мэргэжлийн баг хамт олон хэдэн зууны турш дамжин ирсэн чадвар, арга барилаа ашиглан “Clarendelle” дарсыг үйлдвэрлэдэг.

Бид өмнөх өндөр зэрэглэлийн дарснуудтай яг адил хэв маяг, зарчим, философи баримталсны үндсэн дээр энэ дарсаа зах зээлд гаргасан. Тийм учраас дарсны доор “Clarandelle inspired by Haut-Brion” гэж бичсэн байдаг. Амт нь ч гэсэн төстэй.    

Энэ брэндийн зорилго бол анх Бордод дарсны суурийг тавьсан агуу мэргэжилтнийхээ мэдлэг, чадвар, туршлагыг яг хэвээр нь өвлөн авч үлдэх явдал юм. Бордогийн дарснууд дэлхий дахинд чанартай гэх жишиг тогтоож чадсан.  

-“Clarendelle” дарсны онцлог юу вэ? Юугаараа бусад дарснаас ялгарах бол?

-Бид энэ дарсаа үйлдвэрлэхэд гурван зарчим баримталсан. Нэгдүгээрт амт, үнэр зэрэг бүх зүйл нь зөв тэнцвэртэй байх хэрэгтэй. Хэт хүчиллэг, гашуун, хүчтэй эсвэл чихэрлэг байж болохгүй.

Хоёрдугаарт манай дарс дээд зэргийн, нарийн хийцтэй гэдгээрээ онцлог. Уухад зөөлөн амт мэдрэгдэж, таатай мэдрэмж төрүүлнэ. Зарим дарсыг онгойлгоход сэтгэл татам үнэртэй байдаг ч амсаад үзэхэд дэндүү хүчтэй байх тохиолдол бий.

Гурав дахь хамгийн чухал зүйл нь чанар, агууламж, орц. Энэ гурав бол манай дарсны гурван тулгуур зүйл, философи юм. Дарсыг зөв аргаар хадгалах тусам илүү анхилуун үнэр, зөөлөн амттай болдог.  

-Сайн чанарын дарс үйлдвэрлэхэд илүү их хугацаа ордог гэж сонссон.

-Ихэнх брэндүүд боломж бүрдвэл хугацаа өгөхгүй, бүтээгдэхүүнээ шууд зах зээлд гаргадаг. Манай компанийн философи бол шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хугацаа зарцуулдаг. Бид хэрэглэгчдээ дарс худалдаж аваад шүүгээндээ хоёр, гурван жил хадгалаасай гэж хүсэхгүй байна.

“Clarandelle”-ийн улаан дарсыг үйлдвэрлэхэд бид дунджаар 4-5 жил зарцуулдаг. Бид энэ хугацаанд дарсаа амраахын тулд зооринд хадгалдаг. Мэргэжлийн багийнхан маань дарсаа тогтмол амсаж, шалгаж байдаг. Ийм ч учраас бид өөрсдийн дарсанд нүүр бардам баталгаа өгдөг. Харин цагаан дарс болон ягаан (rose) дарсыг савлаад шууд худалдаанд гаргадаг.   

Хамгийн шилдэг анхаарлыг хандуулж байж өндөр зэрэглэлийн дарс үйлдвэрлэх боломжтой. 

-Өндөр зэрэглэлийн дарсны үнэ цэнэ юунд оршдог вэ? Үнэ цэнийг нь юугаар тодорхойлох уу?

-Дарс үйлдвэрлэгч багийнхан усан үзэм гараар хураах, ховор төрлийн усан үзэмтэй ургацын талбайг олох зэргээс эхлүүлээд л алхам тутамдаа маш их анхаарал хандуулдаг. Өөрөөр хэлбэл, байж болох хамгийн шилдэг анхаарлыг хандуулж байж өндөр зэрэглэлийн дарс үйлдвэрлэх боломжтой. Үүгээр үнэ цэнийг нь тодорхойлж болно. Өндөр зэрэглэлийн дарсны амт, үнэрийг тэнцвэржүүлэх нь ихээхэн хугацаа шаарддаг ажил. Зарим тохиолдолд дарсны брэнд нь өөрөө үнэ цэнэ болох тохиолдол бий.

- “Clarandelle” дарсны төрлүүдээс танилцуулж болох уу?  

-Бид цагаан, улаан, ягаан (rose) нийт зургаан төрлийн дарс үйлдвэрлэдэг. Цагаан дарсны хувьд эхэндээ хэлний үзүүрт үл ялиг чихэрлэг амт цаашлаад маш хүчтэй жимсний амт мэдрэгдэнэ. Энэ дарс танд шинэлэг байдлыг мэдрүүлнэ.

Ягаан дарсыг уухад бага зэрэг ванил болон зөөлөн жимсний амт мэдрэгдэнэ. Өнгийг нь усан үзэмний хальснаас гаргаж авдаг. Амтаа удаан хадгална. Энэ дарс дэлхий дахинд улам түгээмэл болсоор байна. Онгойлгох төдийд л жимсний үнэр үнэртэнэ.

Харин бид өөрийн гэсэн онцлогтой гурван төрлийн улаан дарс үйлдвэрлэдэг. Бүгд таннины тэнцвэржсэн бүтэцтэй бөгөөд торгомсог зөөлөн жимсний амт ч мэдрэгдэнэ. Тухайн жил ургац ямар байхаас шалтгаалж дарсанд орох усан үзэмний төрлүүдийн хэмжээ өөрчлөгддөг.

-Олон төрлийн дарсыг нэг амсаад л ялгадаг хүмүүс байдаг. Сайн чанарын дарсыг яаж ялгаж, сонгож хэрэглэх хэрэгтэй вэ?

-Дэлхийд маш олон төрлийн дарс байдгаас сайн чанарын дарсыг сонгох хэцүү. Мэргэжлийн хүмүүсийн хувьд сайн болон муу чанарын дарсыг амтлаад л ялгаж чадна. Энгийн нэг хэрэглэгчийн хувьд эхлээд үнэ хардаг.

Дарс анхлан сонирхогчид таннин буюу дарсанд байдаг гашуун амтанд дургүй байх хандлагатай байдаг. Танин бол усан үзмийн хальс, үр, иш зэрэгт агуулагддаг зажилж болохуйц бүтэцтэй зүйл юм. Дарсны агууламжид танины хэмжээ янз бүр байдаг л даа.

Хүмүүс эхлээд жимстэй, чихэрлэг, уухад амар дарс сонгодог. Цаг хугацаа өнгөрч, олон төрлийн дарс хэрэглэх тусам өөр амт туршихыг хүсдэг болно. Ингэж явсаар аажимдаа сайн чанарын дарсыг амтлаад л ялгаж чаддаг болно. Франц, Итали, Испани, Австрали, Аргентин улсуудын хүмүүс илүү хуурай, жимслэг дарс уухыг хүсэмжилдэг. Заримдаа таннины хэмжээ дарсны үнэ цэнэ буюу чанарыг нь илэрхийлнэ.

Босоод цонхоо онгойлгоод зүгээр л шинэ өдөр эхэлж байгааг тэмдэглэн хундага дарс ууж болно.

- Дарсны зөв хэрэглээг тодорхойлж өгөхгүй юу?  

-Дарсыг хэрхэн хэрэглэх дүрэм байхгүй. Өөрийгөө баярлуулахын тулд дарс ууж болно шүү дээ. Босоод цонхоо онгойлгоод зүгээр л шинэ өдөр эхэлж байгааг тэмдэглэн хундага дарс ууж болно. Яагаад болохгүй гэж? Харин дарсаар хэрхэн үйлчлэх вэ гэсэн дүрэм байдаг. Хоолны өмнө ихэнхдээ цагаан дарс уувал зохимжтой гэх зэргээр ярьж болно. Бүх улс орнууд өөрийн гэсэн дарсны соёлтой байдаг болохоор төрөл бүрийн дүрмээр л хэрэглэдэг.  

-Франц болон Европын орнуудад дарсны хэрэглээ ямар байдаг бол?

-Францад хүмүүс ондоо тохиолдлуудад олон төрлийн дарс хэрэглэдэг. Хамгийн гол нь тэд зөвхөн улаан дарснаас гадна цагаан дарс, ягаан (rose) дарсыг ч хэрэглэдэг. Франц болон Европын орнуудад дарс сонирхогчид эхлээд далайн хоол эсвэл зууштай дарсыг хослуулан хэрэглэдэг. Цагаан дарс сонгох нь элбэг. Харин илүү хүнд хоол идсэн үедээ улаан дарс түлхүү хэрэглэдэг.

-Та хамгийн дуртай дарсаа нэрлээч?

-Хариулахад хүнд асуулт байна. “Chateau Haut-Brion” миний дуртай дарсны тоонд зүй ёсоор орно. Гэхдээ дэлхий даяар олон төрлийн гайхалтай амттай дарснууд бий. Бүгдийг нь амталж үзэхийг хүсэж байна. Би үргэлж л шинэ амтыг хайж, нээж яваа хүн.   

-Дарс анхлан сонирхогчид юуг анхаарах хэрэгтэй вэ?  

-Миний бодлоор хүмүүс ямар үнэр, амттай дарсанд дуртайгаа тодорхойлох хэрэгтэй. Сонгосон дарс нь тэдэнд тохирох эсэхийг ойлгох хэрэгтэй. Ямар тохиолдолд дарс хэрэглэж байгаагаас гадна ямар хоолтой зохицуулж хэрэглэж байгаа нь маш чухал.  

Дарс анхлан сонирхогчид олон төрлийн дарс хэрэглэж үзээд л байх хэрэгтэй. Цаашлаад дарсны талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Олон төрлийн мэдээ уншиж болно шүү дээ. Үүнээс гадна мэдрэх чадвар сайтай байх хэрэгтэй. Харин өндөр чихрийн орцтой дарс битгий сонгоорой гэж зөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-11 15:28 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ