Хайлт хийх

Обамагийн гэр бүл “Spotify” платформ дээр цуврал подкаст хийхээр болжээ

  2019-06-07
 
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама эхнэр Мишель Обамагийн хамт хөгжмийн стриминг үйлчилгээний “Spotify” компанитай хамтран цуврал подкастууд хийхээр болжээ.

Тэдний үүсгэн байгуулсан “Higher Ground” компани хөгжмийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг “Spotify” компанитай олон жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж.

Гэрээний хүрээнд Обамагийн гэр бүлийнхэн подкастаараа дамжуулан контент хөгжүүлэх, үйлдвэрлэх дуу хоолойгоо ашиглуулах тохиролцоонд хүрчээ.

Хоёр компанийн хамтарсан мэдэгдлийн үеэр Барак Обама “Цуврал подкастууд хүмүүст инээмсэглэж, тунгаан бодож, бие биетэйгээ дотносож, үр бүтээлтэй яриа өрнүүлэх боломжийг олгодог” хэмээн ярьжээ. Харин Мишель Обама “Үл тоомсорлогдож, чимээгүй хоцорсон хүмүүсийн дуу хоолойг олон нийтэд хүргэх болно” гэсэн юм. Тэдний хамтдаа хийх подкастуудын сэдэв болон гарах хугацаа одоогоор тодорхойгүй байна.

“Spotify” нь дэлхийн тэргүүлэх хөгжмийн стримингийн үйлчилгээ бөгөөд сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 217 сая давдаг. Тус компанийн зүгээс дэлхийд нөлөө бүхий дуу хоолойтой хоёр хүнтэй хамтран ажиллах болсон нь нэр төрийн хэрэг гэдгийг хэлжээ.

Сонирхуулахад Обамагийн үүсгэн байгуулсан “Higher Ground” компани 2018 онд Netflix-д цуврал, баримтат кино хийж өгөх гэрээ байгуулсан аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-07 17:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ