Хайлт хийх

Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг тодруулав

  2019-05-21
 
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Нийслэлийн Хангарьд ордонд боллоо.

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Үүний дагуу Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “ТАТВАР-ХӨГЖЛИЙН ҮНДЭС” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд-2019”-ийг орон даяар зохион байгууллаа.

Татварын ерөнхий газраас улсын төсөвт хамгийн их татвар төлсөн ТОП татвар төлөгчдийг өнгөрсөн долоо хоногт зарласан. Тэгвэл Нийслэлийн татварын газраас НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 20 АЖ АХУЙН НЭГЖ, НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ 6 ИРГЭН-ийг шалгаруулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувийг нийслэлээс хангадаг. Нийслэлийн төсвийн орлогын 76 хувийг татвар төлөгчид бүрдүүлдэг. Тиймээс татвар төлөгчдийг дэмжиж, хууль эрх зүйн орчин дахь хөрөнгө оруулалтыг нь сайжруулах хэрэгтэй. Бид татвараас бүрдсэн төсвийн мөнгийг нийслэлийн бүтээн байгуулалт, нийгмийн салбарт оруулахдаа ямар нэг хүнд суртал, авлигагүйгээр ил тод ажиллаж байна.” гэв.

Энэхүү өдрүүдийн хүрээнд татварын албанаас ирээдүйн татвар төлөгч болох хүүхэд залууст татварын мэдлэг олгох, татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн татвар төлөгчдөдөө талархал илэрхийлэх, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах, сурталчлах ажлыг ч зохион байгуулсан.

Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн Түвшинжаргалын Баясгалан “Төр буй дор татвар буй гэж үг бий. Татвар бол аливаа улс орны хөгжлийн үндсэн суурь нь. Тиймээс нийгмийн хариуцлагаа биелүүлэн амаараа бус, ажил хөдөлмөрөөрөө үлгэрлэж, нийт татвар төлөгчдөдөө ажлын амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ АЖ АХУЙН НЭГЖ

1. “Жэйкобс инженеринг” ХХК

2. “Жи Си Ар монголиа” ХХК

3. “НБИК”ХХК

4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК

5. “Талх чихэр” ХК

6. “Интернэйшнл медикал сентер” ХХК

7. “Премиум конкрит” ХХК

8. “Мөнххада” ХХК

9. “Милко” ХХК

10. “Нормет Монголиа” ХХК

11. “Медика монголиа” ХХК

12. “АОДЭ” ХХК

13. “Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс” ХХК

14. “Монголиан транс Ложистик” ХХК

15. “Эм Эм Эс инженеринг” ХХК

16. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК

17. “Энержи Интернэшнл” ХХК

18. “Монгол эм импекс концерн” ХК

19. “Замайн сервисиз” ХХК

20. “Камминс монголиа инвестмэнт” ХХК

НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН

1. Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

2. Лхавгаагийн Элдэв-Очир

3. Лувсанвандангийн Болдхуяг

4. Түвшинжаргалын Баясгалан

5. Дэмбэрэлсамбуугийн Ончинсүрэн

УРЛАГИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ ТАГВАР ТӨЛӨГЧ ИРГЭН

1. Батмөнхийн Чинбат

Улсын хэмжээнд 191.0 мянга гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдаг бол нийслэлд 75 орчим хувь нь бүртгэлтэй байдаг байна.

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-21 18:34 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ