Хайлт хийх

Монгол багш нарыг Германд дадлагажуулах шаардлагатай байна гэв

  2019-06-25
 
Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппелтэй уулзлаа. 

Талууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль бол хоёр улсын хамтын ажиллагааны үр дүн, “үр хүүхэд” гэдгийг онцлоод Монгол Улсын дээд боловсролын салбарт сургалт, судалгаа, үйл ажиллагааны жишиг болгохоор хөгжүүлэх, монгол багш нарыг Германы их дээд сургууль, үйлдвэр, аж ахуйн нэгж дээр дадлагажуулах шаардлагатай байгааг тодотгов.

Мөн Монгол Улсад эрэлттэй байгаа инженер, техникийн нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх политехник, коллеж хэлбэрийн сургуулиудыг хөгжүүлэхэд Германы талын туршлагыг судлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эцэст нь Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлсэн ажлууд, тухайлбал Монгол, Германы Соёлын өдрүүд харилцан зохион байгуулах, хамтарсан концерт, кино урлагийн наадам зохион байгуулах талаар ярилцав. 

Эх сурвалж: БСШУСЯ

Нийтэлсэн:

Б.Сондор

Gogo.mn сэтгүүлч

2019-06-25 09:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 940 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ