Хайлт хийх

National Geographic: 2019 оны эхний улирлын ШИЛДЭГ ГЭРЭЛ ЗУРГУУД

  2019-06-15
 
Үзэсгэлэнт тосгод, сүр жавхлант амьтад, нандин мөчүүдийг харуулсан гэрэл зургууд National Geographic-ийн уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс иржээ. Оролцогчид жил бүр гэрэл зургаар дамжуулан дэлхийгээр аялах сэдэл, боломжийг бусдад олгодог билээ. 

Эдгээр зургуудыг дотор нь “Байгаль”, “Хотууд”, “Хүмүүс” гэсэн төрлүүдэд ангилан эхний байрыг 2500$, хоёрдугаар байрыг 1500$, гутгар байрыг 750 ам.доллараар тус тус шагнадаг. Харин гурван төрлөөс хамгийн шилдэг нэг зургийг мөн шалгаруулж 7500 ам.доллараар урамшуулдаг юм.

“Үндэсний газарзүй” (National Geographic) сувгаас зохиодог “Үндэсний газарзүйн аялалын фото зургийн уралдаан”-нд оролцогчдын 2019 оны шилдэг гэрэл зургуудыг (эхний шагналт байруудын) зурагчдын тэмдэглэлийн хамт та бүхэнд хүргэж байна.

Хотууд: Нэгдүгээр байр. Мөн хамгийн шилдэг гэрэл зураг. (Grand Prize Winner) “Гренландын өвөл” Вэйминь Чу

Юпернавик бол Гренландаас баруун зүгт оршдог нэгэн жижигхэн арал дээр байрлах загасчдын хот юм. Гренландын байшингууд өөр өөр өнгөтэй байдаг нь тэдний тосгон дахь ажил үүргийн хуваарийг илтгэдэг. Жишээ нь улаан өнгөтэй бол дэлгүүр, цэнхэр бол загасчин гэх мэт. Би энэ зургийг гурван сарын турш амьдрах үеэрээ авсан. 

Хотууд: Хоёрдугаар байр. “Нисэх хүчний эрин үе” Яассен Тодоров

Сан Францискогийн олон улсын нисэх буудал дөрвөн нислэгийн зурвастай. Нисэж буй онгоцны зургийг авах нь миний мөрөөдөл байв. Би зураг авна гэхээс догдлон хэдэн өдөр унтаж чадаагүй. Энэ өдөр цагт 35-40 милийн хурдтай салхитай зураг авахад их хүндрэлтэй байсан. 

Хотууд: Гуравдугаар байр. “Даккагийн гудам” Сандипани Чаттопадхья
Бангладешийн Дакка хотод Ижтема ёслолын үеэр хүмүүс залбирч байгаа нь. Бишва Ижтема бол Дакка хотод жил бүр болдог исламын шашны зан үйл юм. Энд залбирах талбай хангалтгүй учир ийнхүү гудманд залбирцгааж байна. Залбирлын үеэр бүх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн зогсдог.

Байгаль: Нэгдүгээр байр. “Аядуу зөөлөн харц” Тамара Блазкез Хайк
Испанийн Монфрагу үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэнгэрт гоёмсог тас дүүлнэ. Энэ аядуу зөөлөн, гялалзсан нүдийг хараад “Тас шувуу муу ёр дагуулдаг” гэж хэн хэлэх юм бэ? Тас бол үхсэн амьтдын сэг зэмээр хооллож байгалийг цэвэрлэж байдаг хүрээлэн буй орчны чухал гишүүн юм. Тэд бол сүр жавхлант тэнгэрийн хаад. Тэднийг нисэж байхыг харахад өөрийн эрхгүй бахдал төрнө.

Байгаль: Хоёрдугаар байр. “Мөрөөдлөө биелүүлэгч” Дэнни Сепковски
Давлагаа ирэхээс өмнө юу тохиолдох вэ? Энэ асуулт өнгөрсөн жилийн хувьд миний гол даалгавар байлаа. Эл өдөр би Хавайн Оаху арлын зүүн хэсэгт нар жаргахыг харахаар очсон юм. Энд 100 гаруй зурагчид өглөөний зургийг авсан. Харин би зураг авах тохиромжтой хугацаагаар оройг сонгосон. Давлагаа ирж байхад зураг даран зогсоно гэдэг надад амар байгаагүй. 

Байгаль: Гуравдугаар байр. “Бүрсгэр дельфин” Скотт Портелли
Бүрсгэр дельфинүүд ихэвчлэн олуулаа Шинэ Зеландын Кайкурагийн ойролцоох хавцлын гүнд хооллодог. Тэд зөвхөн амьсгалахын тулд гадарга дээр гарч ирэх ба хурдан явж завьтай уралдан сэлэх дуртай. Би завьнийхаа нуман дээр гарч ирэхийг нь хүлээж байсан бөгөөд тэдний гоёмсог мөлгөр бие хурдлахад зориулагдсан гэлтэй. 

Хүмүүс: Нэгдүгээр байр. “Шоуны цаг” Хуайфенг Ли
Хятадын Личенг мужид жүжигчид оройн тоглолтондоо бэлдэж байна. Би бүхий л өдрийг тэдэнтэй хамт нүүр будалт хийн өнгөрүүлсэн. Би чөлөөт зурагчин бөгөөд “Агуйн амьдрал” цуврал гэрэл зургийг авсан юм. Тухайн цуврал нь хүйтэн өвлийг давахын тулд нүх ухаж дулаан амьдарч буй хүмүүсийн тухай өгүүлдэг.

Хүмүүс: Хоёрдугаар байр. “Өдөр тутмын хэвшил” Ёошики Фуживара
Энэ зургийг Хонконгийн Чой Хунг нийтийн цэцэрлэгт авсан юм. Би өдрийн цагаар энд ирэхэд залуус сагс тоглосон чимээ ихтэй газар байв. Харин нар мандах үеэр ирэхэд нам гүм, тэс өөр орчин намайг угтсан юм. Тухайн газрын оршин суугчид, хөршүүд энд сууж байсан ба Тай Ши хийж буй нэгэн настанг хараад би бурханлаг чанарыг мэдэрч билээ.  

Хүмүүс: Гуравдугаар байр. “Морьд” Хосе Антонио Замора

Жил бүр Испанид “Гэгээн Антониогийн баяр”-ын үеэр Лас Ламинариас гэх мал цэвэрлэгээний ёслолыг хийдэг. Авила мужид, энэ бол 18-р зуунаас өвлөгдөж ирсэн соёл бөгөөд Морьтонгууд ясан гал дээгүүр харайж байна. Энэ заншлын үеэр морьд гэмтдэггүй бөгөөд би өвөг дээдсийнхээ соёлыг ихэд сонирхон зураг авахын тулд Севильягаас Сан Бартоломе де Пинарес руу нүүхэд хүрсэн. 

Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-06-15 14:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

“Альфийн хаад”  Йонас Шефер “Араншин” Навин Ватса “Лууг хэрхэн сургах вэ” Лео Квок “Аянгын доорх зэрлэг байгаль” Кельвин Юен “Хотын тэнгэр дэх муур” Жонас Чан “Инээд” Хорхе Дельгадо-Уренья “Интоорын цэцэглэсэн модны доор...” Лестер Лау
“Гэрлийг дага” Зюньхуэй Фан “Далайн хавнууд” Рита Клуг “Нарны туяа манант хотыг чимсэн нь” Карло Юэн “Болгарын гудамд” Кристин Тэйлор “Колорадо гол” Стас Бартник  “Хос лам гөрөөс” Брайан Ларроса "Мьянмарын Чаунг Тарын далайн эрэг” Мацей Дакович “Үүлнээс дээшхи галт уулын орой” Пол Розек "Төгс дадлага” Тейлор Олбрайт “Токиогийн амьдрал” Шан В

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1091 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ