Хайлт хийх

Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй огцорч буйгаа мэдэгдлээ

  2019-05-25
 
Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын даргын албан тушаалаас зургаадугаар сарын 7-нд огцорно гэдгээ өчигдөр мэдэгдлээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Brexit”-ийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийсэн ч үр дүнд хүрээгүйд харамсаж буйгаа илэрхийлжээ. Төгсгөлд нь “Энэ албан тушаалыг хаших нь миний амьдралд тохиосон нэр төрийн хэрэг байлаа. Би энэ улсын хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд болсон ч сүүлийнх нь биш хэмээн найдаж байна. Эх орондоо хүчин зүтгэх боломж олдсонд талархаж байна” гэж хоолой зангируулан ярьжээ.

Тереза Мэй Их Британийг Европын холбооноос гаргах сүүлийн төлөвлөгөөгөө өнгөрсөн долоо хоногийн эхээр танилцуулсан ч эсэргүүцэлтэй тулгарч, дэмжүүлж чадаагүй билээ.

Хамгийн эхэнд тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тэр хэлэлцээрт хүрсэн ч, хүрээгүй ч аравдугаар сарын 31-нд Европын холбоог орхино гэсэн байр суурьтай байна. Шинэ удирдагчийн сонгуулийн үйл явц зургадугаар сарын 7-ноос хойш албан ёсоор эхэлнэ.

Консерватив буюу эрх баригч намын шинэ удирдагчийг сонгох хүртэл Тереза Мей Их Британийн ерөнхий сайдын албан тушаалыг хашсан хэвээр байх юм. Тиймээс зургадугаар сарын эхээр Их Британид төрийн айлчлал хийх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж амжина.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-25 12:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ