Хайлт хийх

“Ордныг камержуулъя гэхээр УИХ-ын гишүүд нууцад халдах нь гэж эсэргүүцсээр ирсэн”

  2019-05-22
 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордныг шинээр барих асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах талаараа мэдээллээ. 

Төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэх талаар ч тэрбээр танилцуулгадаа дурдах юм

Тэрбээр “Төрийн ордон мэргэжлийн байгууллагын 17 удаагийн дүгнэлтээр нурахад бэлэн болсон объект гэдэг нь тогтоогдсон. Энэ асуудлыг хөндөхөөр асар их мөнгөөр Төрийн ордон барих гэлээ гэсэн улс төржилтөөс айж явсаар өнөөдөр орчин үеийн түвшинд хүрсэн өрөө тасалгаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Нэг үгээр хэлбэл Тавантолгойн зэвсгийн агуулахад ямар нэг байдлаар дэлбэрэлт болбол Төрийн ордон нурах эрсдэлтэй.

Бид бодит үнэнтэй нүүр тулах ёстой. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төрийн ордон нурах дөхөж байгаа учир үүнийг харахгүй юм уу гэдэг асуудлыг танилцуулна. Улс төрчид олон нийтэд таалагдахын төлөө байлгүй яах вэ. Гэхдээ Төрийн ордон нурсны дараа, олон хүн дарагдаж амиа алдсаны дараа тэгдэг байж гэж ярихгүйн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл эцэслэж шийдвэр гаргах ёстой гэдгийг танилцуулна” гэлээ.

Төрийн ордон архидалтгүй байх, гишүүд нууцаар архи оруулж ирдэггүй байх тал дээр анхаарах ёстой

Мөн төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэх талаар ч тэрбээр танилцуулгадаа дурдах юм байна. 

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор Төрийн ордонд камер байхгүй асуудал хөндөгдөөд буй.

Төрийн ордны коридорын хэсгийг камержуулах асуудлыг Л.Оюун-Эрдэнэ “Төрийн ордны шинэ барилгын асуудалд камержуулалт, олон хаалгатай холбоотой асуудлууд багтсан. Дээр нь төрийн гурван өндөрлөг нэг ордонд байх нь зөв эсэхийг ч ярина. Төрийн тусгай албаныхантай уулзсан. Камержуулах асуудал удаа дараа дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүд л өөрсдийн нууцад халдаж, тагнаж чагнах гээд байна гээд үгүйсгэсээр ирсэн юм билээ. Цаашид Төрийн ордон архидалтгүй байх, гишүүд нууцаар архи оруулж ирдэггүй байх тал дээр анхаарах ёстой гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-05-22 15:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ