Хайлт хийх

Хамгаалах суудал ослоос 90 хувь хамгаалдаг

  2019-05-22
 
Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аянг улс даяар зохион байгуулах бол маргааш  “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас тодрууллаа.

-“Бяцхан зорчигч” аяны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулна.  “Глобал шэйперс Улаанбаатар нийгэмлэг” залуучуудын сайн дурын байгууллага “Бяцхан зорчигч” аяны хүрээнд “Амин хариуцлага” төслийг хэрэгжүүлж байгаа. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн суудлыг хэрэглэх байдал хангалтгүй байна. Тиймээс энэ талын мэдээлэл, ач холбогдлыг танилцуулах төрөл бүрийн арга хэмжээг санаачлана.

-Хамгаалалтын суудлаас болж хүүхэд эрсдэх тохилдол их гарсан уу?
-Энэ дөрөвдүгээр сарын байдлаар зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ осолдсон ба эцэг эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэх явдлыг зогсоох цаг нь болсон.

Хүүхдийн хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлийг 90 хүртэлх хувиар, хүнд бэртэх эрсдэлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна.

-Нээлттэй хаалганы өдрөөр иргэд ямар үйлчилгээ авч болох вэ?
-Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан  Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна. 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэлээ.

2019-05-22 10:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ