Хайлт хийх

Хакүхо М.Даваажаргал харьяатаас гарах өргөдлөө Ерөнхийлөгч Х.Баттулга болон ГИХАЭГ-т өгөөгүй байна

  2019-04-17
 
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ өгсөн гэх мэдээлэл цахим орчинд гарлаа.

Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын Виз зөвшөөрөл, харьяатын газрын дарга Нармандахаас тодруулахад, Манай байгууллагад албан ёсоор хандаж өргөдөл гаргаагүй. Монгол Улсын иргэн харьяатаас гарах бол өргөдлөө амьдарч буй улсынхаа Элчин сайдын яамаар дамжуулан гаргана. Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрт  амьдарч байгаа иргэн бол НЗДТГ-аар дамжуулан өргөдлөө гаргасны дараа өргөдөл Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт ирдэг шат дамжлага бүхий хуулийн зохицуулалттай гэв.

Харьяатын тухай хуульд зааснаар Монгол Улсын харьяатаас гарах болон харьяат болох хүсэлтийг Ерөнхийлөгчийн зарлигаар шийдвэрлэнэ.

Харьяатын тухай хуульд  “Монгол Улсын харьяат өөрийн хүсэлтийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно” гэж заажээ. Энэ хуулийн 12 дугаар зүйлд Харьяатаас гарахыг татгалзах гурван үндэслэл заасан байна.

“Дор дурьдсан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гаргахыг татгалзаж болно:

1/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн Монгол Улсын өмнө хүлээсэн буюу иргэн, байгууллагын ашиг сонирхолтой холбогдсон эд хөрөнгийн үүргээ биелүүлээгүй;

2/харьяатаас гарах тухай хүсэлт гаргасан хүн гэмт хэрэг үйлдсэний улмаас сэжигтэн, яллагдагчаар татагдсан буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял эдэлж байгаа;

3/харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол” харьяатаас гарахыг татгалзана гэж хууьчилжээ.

Хакүхо М.Даваажаргалын хувьд Монгол Улсын харьяатаас гарах бол Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан өргөдөл нь харьяатын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох ГИХАЭГ-т хандана. Тус газар өргөдлийг судалж үзээд дүгнэлтээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлнэ.

Харьяатын тухай хуульд зааснаар Монгол Улсын харьяатаас гарах болон харьяат болох хүсэлтийг Ерөнхийлөгчийн зарлигаар шийдвэрлэнэ. Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна хэмээн хуульчилжээ.

Сүмо бөхийн холбооны дүрэмд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Япон улсын иргэнд л өгнө гэж заасан байдаг. 

Хакүхо харьяатаас гарах өргөдлөө Ерөнхийлөгч Х.Баттулгад өгсөн эсэхийг Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, “Хакүхо М.Даваажаргалаас Ерөнхийлөгчид хандсан өргөдөл ирээгүй” гэж хариулав.

Японы мэргэжлийн сүмо бөхийн спортын түүхэн дээд амжилтуудыг эвдсээр байгаа Их аварга Хакүхо М.Даваажаргал бол монголчуудын бахархал болсон хүн. Тиймээс иргэншлээ солино гэхэд нь таагүй хандах хүн бий. Ер нь Хакүхо М.Даваажаргал иргэншлээ солих нь Монголд ашигтай юу?

Сүмо бөхийн холбооны дүрэмд зодог тайлаад ояката болж, дэвжээ нээх эрхийг зөвхөн Япон улсын иргэнд л өгнө гэж заасан байдаг. Мэргэжлийн сүмо бөхийн хөгжил дэвшилд нь хамаг хүчээ зориулж, дээд амжилтуудыг нь эзэмших болсон Хакүхогийн хувьд зодог тайлаад сүмогийн ертөнцийг орхих нь харамсалтай. Их спортоос сурч мэдсэнээ хойч үедээ үлдээх, гарын шавиа бэлтгэх хүсэл ямар ч тамирчинд байдаг.

Хакүхо өөрийн дэвжээ нээвэл Монголын их аваргын дэвжээ болно. Цаашид мэргэжлийн сүмо бөхийн спортоор хичээллэж амжилт гаргах хүсэлтэй хүүхэд, залуусын хувьд  том боломж нээгдэнэ  хэмээн сүмо бөх сонирхогчид үзэж байгаа юм.

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-04-17 13:54 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 773 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ