Хайлт хийх

Домог амилуулах үзэсгэлэнт бүсгүйчүүд

  2019-07-01
 
Үндэсний их баяр наадмын үеэр бид монгол хүн, монгол үндэстэн гэдгээрээ бахархан нэг үзэл санаа дор нэгддэг гайхамшигтай уламжлалтай билээ. Энэ жилийн наадмаар бас нэгэн гайхамшиг амилах нь Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын Элч, найруулагч Н.Наранбаатар, Монгол Улсын Морин Хуурын Чуулгын Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл “LEGEND” аж. 

“LEGEND” нь үндэсний урлагаа дэлхийн энтэй шинэ дэглэлтээр үзэх боломжийг элэг нэгтэнүүддээ олгож байгаа юм байна. Гэр бүлээрээ, найз нөхөд, зочин гийчидтэйгээ хүрэлцэн ирж үзэхэд илүү тохиромжтой эргэлзээгүй таашаал өгч чадах тус шоуны үзэсгэлэнт уран бүтээлч бүсгүйчүүдийг бид та бүхэнд танилцуулж байна.

Балетчин Г.Батчимэг

Орчин цагийн сонгодог урлаг сонирхогчдын хайртай жүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Батчимэг “Legend” шоуны гол дүрийг бүтээж байгаа ажээ. Үзэсгэлэнт бүсгүй маань театрт 17 жил ажиллаж байгаа бөгөөд дөрвөн сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, “Алдарт эх” билээ. Та бүхнийг түүний эрч хүчээр дүүрэн хүчирхэг тоглолтыг ирж үзэхийг урьж байна.

Уртын дуучин Д. Үүрийнтуяа

Монгол язгуур урлаг болох уртын дуугаа яруу сайхан дуулдагаараа ард түмэндээ үнэлэгдсэн үзэсгэлэнт бүсгүй Д. Үүрийнтуяа сэтгэл сэргээж, сонор мялаах яруу сайхан дуу хоолойгоороо Бид бүхнийг байлдан дагуулах нь.

Балетчин Б. Саруул

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б. Саруулын дүүлэн нисэх бүжгийг LEGEND шоунаас үзэх юм. Түүнийг сонгодог урлагт хайртай бүх хүмүүс П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь андахгүй сайн мэдэх билээ. Аргагүй тус шоуг чимэж буй сайхан бүсгүй.

Балетчин Б. Ганчимэг

Энэ цаг үеийн Монголын балетын урлагт авьяас чадвар, чансаагаараа бусдаас цойлон гялалзсан Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин МУГЖ Ч.Ганчимэг удаан хугацаанд тайзнаа гараагүй бөгөөд түүнийг LEGEND шоунд хүрэлцэн ирж гайхамшигт бүжгийг нь үзэж болох нь ээ.

Уртын дуучин Х. Эрдэнэцэцэг

Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас төрсөн алдартнуудын нэг УДБЭЧ-н уртын дуучин үзэсгэлэнт бүсгүй Х. Эрдэнэцэцэг LEGEND шоуны нэгэн цэцэг, хөг аялгуу нь болох юм.

Уран нугараач А.Уранбилэг

Домог амилуулж, тайзыг уран бүтээлээрээ чимэх үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг бол уран нугараач А.Уранбилэг юм. Түүнийг "Авъяаслаг Монголчууд" шоуны төгсгөлийн шатанд шалгарч байсан шилдэг оролцогч гэдгээр нь бид илүү сайн мэддэг билээ. Тэрээр олон жил эх орноо дэлхийн улс орнуудад сурталчилан яваа хөдөлмөрч, эрч хүчтэй бүсгүй билээ.

Уртын дуучин О. Анхчимэг

Өөрийн чадалтай хоолойгоороо өнөө цагийн уртын дуучдаасаа ялгардаг О. Анхчимэг шоуны үзүүлбэрүүдийг чимэх нэгэн хоолойноос гадна дүр төрх болох болно.

Энэхүү төслийн олон арван гайхалтай бүсгүйчүүдийг төлөөлөн бид цөөнийг онцоллоо. Хэрэв та бүхэн бусад авьяаслаг үзэсгэлэнт бүсгүйчүүдийг тайзнаа Домог хэрхэн амилуулахыг үзэхийг хүсвэл “LEGEND” шоуг заавал зориорой.

Нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчений “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэсэн тус тайзны бүтээл 2019 оны 7-р сарын 7-12 хооронд өдөр бүр 19:00 цагаас Corporate Hotel & Convention Centre-ийн тайзнаа амилах нь ээ.

Домогт тавтай морил!

Домог амилуулах үзэсгэлэнт бүсгүйчүүд

  2019-07-01
 
2019-07-01 12:21 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ