Хайлт хийх

БНХАУ хариу арга хэмжээ авахаар сүрдүүллээ

Хоёр талын худалдааны асуудлаар АНУ, БНХАУ-аас зөрчилтэй мэдээлэл гарсаар байна. Ерөнхийлөгч Дональд Трамп яриа хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн бол бээжин АНУ-ыг тарифаа өсгөвөл хариу арга хэмжээ авахаар анхаарууллаа. Хятадын дээд албаныхан яриа хэлэлцээ өрнүүлэхээр пүрэв, баасан гарагт Вашингтонд айлчлах үеэр “тохиролцож чадна” гэдэгт найдаж буйгаа Трамп илэрхийлэв. Гэтэл АНУ баасан гарагт Нью-Йоркийн цагаар 12.01-ээс Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний тарифыг одоогийн 10 хувиас 25 болгож өсгөнө гэдгээ зарлачихаад байгаа.

“Хятадын тал тохиролцох хүсэлтэйг бид мэднэ. Манай багийнхан маргааш уулзах үеэр юу болох нь мэдэгдэнэ” хэмээн Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Хакаби Сандерс Ерөнхийлөгчийн цуврал жиргээний дараахан сэтгүүлчдэд тайлбарласан юм. 

АНУ тарифаа өсгөвөл хариу арга хэмжээ авна гэж БНХАУ-ын Худалдааны сайд мэдэгдсэн үе хүртэл тохиролцох боломж байгаа хэмээн Цагаан ордон үзэж буйтай уялдан S&P 500 индекс энэ долоо хоногт анх удаа өслөө.

АНУ-ын худалдааны төлөөлөгчийн оффис шинэ тарифыг мөрдөх албан ёсны алхам болгон татвар өсөх гэж буйг анхааруулсан холбооны регистрийн санамжийг лхагва гарагт нийтлэв.

“Худалдааны мөргөлдөөнийг гааруулах нь хоёр улс, дэлхийн нийтийн ашиг сонирхолд харш” хэмээн лхагва гарагт мэдэгдсэн БНХАУ-ын худалдааны яам АНУ-д харамсаж буйгаа илэрхийлсэн юм.

Тариф дахин өсөх хүртэл тун богино хугацаа үлдээд байгаа нь хоёр агуу эдийн засгийн хооронд энх тайван тогтоох хэлэлцээр тасалдах, худалдааны дайн зогсож талууд эвлэрэх найдварыг эрс багасган хөрөнгө оруулагчдын эрсдэлийг ихэсгэв.

“Хэлэлцэн тохиролцох нь хоёр улсын ашиг сонирхол. Тохиролцож чадахгүй л бол энэ хоёр улсын эдийн засгийн харилцаа тасарна” хэмээн Брукингс хүрээлэнгийн харьяа Жон Торнтоны Хятадын судалгааны төвийн захирал Чэн Ли үзэж байна. “Уур амьсгал эрс хувирлаа. Энэ удаа Хятадын тал ширүүн тоглох магадлал өндөр” хэмээн тэрбээр таамагласан юм.

Дональд Трамп лхагва гарагийн өглөөний “жиргээн”-дээ 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, экс дэд ерөнхийлөгч, Ардчилсан намын Жо Байденыг дурдаад авлаа. Өөртэй нь хэлэлцэх сонирхолгүй хятадууд байдентэй тохиролцохыг илүүд үзнэ хэмээн трамп бичжээ. Хятадаас учруулж буй эдийн засгийн заналыг дутуу үнэлдэг хэмээн сүүлийн хэдэн долоо хоногийн турш шүүмжлүүлсэн Жо байден АНУ-ын байр суурь трампын баталж буйгаас хавьгүй хүчирхэг хэмээн маргасан юм.

АНУ холбоотнуудынхаа хамт БНХАУ-тай харилцах харилцааны “шинэ журам тогтоох” ёстой хэмээн Байден үзэж буйг кампанийнх нь орлогч менежер Кэйт Бедингфилд лхагва гарагт Twitter-т бичжээ.

“Хятадууд яриа хэлэлцээнээс ухарч, шинээр тохиролцохоор оролдох ганц л шалтгаан байгаа. Энэ нь АНУ-ыг жил бүр 500 тэрбум ам.доллараар хохироохын тулд Жо Байдентай юм уу, өөр аль нэг үлбэгэр демократтай тохиролцож болох нь уу гэсэн цор ганц найдвар” хэмээн Трамп бичжээ. “Гэхдээ ийм юм болохгүй” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч дараагийнхаа жиргээнд бичжээ. Трампын тайлбар нь түүний нам тарифын асуудлаар санал хуваагдаж, ардчилсан намынхан Ерөнхийлөгчийг улс орны эдийн засгийг хохироож байна хэмээн зэмлэж буй үед Хятадтай яаж ийгээд тохиролцох улс төрийн дарамттай нөхцөлд байгааг тод харууллаа.

Трамп лхагва гарагт бичсэн өөр нэг жиргээндээ “Ерөнхий сайдын орлогч нь АНУ-д хэлэлцээ хийхээр ирэх гэж байгааг Хятад дөнгөж сая надад дуулгалаа. Юу болохыг харцгаая. Юутай ч миний бие АНУ-ын сан хөмрөгт тарифаар 100 гаруй тэрбум ам.доллар оруулахдаа баярлах болно” хэмээн бичсэн юм.

Бээжингийн гол хэлэлцэн тохиролцогч-Лю Хө пүрэв, баасан гарагт АНУ-д айлчилж дээд түвшнийг яриа хэлэлцээ өрнүүлэх товтой. АНУ тохиролцчихсон гэж үзэж байсан хэлэлцээрийн зарим заалтад Хятадын тал өнгөрсөн долоо хоногт засвар оруулсныг Вашингтоны албаны хүмүүс урьд нь мэдээлсэн.

Худалдааны дайнаа эцэслэх АНУ, БНХАУ-ын яриа хэлэлцээний цаашдын явц бүтэлгүйтэх магадлал улам ихсээд байна.

Шэннон Пэттипис

2019-05-11 14:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 999 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ