Хайлт хийх

Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгоорой

  2016-06-08
 
Бидний мэдэх усан үзэм гэх жимс энэ дэлхий дээр 1500 гаруй нэр төрөл байдаг. Харин тэднээс 120 нэр төрлөөр нь та бидний шимэн, шимтэн уудаг дарсыг бүтээдэг байна.

Усан үзмийг удаан хугацаанд исгэх замаар дарсыг гарган авдаг тул дарс нь зөвхөн байгалийн бүтээгдэхүүн юм.

Гэхдээ дарс нь дан ганц усан үзэмнийх байдаггүй. Дарсыг усан үзэмний, жимс жимсгэний гэж хоёр ангилдаг.

Дарсанд жимс жимсгэнд байдаг тэжээллэг болон биологийн vнэт бодисууд ялангуяа витамин, эрдэсvvд агуулагддаг байна.

Харин эмчилгээний шинж чанар сайтай усан үзэмний дарсыг үйлдвэрлэхдээ усан үзмийг няцалж шүүсийг нь шахаж аваад шүүж тунгаана. Тунгаасан цэвэр шүүсэн дээр тусгай эсгүүр нэмж исгэсний дүнд дарс бий болно.

Хэрэв онцгой сайн дарс хийх бол цаашид барилтанд байлгаж боловсруулалтыг гүйцээнэ. “Хэдэн оны дарс вэ” гэдэг асуулт яагаад чухал байдгийн учир энэ.

УСАН ҮЗМИЙН АНГИЛАЛ

Усан үзмийг түүхий эдээр нь:

  • Дан сортын /Жишээ нь: Merlot, Cabernet Sauvignon, Chardonnay, Sauvignon blanc гэх мэт/
  • Холимог сортын  /олон төрлийн усан үзмийн сортыг хольж хийсэн/

Өнгөөр нь:

  • Цагаан /White/
  • Ягаан /Rose/
  • Улаан /Red/

Дарсны  өнгөний хувьд улаан, цагаан, ягаан байдаг ч цагаан өнгөтэй дарс гэхэд л маш олон янз. Бараг өнгөгvй шахуу тунгалаг цагаанаас эхлээд цайвар ногоон, цайвар шар, шаргал туяатай гэх мэтээр ангилдаг.

Дарсыг Амтаар нь:  ( 1л дарсанд агуулагдах сахарын хэмжээ )

  • Хуурай - (0-5г/л)   13% - 15%
  • Хагас хуурай - (5-15г/л)   11,5%  - 13%
  • Хагас чихэрлэг - (15-35г/л)    9% - 11%
  • Чихэрлэг - (35< г/л)       6% - 8%

Эцэст нь хэлэхэд, дарс бол зүгээр л нэг шилтэй шингэн биш. Түүний талаар мэддэг байх нь таны талаарх бусдын үнэлэмжинд нөлөөлдөг. Мөн энэ мэдлэг таны эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй. Аз жаргал, сайн сайхныг билэгдэн ерөөж, амжилт бүтээл алдар сууг тэмдэглэн тулгаж, гунигаа ч бас хуваалцдаг дарсны талаарх цуврал нийтлэлийнхээ хоёр дахь дугаарыг танд хүргэлээ. Удахгүй шинэ мэдлэг, мэдээлэлтэйгээр дахин уулзацгаая.

Эхний дугаарыг ЭНД ДАРЖ хүлээн аваарай.

Үргэлжлэл бий...

  Энэхүү мэдээ нь хуучирсан буюу 2016.06.08 - нд нийтлэгдсэн байна.

Жингээ барихыг хүсч байгаа эмэгтэйчүүд цагаан дарсыг сонгоорой

  2016-06-08
 
2016-06-08 07:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ