Хайлт хийх

Ливид агаарын цохилтод өртсөн 40 цагаач амиа алджээ

  2019-07-03
 
Ливийн нийслэл Триполи хотын зүүн захад оршдог цагаачдыг саатуулах төв агаарын цохилтод өртсөний улмаас 40 хүн амиа алдаж, 80 орчим хүн шархадсан тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Африкийн цагаачид байжээ. Сүүлийн жилүүдэд Ливи улс нь Европ руу дамжин гардаг цагаачдын урсгалын гол төв болоод байна.

Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагаж, амийг нь хөнөөснөөс хойш тус улсад эмх замбараагүй байдал газар авч, улс төрийн хуваагдал үүссэн билээ.

Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр агаарын цохилтод өртсөн байранд 120 цагаач байжээ. Тэрээр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа талаар “AFP” агентлагт ярьсан байна.

Ерөнхий сайд Файез аль-Серрагаар удирдуулсан засгийн газар энэ хэрэгт Ливийн Үндэсний армийг буруутгав. Уг халдлагыг урьдаас бодож төлөвлөсөн байсныг дурдсан байна.   

Эх сурвалж: BBC 

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-07-03 15:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 939 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ