Хайлт хийх

Нүүрсээр галладаг 56 барилгын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно

  2019-05-21
 
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТҮГЭЭЛТ, БОРЛУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдааны төгсгөлд “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын товч танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын явц болон хөрөнгө оруулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн юм. Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрсээр галладаг 56 барилгын 33 зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажил хийгдэж байна. 

Нүүрсээр галладаг 56 барилгын 33 зуухнуудыг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажил хийгдэж байна.

Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16-100кВт хүртэлх хүчин чадалтай ус халаах зуух ашигладаг 2397 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нар, салхи, газрын гүний дулааныг ашиглах, стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж хэрэглэхийг уриалсан албан мэдэгдлийг дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллаж байгаа аж. Захирагчийн ажлын албаны зүгээс бага оврын болон гэр зуух ашиглаж халаалт дулаанаа шийддэг, түүхий нүүрс түлдэг 2397 байгууллагын асуудлыг хариуцан шийдвэрлэх саналыг Захиарагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлд илэрхийлж тэр дагуу шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс гарсан сайжруулсан түлшийг төвлөрүүлсөн цэг болон жижиглэн худалдааны цэгүүдэд хүргэх шаардлагатай тээвэрлэлтийн зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэв.

Эдгээр асуудлаар Засаг даргын зөвлөлийн гишүүд хугацаа сунган нухацтай хэлэлцэж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг дахин боловсруулж, танилцуулахыг ажил хариуцсан албан тушаалтан, агентлагт чиглэл болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-21 16:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ