Хайлт хийх

Дугуйн замыг энэ ням гараг гэхэд чөлөөлөхөө мэдэгдэв

  2019-04-22
 
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ.

Энэ мэдээллийн дагуу тус газраас газар дээр нь очиж  нөхцөл байдлыг шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн байна. 

Тус компанийнхан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр албан бичгээр хариу мэдэгдсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гараг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ.

“Suruga development” ХХК нь “Суруга центр-2”  үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа бөгөөд хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо албан бичигтээ дурдсан байна.

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-22 17:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ