Хайлт хийх

Жолооч нарын хандлагыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ

  2019-06-14
 
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд орон нутгийн замд гарч буй ослын талаар ТЦА-наас мэдээлж байна.

Урин дулаан цаг болоход нийслэлээс хөдөөг зорих замын хөдөлгөөн эрс идэвхждэг. Мөн орон нутгийн зам дээр гардаг ослын тоо ч өсдөг юм. Иймд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба хамтран ажиллахаар болжээ.

Өнгөрсөн зун  188 цэгт 24 цагийн турш хяналт тавьснаар өнгөрсөн онд осол, гэмт хэрэг буурсан байна. 2018 онд 81 мянган дуудлага хүлээн авснаас зөрчилд холбогдсон иргэдийн 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл унаж явжээ. Иймд эдгээр тээврийн хэрэгслийг урт хугацаанд замын хөдөлгөөнөөс хасах саналыг хууль боловсруулагчдад хүргүүлсэн юм.

Хурдыг үхэл л отож байдаг юм шүү.

Осолд өртсөн нийт авто машины 81 хувь нь өндөр насжилттай тээврийн хэрэгсэлтэй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тээврийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн хяналтыг Монголын Улсын бүх замд тавьдаг. Өнөөдрөөс эхэлж буй, эрчимжүүлсэн хяналт шалгалт 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Судалгаанаас үзэхэд орон нутгийн зам дээрх нийт ослын 70 хувь нь зуны гурван сард гардаг. Иймд энэ хугацаанд илүү олон алба хаагчийг татан ажиллуулах юм байна. Мөн хөдөлгөөнт эргүүл ажиллах тул орон нутгийн замын тодорхой цэгүүдэд л хяналтын цэг байрлана гэж жолооч нар ойлгон, тайвширч болохгүйг анхаарууллаа. Хурд хэтрүүлдэг, хүүхдээ буруу тээвэрлэдэг үзэгдэл байсаар байгаа тул хөдөлгөөнт эргүүл ажиллуулна.

Мөн бүрэн бус тээврийн хэрэгслээр зорчдог, согтуугаар машин барьдаг, шөнө гэрлээ шилжүүлдэггүй, эгнээ байраа буруу эзэлдэг гэх мэт зөрчлүүдийг орон нутгийн замд их гаргадаг гэв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг: “Яараад яах вэ” гэж нэрлэсэн аяныг жолооч нарт чиглэн зохион байгуулна. Учир нь дийлэнх осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас гардаг.  Жолоочийн ухамсар, хандлага, соёлыг өөрчлөх шаардлага байна. Гаднын орнуудад жолоочийн, зорчигчийн, явган хүний замын хөдөлгөөнд оролцох соёл их өндөр. Гэтэл манайд хүн машин хоёр мөргөлдөж байгаа нь харамсалтай. Жилд 500 хүн зам дээр нас барж байгаа нь их ноцтой тоо гэсэн юм.

Орон нутгийн зам дээрх ослыг бууруулахын тулд хурд сааруулагч байрлуулна, Мобиком, Таван богд, Оюутолгой, Шунхлай гэх мэт байгууллагууд энэ аянд хамтран ажиллах талаар мэдээлэв. Ер нь бид хурдан явж ирсэн үү гэж асуухын оронд сайн явж ирсэн үү гэж жолооч нараасаа асуудаг байя. Хурдыг үхэл л отож байдаг юм шүү гэдгийг анхааруулсан тараах материалуудыг ч наах юм байна.

Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Аль аймагт осол хамгийн их гардаг вэ?
-Хар цэгийн судалгааг түшиглэн эргүүлийн цэгүүдээ тодорхойлдог. Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт авто осол хоёр дахин өссөн. Архангай, Баянхонгор, Төв аймагт нас барсан иргэдийн тоо мөн өссөн. Өнгөрсөн жил 16 хар цэгийг алга болгосон. Мөн 50 орчим цэгт хурдаа сааруулах, энэ хэсэг бол хар цэг шүү гэдгийг анхааруулсан самбар байршуулсан.          

-Машины гэрлийн тусгалыг өөрчлөх үү?
-Нэгэнт үйлдвэрээс гарчихсан тээврийн хэрэгслийг засах нь илүү эрсдэлтэй, төвөгтэй.

-Орон нутгийн замд байрлуулсан хурд хэмжигчийн тоо хангалт байдаг юу?
-Манай бүх аймгийн салбаруудад хурд хэмжигч бий. Ингэхдээ иргэдийн төсөөлөлд түшиглэн 24 цагийн турш ашиглаж байна. Учир нь нэг цэгт байрлуулсны дараа жолооч нарын хурд буурдаг ч өөр газар шалгахад хурд нь өсчихдөг.

  Шууд мэдээ

Жолооч нарын хандлагыг өөрчлөх "Яараад яах вэ" аяныг өнөөдрөөс эхлүүллээ

  2019-06-14
 
Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-06-14 11:34 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 33 минут
2019.06.14
  11 цаг 12 минут

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 336 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ